Ж.Хатанбаатар олон улсын байгууллагаас олгосон ₮18 тэрбумын санхүүжилтээс ₮2 тэрбумыг хувьдаа завшсан байж болзошгүй
АТГ-аас "Элэг"-ний Ж.Хатанбаатарыг баривчлах, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Шалгалт, нэгжлэг хийх болсон шалтгааныг тодруулбал, Ж.Хатанбаатар нь "Монголын СОС-ын хүүхдийн хотхоны нийгэмлэг холбоо” НҮТББ-ын захиралаар ажиллаж байхдаа төв байгууллага болох “СОС-Киндердорф Интернэйшнл” олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн 18 тэрбум төгрөгөөс хоёр тэрбум гаруй төгрөгийг өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл тогтоогджээ.
Улмаар Ж.Хатанбаатарын гэр, ажлаас нэгжлэг хийх түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг Аж ахуй нэгжийн тамга тэмдэг, гэрчилгээнүүд гарч ирсэн байна. Тус компаниудын дийлэнх нь гэрээ хийж мөнгө авсан нь нотлогдоод байгаа аж.
Нээлттэй дата мэдээллийн санд буй мэдээллээр тухайн газрын удирдах албан тушаалтнаар Ж.Хатанбаатар болон Б.Батцэцэг нар байна. Харин эцсийн өмчлөгч нь одоо АТГ-д шалгагдаад байгаа Ж.Хатанбаатар юм байна.


“СОС-Киндердорф Интернэйшнл” гэх нэртэй олон улсын байгууллага нь өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд байнгын халамж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй аж.
“СОС-Киндердорф Интернэйшнл байгууллага”-ын төв нь Австри улсын Инсбрук хотод байрладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаар 1998 оны 7 дугаар сард хоёр талт гэрээг байгуулан, тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж гарын үсэг зурж, улмаар УИХ соёрхон баталж байсан.
“Сос-Киндердорф Интернэйшнл” байгууллагаас өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдэд халамж үзүүлэх зорилгоор Монгол Улсын салбар байгууллагадаа жил бүр гурван тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож явсаар сүүлийн 3 жилд л гэхэд тусламжийн мөнгөн дүн өсөж нийт 18 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгодог болсон байжээ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хатанбаатар бол толгойлогч нь, тэрнээс гадна Батцэцэг гэж гүйцэтгэх захирал хүүхэн байна, Түвшин гэж салбарын захирал залуу байна. Бас л бүгд аймшгийн хүмүүс шүү дээ
олон жил улсын хөрөнгө илдсэн нөхөр дөө
Shunaliin Tulam!!!
Тийм болоод л Нью Йорк-д Занабазар хүү нь амьдраад байдаг юм байна л даа.
ХУЛГАЙ МУУ ЮМ БҮХЭН ХҮЗҮҮГҮЙ ХОЛБОГДДОГ, ХАТАНБААТАРЫН ХУЛГАЙ Ч ТЭР ЭТГЭЭДЭД ОНОГДОХ НЬ
Эмч яг мөн эсэх нь тодорхойгүй хөрөнгө их завшсан хүн тул барьж хөрөнгийг хураах хэрэгтэй
Шуналаа гэж авгайнхан дүүү нар гэж бөөөн шуналтууд байдаг гээ биздэээ
Дайны хажуугаар дажин гэж энэ гэж нэг дийлдэшгүй тийрэн гарч иржээ.
хотын даргын луйврыг хэлсэн эмчийг хэлмэгдүүлж бгаам бна. Засаг энэ нямтайгаа огцрох ёстой
Xatanbaatar jincene utgaaraa Modoo barix n enedee.Viliin vree gej@
Цаазал муу хүүрийг хүүхдэд зориулсан мөнгийг зувчуулж байдаг цайцан хар лалар вэ? Элгээрээ бөөлжиж үхээрэй
Учрыг нь олоогүй байж битгий хуц чи өөрөө хэллэгээрээ болоорой троллоо
Элэгний эмч гээд л хуцаад байсан эхнэр нь элэгний өвчнөөр нас барсан шүү дээ
Сахалт муур залилагч
Тэнэгтээрэй худлаа шаахаа боль
Yostoi neg hunii amidraliig nudeeree uzeed hartsn ym shig yrhiimaa humuus yndaa yaan tgel hudla 2 tsiurhal taraagl terend n nogoo heden malnuud n bur itgtsn baahn hudlaa2 ym yrhaasaa iceec muu malnuudaa
Байгаа шүү ...яг мэдэхгүй байж барсан шүү лээ ч гэх шиг...
