Нүүрсний экспорт өсөж, валютын нөөц нэмэгдсэн гэх ч төгрөг үнэгүйдсээр...

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдааны дараа нүүрсний экспорт "Нүүрсний экспорт нэмэгдэж, 40 сая ам.долларын орлого олсон нь Төв банкны валютын нөөц нэмэгдэхэд нөлөөлж 5.2 тэрбум ам.долларт хүрсэн" хэмээн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдсан.
Энэ агуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ч өнөөдөр тоть мэт давтлаа. Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн гэх боловч үнийн уналтаас шалтгаалж орж ирэх орлого нь өөрөө буурсан гэдэг тоог цаасан дээр нь үлдээв. Засгийн газрын сайд нарын амны уншлага болсон энэ мэт үгсийн ард бодит байдал дээр валютын ханш өссөөр.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ам.долларын ханшийн өсөлтийг түр зуурынх гэж хэвлэлд ярьснаас нь хойш даруй хагас жил орчим өнгөрөөд байна. Монголбанкнаас интервенц хийсээр байгаа, үүнийг нь ч Засгийн сайдууд авч байгаа арга хэмжээ мэтээр тайлбарлаж, мэдээлэл дундуураа хавчуулан хэлдэг. Гэтэл Монголбанкны интервенцтэй зэрэгцээд валютын нөөцийг механикаар нэмэгдүүлэх оролдлого үе шаттай хийсний үр дүн өнөөдөр зах зээл дээрх валютын ханшаас харагдана.
Монголбанкны интервенцийн үр нөлөө нь валютын ханшийн хэлбэлзлийг бууруулахгүй байна.
Өдөр хоногоор төгрөгийн ханш суларч байхад Засгийн газрын зарим сайд "экспорт өссөн, валютын нөөц нэмэгдсэн эерэг мэдээтэй" гэж ярьсаар л явна. Тийм атлаа бидэнд төсөв байхгүй учраас уул уурхайн бүтээгдэхүүнээрээ томоохон төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалтын зардлыг бартердана гэчихсэн Ц.Туваан сайд нь ярьж явдаг.
Инфляц 3-р сарын байдлаар улсын хэмжээнд 9.1, Улаанбаатар хотын хэмжээнд 10.1 хувь гэж төв банк зарласан ч бодит байдал дээр төгрөг "цаас" болж, бараа бүтээгдэхүүний өссөөр байна. Бодлого гаргагчид хэзээ өөдрөг төсөөллийн хөөсөө хагалж, эдийн засгийн бодит байдалтайгаа нүүр тулах вэ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
женкогийн суганы үс жавхлангийн �######�ыг хөхөгч Лхагвасүрэнг �######�уулахгүй бол болохгүй монгол банкыг Жавхлангаас өөр хүн удирдах хэрэгтэй
Жавхлан дандаа худ�##� ярид
энэ Жахлан гэж нөхөр улаан цайм худ�##� ярьсаар олон жилийг үдлээ. Буулгах арга байхгүй юмуу...
ЕСайд монгол банкныхныг загнаснаас хойш в�##�ютын ханш нам тогтворжиж удсансан !
Аргагүй Монгол банк МАН-АН-Н мафиуудын мэдэлд байгаа цагт хэзээ ч сайнаа үзэхгүй!!!
Бүр дээрээс нь дэлхийд долларын ханш унаад бхад манай төгрөг тэрнээс долоон дор юм блжийнаа ????????????
Новш гэж язартлаа мөнгө хуссан хулгайчууд л байна
энэ хэдэн арын ха�##�ганы тавиасуудын үгэнд итгэж байвил хохин гэж хэльeдээ эдийн засгийн �##�уурчидыг г�##� тогоондоо орогнуулчихаад юу ч дуугарахгүй ярихгүй байгаад гайхаж байгаа шүү
Эд нарын үгэнд хэн үнэмшихэв дээ, үлбийж гөлөлзөөд.Хувинтай сүү долоосон гөлөг шиг.