МАН-ын дараагийн Бага хурлаас өмнө найман сайд хөдлөхгүй

Уржигдар /2025.05.21/ шөнө МАН Бага хурлаас: "Монгол Ардын Нам “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн шийдвэр гаргасан.
Энэхүү тогтоолоо Ардчилсан намд албан ёсоор танилцуулаагүй байгаа аж. АН, ХҮН намын удирдлагуудад уг тогтоолыг танилцуулсны дараа дараагийн үйл явдлууд хэрхэн өрнөх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
- Ямартай ч, хамтарсан Засгийн газрын гэрээнд заасны дагуу "Бодлогын зөвлөл" хуралдаагүй.
- Ардчилсан намын Улс төрийн зөвлөл ч хүлээсэн байдалтай байна.
Саяын Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэх шийдвэр гаргаагүй. Иймд, МАН-ын дараагийн Бага хурлаас өмнө найман сайд хөдлөхгүй аж. Учир нь дараагийн хурлаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрчлөх үү, эс өөрчлөх үү" гэдэг асуудлыг хэлэлцэх хүлээлттэй байна. Гарах шийдвэрээс шалтгаалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэх ёстой. Тэрбээр, асуудлаа хэрхэн томьёолж УИХ-д оруулж ирэхээс их зүйл шалтгаална.
Тэгэхээр дараагийн Ерөнхий сайд болон найман сайдыг хэнээр солих асуудлыг ярихад эрт байна. Энэ амралтын өдөр МАН дотоод тохироонуудаа хийх аж.
Дараагийн Бага хурлаа ирэх даваа гарагт /2025.05.26/ болохчигтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан �######�аачээ, ажил хийхгүй өдөр хоног өнгөрөөсөн гайнууд вэ, намын олон мянган гишүүдийн хүчинд битгий г�##�зуур, та нар �##�ь нь ч ялгаагүй юм хийсэнгү авлига хулгайг хөгжүүлсэар 35 жил боллоо, уландаа орсон улс орноо хар
Ёооо �######�ахгүй юм бна л даа. Уул нь ЯВАХ ХҮНЭЭР АЧАА БҮҮ ТАТУУЛ гэж үнэнээс үнэн үг бдаг л юм даа.
Даоаагийн сайд яамдын тоогоо цөөлж Төрийн өмчид томилогдсон новшнуудыг бүгдын х�##�аад явб�##� Ард иргэдийн илтгэл бүрэн сэргэж та бүхнийг дэмжих болно
Хурдан огцруулаад ажлаа үргэжлүүлээд хиймээр бна дөө.
бАТЦЭЦЭГ ГЭЭГЧ БОЛОВСРОЛГҮЙ АВГАЙГАА �######�УУЛААЧЭЭ. ТӨРИЙН МӨНГӨӨР ТОГОЛООД ДУУСЛАА УЛС ЭНЭ АВГАЙД ЯМАР ӨРТЭЙ ЮМ БЭ.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch