УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газар өнөөдөр отгон хуралдаанаа хийх байсан ч, хойшлуулжээ
МАН-ын Бага хурал лхагва гарагт /2025.05.21/ хуралдаж, Хамтарсан Засгийн газрыг тараах шийдвэр гаргасан.
Тодруулбал, Энэ долоо хоногийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан. Ингэхдээ “Дангаараа засагла” гэсэн байдаг. Улмаар уг асуудлаар МАН Бага хурлыг хоёр өдрийн дараа хуралдуулж, Хамтарсан Засгийн газрыг тараах шийдвэр гаргаад буй.
Тиймд уг нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр /2025.05.23/ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар отгон хуралдаанаа хийхээр болоод байсан юм. Гэвч хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшлогджээ.
Д.ЖАРГАЛМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ажил цалгардаад эхэлж дээ
Төрийн ажлыг хэвийн явуулах үүрэгтэй ЕС, ингэж гацааж заваарч болохгүй, намын олон мянган гишүүд дэмжинчдийн хүчээр та нарт боломж олдсон битгий галзуураад байгаарай, аятайхан байж чадахгүй Женкотой заваарчихаад, намын нэр хүндиыг богино хугацаанд шавартай хутгаад, итгээд залуу хүн гэж намын дарга болгож байхад, ид шидтэй дээ брлогүй шүү
Баялагийн сан, хууль бус хөрөнгө хураах тухай хуулиа хэрэгжүүлж дуусгаа энэ ЗГ, ЕС, ХЗДХ сайд.
МАН -ын бага хурал Монгол улсын Засгийг ямар байхыг шийддэг ямар дураараа юм бэ? Бүхэл бүтэн улсын төр дээр нэг нам нь сандайлаад суучихсан, яах ийхийг нь заагаад сууж байдаг ёстой хэлэх үг алга даа…Төрийн явуулж буй хуулийн бодлогыг нь ард түмэн дэмжээд яг хэрэгтэй хуулийг нь батлах гэхээр төрөөс төрсөн хулгайч олигархууд нь төр самраад болиулаад байх юм…