СПОРТ

Азийн аваргад монгол охид оролцоно

БНХАУ-ын Шэнжэн хотод долоодугаар сарын 13-20-нд болох эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний "В" дивизонд найман баг өрсөлдөх эрхийг найман баг авсан. Урьдчилсан шатнаас зургаан баг эрхээ аваад байсан бол үлдсэн хоёр багийн нэгээр Монгол тодорчээ.

Монгол Улс Азийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулж манай баг хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн билээ. ФИБА-аас Монголын шигшээ багийг оролцуулах болсон албан бичигтээ “Монголын сагсан бөмбөгийн холбоо нь бүс нутгийн томоохон тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулж, ФИБА Азийн сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй  хувь нэмрийг үнэлэн сайшааж, илэрхийлье” гэжээ.

Ингэснээр Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь удаагаа “В” дивизонд тоглохоор болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button