УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн институц, Гүйцэтгэх засаглал нэг талдаа гарч, парламентыг "шалдан" үлдээх цаг

-Л.Оюун-Эрдэнийг сүүлийн мөчид яаж эргүүлсэн нь анхаарал татав-

Өчигдөр Бага хурлаар яг санал хураахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Саналаа эсрэг өгч болно" гэсэн чат өөрийн хүмүүс рүүгээ илгээж, индэрт "Би шантарч байна, ажлаа өгч болно" гэсэн агуулгар үг хэлжээ.

  • Нэг талд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрыг дэмжих гишүүд,
  • Нөгөө талд Я.Содбаатар нарын дэглэсэн хамтарсан ЗГ-ыг задлах

Ийм хоёр агуулгаар саналыг хайрцаглахад талууд ажиллаж байв. Заалны уур амьсгал ерөнхийдөө Л.Оюун-Эрдэнийн талд, гэвч эхнээсээ бага хурлын гишүүдийн саналыг хайрцагласан байдалтай байжээ.

С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нар заалны уур амьсгалын үеэр биечлэн босож, Л.Оюун-Эрдэнийн талд байр сууриа илэрхийлсэн. Н.Учрал огт дуугарч, хөдлөөгүй. Сайд нарын ихэнх нь ойлгомжгүй байдалд саналаа өгцгөөсөн байна.

Яг эцсийн мөчид Л.Оюун-Эрдэнэ байр сууринаасаа эргэхээс өмнө түүний хамгаалалтыг чангалж, Х.Нямбаатар тэргүүтэй ойрын хүмүүсийг нь огт уулзуулаагүй. Я.Содбаатар нартай тусгайлан уулзаж, эргэсэн гэх зэргээр МАН-ын бага хурлын гишүүд ярьцгааж буй. Чухам яаж Л.Оюун-Эрдэнийг сүүлийн мөчид тэгж эргүүлсэн нь анхаарал татав.

Одоо хэрхэх гурван хувилбар: 1980, 1970 оны төлөөллүүд эсвэл Л.Оюун-Эрдэнэ

Юуны өмнө Л.Оюун-Эрдэнэ одоо МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд. Давуу эрхээ өнөөдөр ч хадгалж буй онцлогтой. Тэр хүсвээс АН-ыг хамтралаасаа гаргаж, өөр бусдыг нь урих. Эсвэл дангаар засаглах хэлбэр дээр "ширэн" нүүрлээд үлдчих боломж өөрт нь байна гэсэн үг.

Нөгөө талд 1980 оноос Ерөнхий сайд сонгох аваас тэр Д.Амарбаясгаландаа итгэл үзүүлээд, танхимаа аваач гэж хүсчих магадлалтай. Өчигдөр үлэмж их хүч гаргаж ажиллаж, ЕТГ болон төрийн тэргүүний зүгээс түүнд санал тавьсан ч гэгдэж буй.

Эс бөгөөс 1970 оны төлөөллөөс Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчтэй ураг төрлийн холбоотой гэдгээрээ Засгийн газрын тэргүүнд идэвхтэй нэрлэгдэж байна.

Нэг ёсондоо 1980 он уу, 1970 оны гэдэг сонголт МАН-ын томчууд хийнэ гэсэн үг. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ засаглалаа үргэлжлүүлнэ. Ерөөс ийм гурван хувилбар л байгаа юм.

Л.Оюун-Эрдэнийн тухайд одоогоор Засгийн газрын тэргүүнээс огцрох өргөдлөө өгөөгүй байгаа. Тэр АН болон ХҮН намын дарга нартай уулзаж, хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээгээ дүгнэх чиг бий.

-Парламентын өнгө төрх бүүдийсээр байвал Засаглалын давамгайлал хаана төвлөрөх бэ-

МАН тойрсон энэ манаргаанд үндсэндээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баг ялчхаж байгаа нь маш тодорхой юм. Засгийн газрын шинэ тэргүүн ч түүнд яг ивээгдсэн дүр гарах нь ойлгомжтой болов. Ингэж Ерөнхийлөгчийн инститүц, Гүйцэтгэх засаглал нэг талдаа гарах нөхцөл үүсч байна.

Харин нөгөө талд жинхэнэ утгаараа сөрөг хүчинтэй парламент үүснэ. Сайн тал нь парламент мэтгэлцэж, сайтар хэрэлдэх боломж үүсч байна. Гэвчиг парламентын танхим байнга хоосон байж, шинэ спикерийн "Хууль баталж чадах нь уу" гэсэн түгшүүр улам нэмэгдэнэ.

