УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тооцоолол: Х.Баттулгын хасуулахаар болсон зургаан сарын цалингийн 20% нь 7 сая 320 мянган төгрөг

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарын ёс зүйн асуудлыг хэлэлцсэн.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын 67 цагийн таслалтад зургаан сарын цалинг нь 20 хувиар хасах сахилгын хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн тухай бид мэдээлсэн.

Тэгвэл УИХ-ын 2020 оны 40 дүгээр тогтоолын дагуу УИХ гишүүн нь сард үндсэн цалин 6.1 сая төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь буюу 1.8 сая төгрөг нийт 7.9 сая төгрөгийн цалинтай.

Тооцоолол, УИХ-ын гишүүн Х.Баттулгын зургаан сарын үндсэн цалин 36,6 сая төгрөг. Үүний 20 хувь нь 7 сая 320 мянган төгрөг болж байна. Тэрбээр, нэг сарынхаа цалингаар л торгуулах шийтгэл авсан гэсэн үг юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2025 16:45

Энэ юм үзээгүй, "шил өвчтэй" шинэ баян 7 сая төгрөгнийхөө төлөө давж за�##�дана даа, харж л байгаарай !

Зочин
Зочин
4 сар 9, 2025 16:58

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин
4 сар 9, 2025 19:37

наад баян хүнд чинь 7 сая төгрөг юу ч биш байлгүй дээ, харин үнэхээр ажлаа хийхгүй таслаад байдаг юм бол УИХ-ын гишүүнээс нь чөлөөлчихөж болдоггүй юм уу ? ажилдаа дургүй юм байлгүй дээ :))

Холбоотой мэдээ

Back to top button