УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч: Хоригдоод гурван сар болсон миний үйлчлүүлэгчийн эрүүл мэнд хүндэрсэн

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.02.05-нд хэлэлцсэн.

  • Улмаар З.Энхболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 34.19-р зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэсэн.
  • Харин Б.Энх-Амгаланд холбогдуулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3-т заасан улс төрийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашигласан нь үндэслэлтэй гэж үзэн гэм буруутайд тооцсон билээ.

Тэгвэл хоёр жилийн хорих ял сонссон Б.Энх-Амгалан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Түүний гомдлын дагуух тэдэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Энэ үеэр Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн өмгөөлөгч гурван сар хоригдож буй Б.Энх-Амгалангийн эрүүл мэнд хүндэрсэн тухай мэдэгдлээ.

Тэрбээр, мөн "Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нэг үндэслэл нь автозамын ангилал шилжүүлэх тухай 134-р тогтоол нь бусдад давуу байдал би болгосон эсэхийг няцаасан тайлбарыг гаргасан. Ганцхан "Страто" ХХК-д давуу эрх олгоогүй. З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг үгсэн хуйвалдсан эсэхийг үйл баримтаар хангалттай нотлоогүй. З.Энхболдыг цагаатгасан нь хууль ёсны шийдвэр болсон. Б.Энх-Амгаланг цагаатгаж өгөхийг хүсэж байна" хэмээлээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button