УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөгжлийн банкны шүүхээр орж, улстөрөөс мултарсан Г.Амартүвшингөөр эрчим хүчний компаниудыг зангидуулна

“Эрчист Монгол” ХХК-ийг байгуулаад төрийн өмчийн нэр бүхий 44 компанийг нэгтэчихлээ. Амралтын өдөр Төрийн ордонд хуралдаж, Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг томилжээ.

ТУЗ-ийн гишүүдээр ЗГХЭГ-ынн дэд Б.Батцэцэг болон СЯ, ЭХЯ, ЭЗХЯ, ЗТЯ, ТӨБЗГ зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрджээ. Гурван хараат бус гишүүнийн өнөөдөр томилох аж.

“Эрчист Монгол” ХХК-ийн харьяанд,

  • Дулааны 2, 3, 4 дүгээр цахилгаан станцууд,
  • Дүүргүүдийн зарим, орон нутаг дахь дулааны станц,
  • “Тавантолгой дулааны цахилгаан станц”,
  • “Эгийн голын усан цахилгаан станц
  • Орон нутгийн эрчим хүчний систем, цахилгаан түгээх, дамжуулах компаниуд,
  • “Эрчим хүчний үндэсний төв”,
  • “Диспетчерийн үндэсний төв” зэрэг 44 ТӨХК-ийг удирдах юм.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчний цахилгаан, дулааны станцууд, түгээх дамжуулах бүх компаниуд.

УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшингийн хувьд, иргэншлийн асуудал яригдаж байгаад намжсан. Мөн Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн гэх асуудлаар шүүгдэж байсан билээ. Тодруулбал, 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан. Тус компани УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нартай шууд хамааралтай хэмээн хэвлэлүүдээр мэдээлэгдэж байсан билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг, 3.2.1 дэх хэсэг, 3.3.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагдан нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар зүйлчлүүлж байв.

Гэхдээ шүүх процесст зээл олгосон, авсан хэн хэн нь буруугүй болж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.

Харин Г.Амартүвшин 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй, улстөрөөс мултарсан. Үүнийгээ “Би бусдад боломж олгоод нэр дэвшихээ больсон” хэмээн ярьсан байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Боль
Боль

Наад хулгайч чинь монголын биш Люксембургийн вант улсын иргэншилтэй золбин шдээ

Зочин
Зочин
Reply to  Боль

Хуцаад байгаач

Зочин
Зочин

Яагаад мөнгө хөрөнгийн асуудалд холбогдож бсн хүнээр дахин удирдах ажил хийлгээд үүний цаана маш том Хувийн эрх ашиг байгаа гэж хардахаар байхын Өөр ажиллах боловсон хүчин, хүннүй болцымуу Яагаад өөрсдийн эрх ашигаа Янэгт тавиад бдг юм

Зочин
Зочин

Дахиад л Хөгжлийн банк шиг дампууруулах биз

Зочин
Зочин

Ёооо элэг элэг. Юу ч хийж чадахгүйш дээ. Уянгалахаас цаашгүй аймаар сул гар бна лээш дээ.

Зочин
Зочин

Шахаад шахаад хүний нөөцгүй болчихсон нам юмуу. Энэ хэдээ л буцааж энд тэнд тавиад л байх юм

Зочин
Зочин

Хүн олдохгүй байна уу, ичмээр хулгайгаар яах нь вэ, чадахгүй ш дээ

Зочин
Зочин

Нам дагавал хулгайч луйварчин байсан ч хамаагүй юм биш үү

Баатарцогт Б.
Баатарцогт Б.

Эрчист Монгол ХХК нь үндсэндээ Эрчим хүчний яамны ажлыг хийх юм байна. Нэртэйгээр нь Амартүвшинг Эрчим хүчний сайд болголоо гээд зарлачихмаар юм. Энэ компани мөнгө иддэг төрийн компаниудыг нэгтгээд том хэмжээгээр иддэг болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Нэгэнт яамны ажлыг хийх газар бий болж байгаа болохоор Эрчим хүчний яамыг татан буулгаж орон тоо, цалин хэмнэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Том банкний хэрэгтэй холбогдож байсан хэрэгтэнг ямар аймаар том албанд томилож дахин мөнгөний луйварын хэрэг ойртуулж байнаа!!!????????????

Уншигч
Уншигч

Эрчим хүчний зардлыг нэмээд байдаг. Зэрэгцээд зардлыг нь ямар 1 байдлаар нэмээд байгааг юу гэх вэ

Зочин
Зочин

МЭРГЭЖЛИЙН ХҮН ТАВИАЧЭЭ...
ДАНХ СҮЙРҮҮЛЖ БН ДАА...
ОДОО ЯАНАА....

