ҮСХ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 17.0 хувиар өсөв
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр өсжээ.
Үүнд, уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0 тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурсан. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
З.УЧРАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.