ОХУ-д энэ сард шатахууны үнэ нэмэгдсэн нь Монголд ч мөн нөлөөлөв үү

Өчигдөр Улаанбаатар хотод хэд хэдэн шатахуун борлуулагч компаниудын үнэ нэмэгдсэн талаар иргэд цахим сүлжээнд бичиж эхэлсэн билээ. Хэдийгээр албан ёсоор дотоодын борлуулагч компаниуд мэдээлэл өгөөгүй ч манай гол импортлогч ОХУ-ын шатахууны үнэ мөн энэ сард өссөн байна.
2025 оны 5-р сарын 12-19-ний хооронд ОХУ-д бензиний дундаж хэрэглээний үнэ 5 копейкоор нэмэгдэж, 1 литр нь 59.78 рубль болсон бол дизель түлш 3 копейкоор нэмэгдэж, 71.34 рубльд хүрсэн талаар Росстатын мэдээлэлд дурджээ.
Аи-92 маркийн бензиний дундаж үнэ 4 копейкоор нэмэгдэж, 1 литр нь 56.57 рубль болсон. Аи-95 маркийн бензин 6 копейкоор нэмэгдэж, 61.81 рубльд хүрсэн бол Аи-98 бензин 2 копейкоор өсч, 84.07 рубль болсон байна. Дизель түлшний дундаж үнэ мөн 3 копейкоор нэмэгдэж, 71.34 рубльд хүрчээ. 2025 оны 5-р сарын 13-19-ний хооронд автомашины бензиний үнийн өсөлт ОХУ-ын 38 субъектэд бүртгэгдсэн бөгөөд хамгийн өндөр өсөлт Ивановын мужид (+0.7%) болон Алтайн хязгаарт (+0.4%) ажиглагджээ.

Москва хотод энэ хугацаанд бензиний үнэ 0.2 хувиар өссөн бол Санкт-Петербург хотод үнэ бараг өөрчлөгдөөгүй байна. Москвагийн ажиглагдсан шатахуун түгээх станцууд дээр Аи-92 маркийн бензин 1 литр нь 55.79–58.21 рубль, Аи-95 нь 61.89–66.79 рубль, Аи-98 болон түүнээс дээш октантай бензин 83.2–89.36 рубль байсан байна. Харин Санкт-Петербург хотод Аи-92 бензин 53.85–58.03 рубль, Аи-95 нь 58–64.16 рубль, Аи-98 болон түүнээс дээш октантай бензин 71.75–89.24 рубль болсон байна.
Эх сурвалж: ТАСС агентлаг
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
болж байна. хятад оросод болж байгаа мэдээллийг эх үүсвэртэй нь хүргээсэй
Ийм мэдээлэл хүргэдэг болмоор байна
Нэмэгдсэн үнээрээ орж ирэх болоогүй биз дээ. Одоо зарж байгаа нь нэмэгдээгүй үнээр авсан бензин нь байх шүү.
нефтийн үйлдвэр маань ямар шатандаа явж байнаа. Хурдхан баригдаасай. ..