Финалын цуврал тэнцэх үү, "Бишрэлт Металл" тэргүүлэх үү

Өнөөдөр “Хасын Хүлэгүүд”, “Бишрэлт металл” багийн финалын цувралын хоёр дахь тоглолт болно.
Өмнөх тоглолтод "Бишрэлт Металл" багийн легионер тоглогч Дэвон Скотт ёс зүйгүй үйлдэл гаргасан. Улмаар түүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл МСБХ-ноос зохион байгуулах бүхий л тэмцээнд оролцохыг хориглосон. Мөн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаяр энэ удаагийн тоглолтыг өнжиж байгаа.
Өмнөх тоглолт 85:82 харьцаагаар өндөрлөж, "Бишрэлт Металл" баг цувралын эхний ялалтыг байгуулж, тэргүүлж эхэлсэн. Тиймээс тэдэнд сэтгэлзүйн давуу тал нэлээн өндөр, сайн байх нь гарцаагүй. Хэдийгээр Дэвон Скотт хөөгдсөн ч Байрон Уэсли нэлээн өндөр үзүүлэлттэйгээр тоглолтыг гартаа оруулж байгаа.
Харин "Хасын Хүлэгүүд" багийн хувьд энэ тоглолтод илүү хүчтэй орж ирж магадгүй. Тэд багийн тоглолтыг маш өндөр түвшинд, тооцоолол сайтай тоглолт хийдэг.
Финалын тоглолт өнөөдөр болон дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн тоглолтыг зохион байгуулагдсны дараагаар тавдугаар сарын 17 хүртэл завсарлана. Иймээс хоёр багийн хувьд эхний гурван тоглолт маш чухал. Тиймээс "Хасын Хүлэгүүд" цувралыг тэнцүүлэх үү, аль эсвэл "Бишрэлт Металл"-ынхан тэргүүллээ хэвээр авч үлдэх үү гэх сонирхолтой тоглолтыг фанатууд хүлээж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.