УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.23/ хуралдааны товыг хүргэж байна.
- Төрийн байгуулалтын байнгын хороо - “Үндсэн хууль”-ийн танхимд 12.00 цагаас “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо - “Их Эзэн Чингис хаан” танхимд 14.00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан гэх мэт найман ажлын хэсэг хуралдана.
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.23/ хуралдааны хэлэлцэх асуудал, тов
- Төсвийн байнгын хороо - “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/ Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ Бусад
- Төрийн байгуулалтын байнгын хороо - “Их Эзэн Чингис хаан” танхимд 10.30 цагаас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ Бусад
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо - “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 13.30 цагаас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэнэ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.