Шинэ Засгийн газарт АН хамтарсан ч, Л.Гантөмөр явна

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны араас шинэ Засгийн газар тойрсон яриа, таамаг хөвөрч байна. Гэхдээ яг одоогийн бодит нөхцлөө харвал АН шинэ Засгийн газарт дахин хамтрал үүсгэх эсэхээс үл хамааран одоогийн намын дарга Л.Гантөмөр суудлаа өгөхөө мэдэгдсэн.
Хамтарсан Засгийн газар огцорсны ардаас хариуцлага хүлээх байдлаар намын даргын суудлаа өгнө гэхээс илүүтэй Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө тэр хэд хэдэн удаа илэрхийлсэн байр суурьтаа эргэлзээд зогсохгүй эцсийн мөчид АН-ын бүлэг санал хураалтад оролцох үгүй дээр ч намынхантайгаа санал зөрөлдсөн байдаг. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх нууц санал хураалтад Л.Гантөмөр, Ц.Туваан хоёр дэмжиж санал өгсөн гэдэг.
Ингээд шинэ Засгийн газар дангаар эсвэл дахин АН-тай хамтарсан засаг бүрдүүлэн ажиллах байлаа ч Л.Гантөмөр АН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой гэдгийг эх сурвалж бататгав.
АН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуудал нам дотор эрчтэй яригдсаар байна.
Таамгийн жагсаалтаас хасагдах нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу. Учир нь улс төрд одоогийн намын дарга Л.Гантөмөрийн дэмжлэгийг авч, өөрөө ч урьд нь хамтран ажиллаж ирснээ ил тод илэрхийлчихдэг түүний Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал ч мөн Л.Гантөмөрийн санаа байсан уу гэж хардагддаг. Тиймээс АН-ын даргад “жижиг Гантөмөрийг” АН олонхиор дэмжих нь юу л бол.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг дараагийн АН-ын даргад нэрээ зүтгүүлнэ гэж мэр сэр ярих болов. Намдаа удсан, хэд хэдэн яаманд дэд сайд, зөвлөх хийж ирсэн. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож өмнө нь АН-ын генсекээс намын даргын үүрэг гүйцэтгэгч хүртэл хийж байсны хувиар Ц.Тувааны нэр дурдагдах нь зүй боловч хамтарсан Засгийн газрыг тараахад өндөр эсэргүүцэл үзүүлсэн гэдэг утгаараа түүнд шинэ Засгийн газарт одоогийн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэх амбиц нь түлхүү бий. Энэ санаагаа ч өөрөө илэрхийлсэн.
Харин одоогийн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргад хүч үзнэ гэдгээ ил шахуу хэлчихсэн. Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хүчтэй эсэргүүцэж ирсэн бөгөөд өмнөх тамгагүй даргын түүх нь одоогийн нөхцөлд түүнийг АН-ын даргад дахин дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй ч тэр хоёр дахь удаагаа зүтгэх бололтой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мөн АН-ын даргад өөрийгөө сориод үзнэ гэдгээ хэвлэлийнхний өмнө цухалзуулсан. Нам дотроо Х.Баттулгын дэмжлэгтэй хүч түрж, одоогийн сайдын албан тушаалд очсон түүнд шинэ засагт АН хамтрахаар болсон ч сайдын суудал горилсноос намын даргын суудалд зүтгэж улс төрийн карьераа ахиулах гэж үзэх болов уу.
Эцэст нь, АН-ын даргад нэр нь нэг бус удаа нэрлэгдэж буй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаандаа МАН-ын хуучууллын нэг Ц.Нямдоржтой “арсалдаж” явсан. Яг одоогийн түүний байр суурь нь МАН-ын Засгийн газарт АН хамтралгүй сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд явахыг илүүд үзэж буй. Гэтэл нөгөө талд АН сөрөг хүчин нэрийдлээр урьдын 4 жилийн сул түүхээ давтсанаас хамтарсан нь өгөөжтэй гэсэн шийдвэрийг намын бүлэг нь гаргавал тэр АН-ын дарга болсныхоо дараа хамтралын бодлогыг хэрхэн хүлээж авах нь ч сонирхолтой юм.
Улс төрийн намын тухай хуулиараа УИХ-д суудалтай намууд энэ онд намын дотоод дүрмээ хэлэлцэж, асуудлаа ярилцах ёстой. Ингэхээр дан ганц Засгийн газар хөл толгойгоо олох бус намууд ч мөн хөдөлгөөнд орох нь.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Alrangerel, Tsogtbaatar bolchvol zugeer bna, Temuujun gishuun bol medlegiin hyvid ilyy l yum daa gej bodoj bna
Хүүе энэ тэмүүжин чинь бид сөрөг хүчин байх ёстой засагт орохгүй гээд л өдөр бүр шахам яриад бсан бишүү. Ёстой сонин юм
Наад тэнэг чинь хувийн эрх ашигаа бодоод намын дарга болох гээд л
АН-ынхаан женко Баттулгын сүүдэр Туваан, Алтангэрэл Батсуурь нарыг өөд нь з�##�б�##� Х.Баттулгын б�##�агт улс орноороо дахиад дарамтлуулна шүү.
Засгийн газартаа одоо ТҮК- ханыг оруулсан нь дээр дээ, одоо хувцас хунар сайтай болсон, ажлын туршлагатай.
Ohinoosoo nyalh amragtai gd bga biz Iim said ch gj yu bhu z##l
Тэр ч гоёлого болсоон. Зааа ер нь мах иддэггүй муур, хүүхэн гоочилдоггүй эр хүн гэж хаа байсын. Ахаа, ахаа гэж дагаж гүйгээд байх охин, хүүхэн олдож байгаа цагт савыг нь дүүргээд л явуулах хорвоо шүү дээ. Ер нь тэгээд арай гоочтой нь Ман-с Амарбаясг�##�ан, Ан-с Тэмүжин л байна. Яаж байсан ч хуучин засгаас а-лбингуудыг үлдээж болохгүй.
Жамбын Батсуурь шүү, АН-ыг ялуулж чадна
Муусайн хачин юмнууд эд нарт олигтой юм байхгүй Монголын эсрэг новшнууд.
Энэ хэдэн хачин юм ичихгүй дахиж засагт орноо. Ёстой шир болчихсон байх юмаа
Тэмүүжин сайн хуульч бас улс төрч гэхдээ ЗГ удирдах дайны хүн биш. УИХ ын дарга л хийх хүн. О. Алтангэрэл л байна даа. Тууштай цуцашгүй хөдөлмөрч бас хэнтэй ч хэл амаа ололцох шинэлэг сэтгэлгээтэй харизмтай гээд олон давуу т�##�тай.
Ха ха арай нүдний булай болж тэнэгтэхгүй байлгүй.
Нийт ард олон, улс орныхоо эрх ашгийг бодвол хамтарсан нь дээр хувь хүн намын эрх ашгийг бодвол хамаагүй нь ойлгомжтой
Ха-лх л бол хэн нь ч яадын. Бүгд л хулгайчууд юм чинь.
Гантөмөрөөс өөр хэн бгаа юм бэ
Гантөмөрийг дэмжих бно
Гантөмөр эрүүлээр сэтгэдэг хүн юмсан намынгэриын дор муйхарлан зүтгэгч нараас илүү уха�##�аг сэтгэлгээтэй эх орноо гэсэн зүтгэлтэй хүн юмсан