ЭДИЙН ЗАСАГ

Хятад улс газрын стратегийн түүхий эдийн экспортын хяналтаа чангатгасаар байна

Энэ оны эхний улиралд Хятадын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийг хууль бусаар гадагш гаргахыг завдаж буйг илрүүлэх, эдгээр асуудалтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Мөн нөгөө талд импортоор худалдан авч буй уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн хил гаалийн шалгалтыг улам чангална гэдгээ зарласан юм. АНУ-ын зүгээс гаргасан худалдааны дайны яриа хэлэлцээнээс өмнө тус улс дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд голчлон газрын ховор элементүүдийн экспорт дээр төвлөрөх аж. БНХАУ-ын Худалдааны яам, Нийтийн аюулгүй байдлын яам зэрэг холбогдох яамдууд стратегийн түүхий эдийн экспортын хяналтыг эрчимжүүлж, цаашид экспортдоо хатуу хяналт тогтооно хэмээгээд буй.

Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар Хятад улс газрын ховор элементийн экспортоор тэргүүлдэг. Гэсэн ч АНУ-тай өрнүүлээд байгаа худалдааны дайны нөлөөгөөр экспортоо улам бүр хумьж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button