Түүх соёл, уламжлал

Эрдэмтэд Монголын цөлөөс олдсон 320 км урт хэрмийн нууцыг илрүүлэв

Олон улсын археологичдын баг хамгийн бага судлагдсан Азийн эртний байгууламжуудын нэг болох говь цөлийн нууцлаг хэрмийн сонирхолтой нээлт хийлээ.

Монголын цөл нутгаар дамжин нийтдээ 320 километр орчим үргэлжилдэг энэ хэрэм нь олон зууны турш нууцлаг хэвээр байсаар ирсэн. Гэвч саяхны шинэ судалгаагаар энэхүү хананы үүрэг, ач холбогдол өмнө нь төсөөлж байснаас хавьгүй өргөн цар хүрээтэй байсныг илрүүлж чадсан байна.

Энэхүү судалгааг Иерусалимын Хебрийн их сургуулийн профессор Гидеон Шелах-Лави, судлаач Дан Голан нар удирдан явуулсан бөгөөд Монгол Улсын Их Сургууль болон АНУ-ын Йелийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн байна.

Судалгааны дүн саяхан Land нэртэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдсэн нь энэхүү говийн хэрмийн түүхэн үүргийн талаар шинэ, тодорхой мэдээлэл өгчээ.

Судлаачид энэхүү ханыг гол төлөв Си Ся гүрний үед (МЭ 1038–1227 он) барьсан болохыг тогтоосон байна. Си Ся гүрэн нь Баруун Хятадын болон Өмнөд Монголын зарим нутгийг захирч байжээ. Энэ нь улс төрийн томоохон өөрчлөлтүүд өрнөж, хил хязгаарын бүс нутгийг хамгаалах, удирдах асуудалд ихээхэн анхаарч эхэлсэн цаг үе байв.

Ихэнх эртний хананууд, тухайлбал Хятадын Цагааэ хэрэм нь цэрэг хамгаалалтын цайзын зориулалттай байсан гэж үздэг бол говийн хэрэм нь олон талт үүрэгтэй байжээ. Тодруулбал, энэ хана нь зөвхөн дайснаас хамгаалах зорилготой байгаагүй, харин байгалийн нөөцөө удирдах, хил хязгаарыг тэмдэглэх, тухайн бүс нутагт эзэнт гүрний хяналтыг тэлэх зэрэг зорилгоор баригдсан байна.

Уг хэрэмд хамаарах цайз, харуулын байруудыг ус, мод болон бусад байгалийн нөөцөд ойр стратегийн чухал цэгүүдэд байрлуулсан байсан. Барилгачид газар нутгийн онцлогийг маш ухаалгаар ашиглаж, уулын хавцал, элсэн манхан зэрэг байгалийн тогтоцоор хамгаалалтын үүргийг нэмэгдүүлэхэд ашиглажээ.

Мөн тухайн бүс нутгийн байгальд байгаа шавар, чулуу, мод зэрэг материалуудыг ашиглан барьсан нь иргэдийн цөлийн хатуу ширүүн нөхцөлд хэрхэн дасан зохицож байсныг харуулав.

Хамгийн сонирхолтой нь, судалгааны явцад археологичид энэ бүс нутагт хүмүүс маш удаан хугацааны туршид — МЭӨ II зуунаас эхлэн МЭ XIX зуун хүртэл оршин сууж байсныг гэрчлэх нотолгоо олжээ. Уг экспедицийн үеэр илрүүлсэн олдвор болох Говийн хэрэм нь зөвхөн Си Ся гүрний үед төдийгүй хэдэн зууны туршид чухал ач холбогдолтой байсныг харуулж байна.

Судалгааны баг алсын мэдрэгч бүхий орчин үеийн технологи, газрын тандан судалгаа, зорилтот малтлагын аргуудыг ашиглан хананы үүрэг, урт хугацааны ач холбогдлыг илүү тодорхой дүрслэн гаргаж чаджээ.

Профессор Шелах-Лави энэхүү хэрмийн гол зорилго нь зүгээр нэг цэрэг хамгаалалт байгаагүй багөөд харин хүн, мал, худалдааны урсгалыг удирдах, төрийн хяналт, эрх мэдлийг алслагдсан нутагт хэрэгжүүлэхэд чиглэсэн байсныг онцолсон байна.

Эх сурвалж: KSR

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2025 11:37

Яг хаахна юм бол ? Тангадын Си Ся улс гэж байсан юм гэлүү ?

Зочин
Зочин
6 сар 5, 2025 13:38

Хятад болон Монголын өмнөд аймгуудыг захирч бсан гэсэн Монголын бас нэг агуу улс, их сонирхолтой түүх бгаа юм бн даа.

Шинэ Монгол
Шинэ Монгол
6 сар 6, 2025 08:57

Одоо хятадууд говийн дундуур хилээ татна гэх юм бна л даа хэхэ

...........
...........
6 сар 6, 2025 10:05

Хэрэм гээч. Хана биш. Танай өрөөний хана биш.

Зочин
Зочин
6 сар 7, 2025 14:14

за битгий уран зөгнөл бичээд бай. юун хана хэрэм. хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй юм бичихээ боль. газар доогуур барьж бас хүний нутаг гэх гээ юу.

Зочин
Зочин
6 сар 8, 2025 01:31

Ши Шя.

Зочин
Зочин
6 сар 8, 2025 16:35

Шаахгүй шүү ээ хүүхдүүдээ.

Бат
Бат
6 сар 8, 2025 16:47

Тангууд л байх

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
6 сар 10, 2025 09:36

Сонин л занги байна. Яваандаа илүү тод болох биз. Сайн м�##�таж шилжихээр соёл иргэншлийн баримт олдох нь магад байх. Цаг хугацаа баахан эргэлзээтэй санагдаж байна. Манай эриний 19-р зуун хүртэл хүн аж төрж байсан ч гэх шиг. Юү бичиж байна вэ?!

Холбоотой мэдээ

Back to top button