Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы Нара хотын Тэнри Санкоокан музей 5.6 метрийн диаметртэй дугуй хэлбэрийн даавуун дээр бичигдсэн Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрс бүхий бичгийг өчигдөр /2025.04.15/ олон нийтэд дэлгэлээ.
Энэ нь Монголын эзэнт гүрний анхны эзэн хаан Чингис хааны удмын бичиг бөгөөд Сэцэн хан Шолойн үеэс буюу 1577-1655 оноос эхэлж байгаа аж. Нэрсийг нээлттэй тавих үзэсгэлэн Тэнри Санкоокан музейд өнөөдөр /2025.04.16/ нээлтээ хийж байна.
Уг ургийн бичгийг арван ширхэг туузан хөвөн даавууг нийлүүлэн дугуй хэлбэртэй оёж хийжээ. Ургийн модны гол хэсэгт нь Шолой хааны нэрийг монгол бичгээр бичсэн байна. Бичгийн бусад тойрогт Сэцэн хан Шолойн дараачийн үе буюу хоёр дахь үеийн 11 хүн, гурав дахь үеийн 54 хүн, дөрөв дэх үеийн 156 хүний нэрийг бичжээ.

Ингэхдээ эцэг, хүүхдүүдийг тасархай зураасаар холбож, үе хоорондыг улаан зураасаар тусгаарлажээ. Бичигт эхнэр, охидын нэрийг оруулаагүй, зөвхөн эрэгтэй удамшлын нэрийг оруулсан болно. Учир нь Монголд нэгэн цагт Чингис хааны удмын эрэгтэйчүүд л хууль ёсны удирдагч болох эрхтэй гэж үздэг байжээ.

Мөн тухайн үед эрэгтэйчүүд нэгээс олон эхнэртэй, олон хүүхэдтэй байсан тул тус ургийн модыг босоо байдлаар биш хэвтээ хэлбэрээр хийсэн бөгөөд гэрт өлгөх зориулалт бүхий дэгээ олгох нүхийг захуудаар нь тойруулан хийжээ.
Энэхүү удмын бичгийг 1905 онд үүссэн гэж үзэж байгаа бөгөөд 1966 оны орчимд Нара хотын Тэнри музей олж авсан байна.
Уг тусгай үзэсгэлэнг Тэнри их сургууль үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 2-ын хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: News.yahoo
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмэгтэй та лаа орулба л явж өгнө. Энэ манайд байдаггэд байсан яаж японд очдог ? Манай түүхчид ийм нар хэлбэрээр хөтөлсөн ургийн бичиг бий гээд байсан. Нэрсийг нъ шинэ бичиг рүү хөрвүүлж харах юм сан.
37 онд бүх �##�тан ургийнхнаас ургийнхнаас бичигийг оросууд хүнтэй нь хамт устгасаан
Чи яаж хараа вэ ?? Чи УСТГАСАН ЮМ УУ ?? ХУЖААГИЙН УДАМ МИНЬ .
Бумхай, Шагдарсүрэн, Түмэнхүрэл ...
Үүний бүтэн нэрийг үзэх юм сан. Нэг эмээгийн та лаас ноён гара лтай гэдэг байсан. 30-аад онд эд хөрөнгөө газар булсан гэж яръдаг байсан. Ургийн бичиг юу ч байхгүй. Эмэгтэйчүүдийн толгойн чимэглэл хүнд, заримдаа тэрэнтэйгээ унтдаг байсан гэж яръж байсан. Аав ээж хамаатнуудынхаа тухай л яръж байсан байх. Хаана булсан бол гэж боддог. Тухайн үед өөрсдөө хаана булснаа мэддэг л байсан байх. Хүүхдүүд нъ тогтоогоогүй байх. Нийгэм өөрчлөгдөөд баян, ноён хүн үзэхгүй байсан учир хүүхдүүдийнхээ замд саад болоод яах вэ гэж бодсон байх.
Сэцэн хааны ургийн бичиг байдаг гэдгийг мэдээд шүүх юмсан гэж боддог байсан. Үүний тулд улсын бүртгэлээс бас ойрхны дээд үеэ шүүх шаардлагатай болно. Дээр үед хүмүүс их хүүхдээ өргүүлдэг байсан тул овог нъ өөрчлөгддөг байсан.
Бүгд хятадууд шүү, энэ монголын дээдэс хятад юм аа
Bitgii hudlaa shaagaarai chinii olon hooson hujaa nar chin booliin bool g###g baisaan Har uhdelee
Yaag medsen yum, za nuguu bool Danhyn ger buliin muruudul bielee olj huramch tuuh buteehed ulair dairlaashvv. Olon 100k n halamjiin m#luud shutne biz
Маш үнэ цэнэтэй эрдэнэс байна даа.