Томоохон төслүүд цаашдаа олон намын зөвшилцлөөр бус, нэг намын бодлогоор яваад ирэхээр гадаад ба дотоод орчинд хана мөргөж унасаар байх шууд эрсдэл үүсчхэж байгаа хэрэг.

Нэг ёсондоо том төслүүд нь ч олигтой явж өгөхгүй, парламент нь ч хуулиа баталж чадахгүй. Ийм үлхийж үлбийсэн Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалууд намраас нийгмээ улам бухимдуулах нөхцөл бүрдэхээр харагдаж буй.

Намар яг юанийн эрэлтээс үүдэлтэй инфляцын хөдөлгөөн, гурилын импортыг тэглээгүй агуулга, дунд шатны ААН-үүдийн сөхрөлт энэ Засгийн газар үргэлжилсэн ч шинэ танхим бүрдсэн ч дахиад л тэднийг ниргэх өндөр магадлалтай.

Ийм засаглалын хямралууд, дотоодын эдийн засгийн уналт, гаднаа хэлцлүүдээ шинэ сайд нар нь шинээр эхлүүлэх гэж ухнатах хооронд Баялгийн сангийн маргаан зэрэг нь ер нь зогсчих биз ээ. Үүнд МАК, MCS тэргүүтнүүд хамгийн их баярлана. Тэдэн ийм өгөөжтэй учир "Огцрох амархан" жагсаалын органик даралтыг зориудаар нэмлээ гэж хардах үндэслэл бий.

Нэг удаадаа Засгийн газраа огцруулж, эсэргүүцэгчид сайхан таашаал аваад, хоёрдугаар ээлжнийхэн хоол хошиндоо орж дэвэрцгээнэ. Нөгөө харахад Монголд засаглалын хямрал нүүрлэж, байгаа жаахан ардчиллаа тавиад туучихсан байх эрсдэл бодитоор үүсэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:15

126 мануухайг л тараа. Эв эeтэй эвсээд ажиллаж чадахгүй юм бол тарцгаа. Хэрүүлтэй айл гэр ч хэзээ ч өөдөлж байгаагүй юм

Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:19

Дараагийн засгууд удаан тэсэхгүй ээ. Анхнаасаа Үндсэн хууль, сонгуулийн хуулийг өөрчилдөг буруу болсон юм. Монголчужд шиг эвсэж чаддаггүй, нэг чанга удирдлагаар л атгуулв�##� жаахан юм хийдэг улсад тохирохгүй өөрчлөлт байсан

Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:19

Хүүк ажиллагаа амжилттай боллоо

Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:21

Хүрэлсүхээ болихынхоо хооронд төр самраад болилдоо чи. 3 жил бужигнах нь тодорхой болчихлоо.

Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:31

Уул уурхайн магнат ногоон чинбаа Содбаатартай хэтэвч байтугаагаа нэгтгэж олон жил болж байна �########� охиноо 2 хүнд даатгасан байдаг тэр ялжээ

Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:33

өобөрөх шахсан эмүжин хоолтойгоо з�##�гав хахаж үхэхгүйг хичээгээрэй

Зочин
Зочин
5 сар 22, 2025 13:54

Тэгээд яах байсан юм? Дарангуйл�##�ын тогтолцоо руу гаа нэг мөр цаашаа явцгаах юм уу?

Их мэдэх
Их мэдэх
5 сар 22, 2025 13:56

Жавхлан боломжийн кандидат шүү

Иргэн
Иргэн
5 сар 22, 2025 13:58

Жавхлан гэдэг хулгайч Учир�##� хоёр л биш бол яахав дээ

Зочин
Зочин
5 сар 22, 2025 14:11

Хүрэлсүхээ чи цадах болоогүй юу

Зочин
Зочин
5 сар 22, 2025 14:12

Хүрэлсүхээ чи ард түмний зовлонд цадах болоогүй юу

Зочин
Зочин
5 сар 22, 2025 15:34

oyunerdene demjinee yaadgiin

Зочин
Зочин
5 сар 22, 2025 15:39

Хүүк Оджарг�##�ын өргөмөл хүү болжээ одоо болно доо Хүүкэд монглын ард түмэн өргүй шүү засаг үймж байв�##� хэнд тааша�##�тайг бүгд мэдэж байгаа шүү.

