Сурагчдын амралт: I, II улирлын бие даалтын долоо хоногоос үүдэж “хойшилсон”
Сурагчдын гуравдугаар улирлын буюу зуны амралт эхлэхэд сар гаруйн хугацаа үлдээд байна. Энэ жилийн тухайд хүүхдүүд оройтож амрах нь гэдэг эцэг, эхчүүдийн сэтгэгдэл цахим орчинд хөвөрч эхлэв. Тодруулбал 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 09-нд, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын 16-нд амрахаар хуваарьт заагджээ.
Өөрөөр хэлбэл уг шийдвэр Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар албажсан юм байна. Тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Энэ дагуу 2024-2025 оны хичээлийн жилд I-II анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног тус, тус хичээллэх заалттай.
Тэгвэл иргэдийн шүүмжилж байгаа “энэ жил хоёр долоо хоног илүү хичээллэх нь” гэдэг асуудал сурагчдын бие даалтын долоо хоногтой холбоотой аж. Тодруулбал нэг болон хоёрдугаар улирлын амралтын өмнө бие даалт, цахим сургалтын долоо хоногийг тусгаж өгсөн. Тус долоо хоногийг сурагчид бие даан хөгжих, секц дугуйланд хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх чиглэлд анхаарч өнгөрүүлэх учиртай, хичээлд суухгүй. Тиймээс энэ хоёр долоо хоногийн хугацааг хичээлийнх болгож нөхөн нэмснээр сурагчдын амрах хугацаа өмнө жилүүдийнхээс өөрчлөгджээ.
Энэ хүрээнд эцэг эхийн төлөөлөлтэй холбогдож тодруулахад
Иргэн Г: Манай хүү дунд ангийн сурагч. Төгсөх анги биш. Тиймээс эртхэн амарч байвал хүүхдүүдэд маань хэрэгтэй болов уу гэж бодож байна. Учир нь хотын хүүхдүүд бол өвлийн хүйтэнд, утаатайд олигтой ч агаарт гарч амарсан зүйлгүй гэртээ байсаар амралт нь өнгөрдөг. Ядаж дулааны улиралдаа гадаа гарч агаарлаж, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг анхаарах цаг урт байх хэрэгтэй. Зургаадугаар сарын 20 хүргэчихээр цаана нь үндсэндээ хоёрхон сар л үлдэж байна. Мөн гадаа дулаараад ирэхээр хүүхдүүд нозоорно, суралцахад таатай биш нөхцөл бүрдэнэ.
Харин иргэн Э: Том охин маань энэ жил хоёрдугаар ангийн сурагч. Их засаг лицейд сурдаг. Энэ жил зуны амралтыг 6-р сарын нэгэнд гэж тооцож, бодож байсан. Гэвч есөн буюу бараг 10 хоног сунажээ. Бага охин маань хоёр настай учир ээж нь гэртээ харж байгаа. Эхнэр гэртээ бага охиноо харахын хажуугаар том охиноо сургуулиас нь авч бас хүргэдэг. Амаргүй байх нь мэдээж. Хүүхдийн хичээлийн жилийг давахад зөвхөн эхнэр бид хоёр зөөж авдаг учраас маш их адал явдыг туулна аа. Бага анги өдөр тардаг учраас байнгын нэг хүн заавал авах шаардлагатай болдог. Зуны амралт хойшиллоо гэхэд бид дахин 7-10 хоног дахин гүрийх шаардлага гарна. Ер одоо цагт яг өөрсдөө хүүхдээ өсгөж байгаа аав ээжүүд асар их ачаалал авдаг. Эмээ, өвөө гэх мэт өөр халамжлах хүнгүй бол маш хэцүү гэв.
-Энэ хичээлийн жилд мөрдөгдөж буй сурагчдын амралтын шинэчлэгдсэн хуваарь-
I улирал
Бие даалт: Нийслэл, орон нутаг: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал
Цахим сургалт /X-XII анги/ : Нийслэл, орон нутаг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг дуустал
I улирлын амралт:
Нийслэл:
- Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
Орон нутаг:
- Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдийг дуустал
II улирал
Бие даалт: Нийслэл: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 04-ний өдрийг дуустал
Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал
II улирлын амралт:
Нийслэл: 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал
Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал
III улирал
Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс, дунд, ахлах анги 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс амрах юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
huuhduudiig erthen amraa uvuljin utaa uniaraar amisgalsan huuhduud yadaj erthen amraad zuslan lagertaa garj huduu gadaa yavmaar bna yun ter zunii haluund hicheelleh ve malnuudaa
Хүүхдүүдээ эртхэн амраасан дээр шдээ зүгээр л 6-р сарын 1нд л амраагаачээ энэ их хичээлд дарагдаж үхлээ
үүнээс хойш бие даалт энэ тэр гэж балиартаж хүүхдийн зун амрах хоногоос хумсалдгаа больё
Бие даалтаар юу хийсэн эх асран хамгаалагч нараас нь мөнгө үзвэр нэртээ юм үзүүлж хүүхдүүдийг бөөн бөөнөөр нь ханиад тусгасан...
Ийм тэнэг юм хийх юм өвөл утаанд агаарлаж чадахгүй зун нь богинохон энэ үед хүүхдүүд агаар авч амрана 6сараас өмнө амардаг баймаар байна
Ер нь ингэтлээ доройтсон новшын боловсролын системтэй байж яасан гэж хүүхдүүдийг ч тэр эцэг эхчүүдийг ч тэр ингэтэл нь зовооно вэ. Эртхэн амраамаар байна шүү. Олигтой заасан ч юмгүй үнэхээр дампуурсан салбар
6 saraach umnu amardag bsan shdee erthen amraamaar bnaaa
6 сарын 1 гэхэд 1-12 ангийн сурагчид амарчихдаг бол их хэрэгтэй байна. Сүүлийн 1,2 долоо хоног шинэ хичээл орохгүй давтлага маягтай бужигнаад өнгөрдөг