О.Алтангэрэл: Мэдээллээ нууцлах нь төрийн үүрэг. Үүнийг гаргаж тавьсныхаа төлөө сэтгүүлчид хариуцлага хүлээхгүй

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Хууль санаачлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн танилцуулгыг хийсний дараа байнгын хорооны гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Зулпхар,
Сая танилцуулга дээр эх сурвалжийг нуулах шинэ зохицуулалт оруулж ирсэн гэлээ. Одоо байгаа нь болохгүй байгаа юм уу. Шинэчилснээр ямар өөрчлөлт орж байгаа юм бэ. Иргэний болон бусад субъектуудын эрхийн асуудал бас хөндөгдөнө шүү дээ. Мөн мэдээлэл сайн аваагүй учир тодруулахыг хүсэж байна. Орон нутагт телевиз, радио гээд хэвлэл мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээртэй холбоотой ямар нэгэн зохицуулалт орсон зүйл бий юу.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл,
Яг одоогийн хуулиар бол МҮОНТВ-ийн сэтгүүлч л эх сурвалжаа нууцлах эрхтэй байдаг. Бусад сайт, хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд эх сурвалжийн хамгаалалт байхгүй байгаа. Ийм өргөн браигдсан хуульд эх сурвалжаа нууцлах эрхийг нь нээж өгч байгаа. Гэхдээ хуулийн, “13.2.Тухайн мэдээллийн нууцалсан эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ” гэж тусгасан.
Сэтгүүлчдийн тавьдаг нэг гомдол гэвэл асуудлыг мэдээлдэг, араас нь гомдол ирдэг. Яваад очихоор наадахыг чинь хэн хэлсэн бэ, хэн чамд баримт өгсөн бэ гэж шаарддаг. Хаанаас мэдсэнээ хэл гэж тулгадаг. Зарчмын хувьд мэдээллээ задруулахгүй байх, нууцлах нь төрийн үүрэг. Үүнийг гаргаж тавьсныхаа төлөө сэтгүүлчид хариуцлага хүлээхгүй ийм зарчимтайгаар эх сурвалжаа нууцлах гэдэг эрхийг бид дурдаж өгсөн.
Мөн шинэчлэгдэж байгаа хуулийн төсөлтэйх олбоотойгоор зургаан удаагийн уулзалт хийсэн. Ингэхдээ орон нутгийн сэтгүүлчидтэй мөн уулзаж, тулгарч байгаа бэрхшээл асуудлыг сонссон. Бодитой тулгарч байгаа бэрхшээл болон энэ хуульд хэрхэн тусгах дээр анхаарсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв
Гайгүй юм бол уу гэтэл бас нэг бөөрөнхий