УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёр жилийн өмнө Хөгжлийн банкны сонсголд Х.Баттулга "Camex" ХХК-иа баталж байжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамааралтай гэх "Camex" компанийн талаарх хардлага, эргэлзээ дагуулсаар байна.

Хоёр жилийн өмнө /2023/ зохион байгуулагдсан Хөгжлийн банкны сонсголын үеэр Х.Баттулгатай хамааралтай компани мөн болохыг Түр хорооны дарга Б.Энхбаяр болон шинжээч нар цохон танилцуулж байжээ.

Танилцуулгадаа, "Camex ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга эзэмшиж байсан. Одоо идэвхтэй хувьцаа эзэмшигч нь Экзим кредит ХХК 100 хувь эзэмшдэг. Хасагдсан хувьцаа эзэмшигчид Fast Billion investment limited гэх Виржиний арлуудад бүртгэлтэй компани. Б.Намуун, Х.Цэндбаяр нар эзэмшиж байсан. Мөн 10 хувийг Ядамсүрэнгийн Батсүх агсан эзэмшиж байсан. Camex ХХК-ийн дансанд 2 сая ам.доллар орж ирж байгаа. Үүний 850 мянган ам.доллар нь Ядамсүрэнгийн Батсүхээс түр зээл гэх утгатайгаар "Их Майдар" сан руу орсон" гэж уншиж байсан аж.

Тэр үед Х.Баттулга сонсголд гэрчээр дуудагдан оролцож, "Төрсөн хүүхдүүд, ах эгч, дүү нартайгаа хувьцаат компани эзэмшиж яагаад болдоггүй юм бэ" хэмээсэн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2025 09:27

Төрсөн ах дүү, үр хүүхэдтэйгээ нийлээд ХХК-ыг бол байгуулж болно, харин ХК байгуулах нь хууль эрх зүйн хувьд ч буруу, ёс зүйн хуььд ч буруу юм ш дээ !
Энэ маанаг гайх�##� үүнийг мэдэхгүй л дээ !
ХХК нь бол хувийнх, ХК нь төрийнх шүү дээ !
Энэ тэнэг бүх л өмч хөрөнгийг хувийнх л гэж ойлгодог, төрийн өмч, нийтийн өмч гэж байдаг гэдгийг ер нь огт төсөөлдөггүй юм шигээ !!!

Зочин
Зочин
4 сар 12, 2025 12:09

Тэнэг хүн санхүүгийн луйвар хийж хэрэггүй л дээ. Баригдах нь гарцаагүй. Харин өөрийгөө хамга�##�ъя гэвэл мафийнхаа аргаар л хамга�##�ах нь зүйтэй

Зочин
Зочин
4 сар 13, 2025 15:11

Энэ хүний оролцоогүй асууд�##� бна уу? Асууд�##�тай??? юм бүгдэд нэр нь гарах юм. Маш их компани, хөрөнгөтэй хүн дээ. Сайхан ажиллаж амьдармаар юм даа...

Холбоотой мэдээ

Back to top button