СПОРТ
"The MongolZ" маргааш шигшээ шатанд "Team Liquid" багтай тоглоно

Жилд таван удаа болдог "ESL Grand Slam" цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 /3.5 тэрбум төгрөг/ шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" Австралийн Мельбурн хотод үргэлжилж байна.
Манай улсын “The MongolZ” баг хэсгийн эхний хоёр тоглолтондоо ялж плэй-оффт шалгарсан бөгөөд өчигдөр европын төлөөлөл MOUZ багтаа хэсгээс нэгдүгээр байраар гарах тоглолтыг хийж 2:0 /13:9, 13:7/ харьцаатайгаар хожигдож шөвгийн 8-с тоглолтоо үргэлжлүүлэх болж байна. Тэдний тоглолт энэ сарын 25-ны 18:00 цагаас эхэлнэ.
Хоёр баг өмнө нь гурван тэмцээний хүрээнд таарч тоглоход бүгдэд нь Баянбатын "maaRaa" Эрдэнэдалайгийн залуус илүүрхэж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.