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Энэ төрд хуц ухна мэт , гэхдээ дандаа ямар нэгэн үл бүтэх асуудал, хэрэг төвөг тарьсан этгээдүүдээс өөр , төрийн албан тушаалд ажиллуулан томилох монгол хүн нүдэнд нь харагдаж, бхаанд нь өртдөггүй нь мөн хачирхалтай яа! Яагаад боловсролтой залуусаа дэмжин, ажилд сургадаггүй, үхширсэн хэрэгтэнгүүдээ нэгээс нөгөө албанд дамжуулсаар бдаг юм бэ??? Үнэн гэдгийг үздэггүйн шинж л байх даа!

Зочин Иргэн
Зочин Иргэн

Хулгайчууд луйварчдаар төр бариулж, удирдуулна гэж дампуу юм ярих юм

Ооо
Ооо

Зангидуулах байхдаа яахав дээ. Ямар үгийн баялаг муутай, ядмаг монгол хэлтэй юм бэ

Зочин
Зочин

Эрчим хүчний данхар бүтэц бүр хэтэрлээ шүү

Зочин
Зочин

Төрд шургалж хулгай луйварын аргаар мөнгө идэж шамшигдуулан зохих ялыг авч байсан хүнийг өөгшүүлэн өндөр сэнтий бүхий том ажилд дахин томилож байгаа юм бэ!!!!???????????? Манай эрх бүхний нам төрийн ажилд дандаа хулгайч луйварчин нэртэй новшнуудийг өртөй юм шиг томилож байх юмаа!!!????????????

Зочин
Зочин

Дандаа хулгайч асуудалтай хүмүүс томилоод байна Энэ төр хулгайн том сүлжээ юм биш үү Ямар ичих булчирхай байхгүй хүмүүс вэ Ханаж цадахгүй шуналын тулам бузарууд вэ Ийм байхад шударга ёс хөгжил дэвшил яриад нэмэргүй юм байна УИХ хурдан тарах хэрэгтэй байна

иргэн
иргэн

Болиочээ. Энэ луйврчнаар лрихд лувар риылгэх гэж өайгаа юи уу??? Халтг глөг Доржхандын санаачлага уу. Хамтарч хулгай хиых гэж бн. СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!!

Зочин
Зочин

Энэ хүнтэй иргэншлийн асуудал яригддаг, юу болсон юм бол. Хамаг л төсөл тендер ТЭЗҮ, хөрөнгө оруулалт яригддаг салбарт болж байгаа юм уу даа, үгүй юм уу.

Зочин
Зочин

Бүгд л хулгайчууд шүү дээ.Арай гайгүй хулгайч нь байхаа

Зочин ргээчинзочин. Иргэнириргэггэн
Зочин ргээчинзочин. Иргэнириргэггэн

Чонын хүзүүнд мах зүүхийн үлгэр амилдаг юм б на өөр хүн олдоогүй юм б х даа

Зочин
Зочин

Эрчим хүчний яам хэрэггүй болсон юм биш үү тэгүүл

Ш.Эрдэнэцэцэг
Ш.Эрдэнэцэцэг

Дэвшсэн тойрогтоо ч иргэдийн хүссэн ганц асуудал шийдэж чадахгүй хүнд чухал ажлаа хариуцуулна гэхээр юу гэсэн үг вэ

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын

Энэ төр засгийн томилгоо арайч бишээ!!!

Зочин
Зочин

Шагнал уу

Шаана биз
Шаана биз

Шаа шаа

Зочин
Зочин

Мэдлэг чадвараа эх орондоо зориулах хэрэгтэй. Монголоор дүүрэн мөнгөний шуналтан, эргүү , мэдлэггүй бөөснүүд шавчихсан байна.

Уншигч
Уншигч

Зөв.Өндөр боловсролтой чадалтай залуу.

Зочин
Зочин

Муу юм хийхгүй номын талдаа дөлгөөн залуу санагдсаншүү зальтай хүмүүст залилуулж магадгүй ноомой талдаа харагдлаг

Зочин
Зочин

Удам сайтай чадварлаг нэгэн байгаа
Хийлгүй яахав. Амжилт хүсэе

Зочин
Зочин
Reply to  Зочин

Б.Ринчeний яс махы удам биш л дээ

Зочин
Зочин

Харин ч мундаг кандитат тавигдсан бна.Браво ????
Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button