Нийгмийн

“Хасын Хүлэгүүд” эх орондоо эхний ялалтаа байгууллаа

Үндэсний Дээд лигийн өнгөрсөн улирлын Аварга Хасын Хүлэгүүд баг BCL Asia буюу Азийн аваргуудын лигийн 2024-2025 улирлын аялан тоглолтдоо эзэн орнуудын талбай дээр гайхалтай тоглолтууд үзүүлж, 3-0 амжилттай эх орондоо ирсэн билээ.

Тэгвэл тэд өчигдөр /2025.05.12/ ахин нэг ялалт байгуулж, цувралыг 4-0 болголоо. Сүүлийн тоглолт энэ сарын 15-нд болно.

  1. Тайванийн New Taipei Kings багийн эсрэг 68-81 харьцаатай хожил байгуулсан. /04-р сарын 30/
  2. Сингапурын Adroit клубийн эрэг 87-41 харьцаатай бут ниргэсэн. /05-р сарын 03-нд/
  3. Тайландын Hi-Tech Basketball багийн эсрэг 59-63 харьцаатай ялалт байгуулсан. /05-р сарын 04-нд/
  4. Тайванийн New Taipei Kings багийг 94-73 харьцаатайгаар хожлсон. Одоо тэдэнд хэсгээсээ гарах шийдвэрлэх ганц тоглолт үлдэж буй.

Хасын Хүлэгүүд баг дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 04-ний хооронд нийт гурван аялан тоглолт хийж, нэг ч хожигдол амсалгүй 3-0 амжилттайгаар хүснэгтээ тэргүүлж байна.

Тус гурван тоглолтод Хасын Хүлэгүүд багаас ямар тоглогчид онцлох үзүүлэлтээр тэргүүлснийг хүргэж байна.

Оноо

  1. Жорди Тшиманга: 19.3 оноо, 2 оноо 8.3/12.7
  2. А.Азбаяр: 12:0 оноо, 2 оноо 3.5/4.0, Чөлөөт шидэлт 3.5/3.5
  3. Б.Барсболд: 11.3 оноо, 2 оноо 1.7/4.0, 3 оноо 2.0/4.0

Самбар

  1. Жорди Тшиманга: 9.3
  2. Жордан Толберт: 6.7
  3. С.Биндэрьяа: 6.0

Дамжуулалт:

  1. Иан Миллер: 4.7
  2. Б.Барсболд: 3.0
  3. Э.Түшиг, Э.Эрмүүнзаяа: 4.0

Бөмбөг таслалт:

  1. Жордан Толберт: 3.7
  2. Б.Барсболд: 3.0
  3. А.Азбаяр: 1.5

EFF буюу үр ашигтай байда

  1. Ж.Тшиманга: 23.3
  2. А.Азбаяр: 17.5
  3. Жордан Толберт: 16.0

Хамгийн олон минут дунджилсан тоглогчид

  1. Жордан Толберт: 25.3 минут
  2. Жорди Тшиманга: 23.8 минут
  3. А.Азбаяр: 23.7 минут

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

bayar hurgey

Зочин
Зочин

амжилт

Зочин
Зочин

amjilt

Зочин
Зочин

ГҮҮД ГҮҮД ЗАЛУУСАА ОДОО БИТГИЙ ОНГИР СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ДАР ЭНЭ ЮУ Ч БИШ ТА НАР АВАРГА БОЛНО ТАМИРЧНЫ СЭТГЭЛ ЗҮЙ ГЭЖ НЭГ ЮМ БАЙНАА ҮҮНИЙГЭЭ АШИГЛААРАЙ ТА НАР УР ЧАДВАРААР БОЛ ДУТАХГҮЙ ШҮҮ ГАНЦХАН СПОРТЫН СЭТГЭЛ ЗҮЙГЭЭР ДУТАГДААД БАЙГААН БАГИЙН СПОРТ ШҮҮ ЭНИЙГ НАДААР ХЭЛҮҮЛЭХ ЮУН БИЛЭЭ ТОЛЬКО ПЕРЁД

Холбоотой мэдээ

Back to top button