Зочин
Зочин
5 сар 22, 2025 15:44

Eg uu r-iin py az dakuud aguu lga aguulga gej yaridag unen ineedtei yashkanuud shu. Undsen utga medeelel ee heleed baix chig bgan. Dandaa utga zohioliin angi tugssun yas hkanuud bolohoor utga gej heldehgui ag uulga gej sh aadag bolotoi shu xaxa

Зочин
Зочин
5 сар 22, 2025 15:56

Удахгүй толгойгоо шаацгаагаах бизээ. Оюун Эрдэнэ сайд арай өөр ажиллах гээд өөрчлөх гээд байгаа нь мэдрэгдэж байсан. Одоо ч буцаад хуучинруугаа орлоо. Тэр ноорогийн з�##�уу, шүрээ гээд сэтгүүлчид та нар бол зүгээр угаадас долоосон гөлөгнүүд, удахгүй бүх хүний хара�##� иднэ.

Зочин
Зочин
5 сар 22, 2025 16:21

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Зочин
Зочин
5 сар 22, 2025 19:44

Оюукын маш том а лдаа бол давхар дээлийг сэргээсэн нь. Гишүүд нь сайд болох гээд л хэдэн биeнээ ээлжилж татаж унагасаар хорвоог барж байна. Олигтойхон зөвлөхүүдгүй юмуу тэднийхээ үгийг сонсдоггүй юмуу

Зочин
Зочин
5 сар 22, 2025 19:47

Оюун-Эрдэнэ ч сүүлдээ нутгийнханаа ч тоохгүй, намынханаа ч тоохгүй их болсон юмаа. Тоодог нь Харвардын хэд л байсан. Тэр хэд нь ч гавихгүй юмнууд байж. Хүн танихдаа муу л юм

Зочин
Зочин
5 сар 22, 2025 21:14

муу бичиж, 5- р ангийн хүүхдүү

Зочин
Зочин
5 сар 22, 2025 21:20

????????Утга зохиолын ажилтнууд мэдээ бичнэ гэж байхгүй ээ ????????????????

Зочин
Зочин
5 сар 22, 2025 22:16

МАН-с хамгийн сэм баяжигч нь Содбаатар л даа. Гэмгүй царайлаад энд тэнд хүнээ их чихнэ. Цэцийн гишүүнд 3 хүнээ чихсэн. Эрдэнэтийн зэсийг дахин ашигладаг 3 компани дунд ч Хүүк энэ 2-х байгаа даа

МАН гишүүн
МАН гишүүн
5 сар 22, 2025 23:08

Ерөнхийлөгчийн оролцоо Их байсан гэж бичсэн бна.Уул шугамандаа Оюун-Эрдэнэ шах�##�таар ажлаа өгчээ байгаа юм уу даа.Учр�##� засгаа хамга�##�аагүй .Зөвхөн өөрийнхөө төлөө л байдаг нь бүүр тодорхой болж байх шиг бна.Ийм нөхөр арай ЕС болчихгүй байгаа.Санхүүгийн жаахан гадартайгаараа Жавхлан нь арай дээр юм болов уу.

zochin
zochin
5 сар 23, 2025 10:47

odoo hurelsuhiig ogtsoruulah jagsaal ard tumen hiih heregtee sd iim daramgyulal gj yu bdiin ard tumen yaduu hetsuu bna 1 jilch hurehgu ur dungee uzehgu zasgaa unagaaj bdg arai ym bee

нараа
нараа
5 сар 23, 2025 11:03

Их хур�##�д сонгогдох хүмүүсд өндөр босго тавих хэрэгтэй Нараа нтр төр барихаар яаж ч олигтой байхав дээ. З.Энхболд нараа 2-ын хэн нь төрд байв�##� Монгол улсад хэрэгтэй бэ гэж ядаж бодооч хүмүүсээ.

zochin
zochin
5 сар 23, 2025 12:55

тогтолцоогоо өөрчлөхгүй бол хэнийг ч солиод нэмэргүй 2,2 жилээр ээр ээлжилж иддэг хулгайчууд болоод дууслаа

Үнэн
Үнэн
5 сар 23, 2025 13:43

Хүүк хор найруулж, дахин Ек болох өчүүхэн хувийнхаа шун�##�аасаа болж ЕС ийг шахан �######�уулж байна

Хуягаа
Хуягаа
5 сар 23, 2025 15:47

Хүрэлсүх гэж өөрөө хийж чадахгүй байж, гүйх нохойд садаа болсон, Элбэгдоржийн өрөөсөн гуя гарч иржээ. Монголоороо тоглоод юунд хүрэхээ мэдэж л байгаа юм байхдаа

Зочин
Зочин
5 сар 23, 2025 23:52

Оюун-Эрдэнийн засагл�##�ын үед эдийн засаг элгээрээ мөлхсөн авилг�##� хулгай цагаандаа гарсан хар үзэл сурт�##� хий хоосон амл�##�тууд цуварсан хар он жилүүд байлаа

Холбоотой мэдээ

Back to top button