нийгэмНИЙГЭМНийгэм мэдээ
П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх УДШ-ийн хурал нөгөөдөр болно

Төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууны гомдлыг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх Улсын дээд шүүхийн хурал товлогджээ.
Тодруулбал, нөгөөдөр буюу тавдугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон байна.
Түүнийг: “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.
- Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 15.3.2 дахь хэсэг нь амьд хохирогчид хамаарах зохицуулалт бөгөөд хэрэв энэ хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл хохирогчийн хувийн сул талыг ашигласан бол зүйлчлэл хүндрэх нөхцөлтэй заалтаар ялласан гэсэн гомдлыг гаргасан.
Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Иймд Улсын дээд шүүх хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнлэг бус зүйл хийчихээд ..... Өөрийнх нь хүүхдийн эд эрхтэнг хэлэлгүй авсан бол энэ хүн ч гомдолтой л байх байсан