Байгаль орчин

Танилц: Нийслэлд мод тарих боломжтой газрын байршлууд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

Улаанбаатар хотын хэмжээнд доор дурдсан 8 байршилд мод тарих ажлыг 05 дугаар сарын Бямба, Ням гарагуудад зохион байгуулна.

Байршил:

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо “IGM” цэцэрлэгт хүрээлэн,
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний гол дагуух “Ногоон хэрэм” зурвас,
  • Налайх дүүрэг, 7 дугаар хороо, “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”,
  • Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”,
  • Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, “Инчон мөрөөдлийн төгөл”,
  • Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Айцын ам,
  • Баянзүрх дүүрэг, 20 хороо, Гачууртын зам-1, "УБЗАА - Мод үржүүлгийн газар",
  • Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо “Хамбын овоо зэрэг байршлуудад;

Жишээлбэл: Тэрбум мод тарих үндэсний өдрийн нээлтийн мод тарих арга хэмжээг 2025.05.03-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо Ар гүнт “Инчон мөрөөдлийн төгөл”-д зохион байгуулсан.

Бусад төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөрийн хуваарьт газартаа сонгосон өдөр, цагийнхаа дагуу мод тарих бөгөөд ЗГХА Ойн газрын мэргэжилтнүүд газар дээр нь заавар зөвлөгөөг өгч хамтран ажиллана. Харин иргэдийн хувьд өөрсдийн саналаар байршил, өдөр, цагаа сонгон ирж мод тарих нь нээлттэй бөгөөд мод тарихтай холбоотой мэдээлэл зөвлөгөө авахыг хүсвэл 11300078 дугаарт хандах боломжтой.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button