Эхнэр нь амьд
Hatanbaatar min yu dutlaa gj mungu zavshdag yum be , tetgevertee garch amar , jimer bai,
Төр нүдгүй юм байх гэсэн нүдтэй л юм бна даа олон жил төрөл төрөгсөд өөрөө улсын мөнгөөр туйлсан даа
Охин Мандахцэцэг нь Гадаад яаманд ажилдаг, одоо хаа нэг улсад Элчин сайд гэчихсэн тууж явж магадгүй л юм бна. Бурхан минь!
Италид элчин сайдаар томилогдсон ГЯЯны сайд байсан Элбэгийн найз.Пүрэвсүрэнгийн үед явсан.. ирээгүй байх өө
Завшихаар барах уу? Халхын хэдэн сайхан бөхийг хордуулж замаа зассан новшнуудаас их хэмжээний авилга авдаг гэдэг нь ч үнэн байх. Ер нь шид нь бүрдсэн луйварчин гэж хаа сайгүй л ярьдаг юм билээ.
Битгий худлаа шаа хүн гүтгэх хуультай шүү
Huuhed ajilchidaa boddoggui Huiten setgeltei araatanuud baisan shuu
Намбар гуайн хөвгүүнээ урдаас бариад л гүрийж байгаа байх даа. НУСАА ТАТДАГ ДҮҮ ХАМГААЛАХ ГЭЭД ЧИЧИРЧ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ
Олон өнчин,өрөөсөн хүүхдийн идэх хоолыг хумсласан хулгайч нарыг бурхан үе удмаар нь шийтгэх нь дамжиггүй. Үүний араас өвгөд, хөгшид ядуус, асрамжийн газар нэртэй олон улсын байгууллагын мөнгийг идэгчид бас шийтгэлээ эдлэж, үлдэж байгаа үр удамдаа гай болох магадлалтай тул анхаар
JINXEN UTGAARAA MODOO BARILAA DA!
Шоронд ороход гайхах хэрэггүй хүн бн!
Энд нэг төрлийн хэлмэгдүүлэлт яьаад байх шиг бна. Эцэг, эх нь нас барсан хүүхдүүдийг гэр бүлийн орчинд аятай тохитой амьдруулан амьдралтай нь залгуулах буянтай ажил хийж байгаа хүн. Тийм зүйл хийнэ гэхэд итгэхгүй бна. Одоо харин ийм зүйл яригдаад ирэхээр нөгөө санхүүжилт нь зогсоно доо хөөрхий
Энэ чнь зүгээр шилийн хулгайч юм бишү.баригддаггүй л болохоос.
Tuluul.!!
Угаасаа л тэрбум тэрбумаар нь иддэг болцын бишүү. Манай дээдсүүд манлайлаад л яваа биз дэ. Дээрээс нь эхлээд хариуцлагаа тооцох хэрэгтэй
Хатанбаатар эмч гэнэт баяжих гэдсэнд цөвтэй гэдгийг мэддэггүй л юм байх даа.
Яасан ханаж цаддаггүй юм дээ
Ийм луйварчдыг сайн шалгах хэрэгтэй
Шунал үхэл дагаж ирдээг
Iimerhuu maygaar Turiin hulgaich nariig idej uusaniig ni neglege hiij ileruulehgui yum uu?
Ystoi neeree iluu amaa tataad surcih heregtei shde zarim malnuud n harin jinhen ideed zalilaad bga cin naad nymbaatar oyunerdene2 cin bgashu hudlaa sensatsalj hunii hurungund shunsan muu malnuud iim bolhoor cin naa uls cin hogjihgu bgaashd
Бузар хулгайч юм бна далд ор очих газар нь тодорхой
Хэтэрхий шуналтаж, хүүхдийн мөнгийг хүртэл хулгай хийж идээд хатанбаатар гэж мангас, батцэцэг гэж шулам нар болон бусад хамсаатнууд нь арай л дэндүү юм
Юмны учрыг олчихоод хуцаарай
Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч сийхгүй аймшгийн шуналтай хүндээ энэ Хатанбаатар. Гэр бүлээрээ улсаас хулгай хийж байгаа новш
Батмөнхийн Батцэцэг гэдэг нь хэн бэ?
Гадаад харилцааны сайд
Юун гадаад харилцааны сайд вэ, шал өөр хүн, сос-ын гүйцэтгэх захирал эмэгтэй нь