Ярилцлага

Д.Ганга: Хүмүүсийг төөрөгдүүлэх, тархийг нь угаах ямар хялбар байгааг олж харлаа

Комедиан, дижитал маркетер Д.Ганга манай сайтад нэгдүгээр сарын 9-нд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг сэргээн нийтлэв.

“Намайг сонгооч” нэвтрүүлэгт оролцож, цахим хэрэглэгчдийн дунд шүүмжлэл хүлээгээд буй комедиан, дижитал маркетер Д.Гангатай ярилцлаа.

ЯГ ИЙМ ЗҮЙЛ БОЛНО ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН

-Шинэ оны хоёр дахь долоо хоног дундаа орж байна. 2020 оныг ямар сонин, сайхантай эхлүүлэв. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье.

-2020 оныг уу /инээв. Сурв/. Оны сүүлчээр гарсан “Намайг сонгооч” нэвтрүүлэг олон хүнд хүрч, маш олон гэр бүлийг инээлгэлээ. Үүнийг зохион байгуулсан Mongol HD телевизийн хамт олон болон оролцсон Маралаа, Шижирээ, Билгүүн нартаа баярлалаа. Бусдад үнэхээр инээд хөөр бэлэглэж чадсан шүү гэж хэлмээр байна. 2020 оныг нэлээдгүй сорилт дундуур эхлүүллээ. Ер нь дажгүй шүү. Мэдээж шинэ оныг шинэ төлөвлөгөө, шинэ зорилготойгоор угтсан.  

-“Намайг сонгооч” нэвтрүүлэгт таны оролцсон дугаар яалт ч үгүй олны анхаарлыг татсан. Зураг авалт нь хэзээ хийгдсэн юм бэ?

-Арваннэгдүгээр сарын сүүлээр нэвтрүүлгийн зураг авагдаж, арванхоёрдугаар сарын 30-ны орой олны хүртээл болсон.

-Зурагтаар гарсны дараах хүмүүсийн хандлагыг урьдчилан төсөөлсөн байв уу?

-Ер нь бол яг ийм зүйл болно гэдгийг мэдэж байсан. Оны төгсгөлийн нэвтрүүлэг учир хөгжилтэй, инээдтэй байх үүднээс зарим хэсэг нь тодорхой зохиолын дагуу хийгдсэн. Энийг эгдүүцэж хүлээж авч буй маш олон хүн байна. Хүн бүрт адилхан сэтгэгдэл  төрүүлэх аргагүй учир, би тэднийг буруутгахгүй. Хүмүүс цахим орчинд байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Нэг их ач холбогдол өгөхгүй байгаа шүү.

БИ ЭМЭГТЭЙ ХҮНД ГАР ХҮРДЭГГҮЙ, ТИЙМ ХҮНД ДУРГҮЙ

-Тусгай дугаар байсан учир зарим хэсэг нь зохиолын дагуу хийгдсэн гэлээ. Болзож буй бүсгүйгээ чарганы ард зогсоон давхиж, дэгээдэн унагааж харагдсан. Хүмүүсийг чухам яагаад шүүмжлэх болов гэж бодож байна?

-Мэдээж хүчирхийлэл харагдаж байгаа. Би хувь хүнийхээ хувьд эмэгтэй хүнд гар хүрдэггүй, гар хүрдэг хүнд дургүй. Энэ байр сууриа комеди хийх үеэрээ ч  илэрхийлдэг. Гэтэл тэгж ярьдаг хэрнээ нэвтрүүлэгт ийм үйлдэл гаргасан нь нэг талаар зөрчил дагуулсан байх. Тархиндаа фильтергүй /шүүлтүүргүй/ хүмүүс үүнийг нэвтрүүлэг гэдэг талаас нь хараагүй.

-Шинэ жилийн тусгай дугаар юм чинь зориуд ингэж жүжиглэсэн байх гэж хүлээж аваагүй хүмүүсийг хэлж байна уу?

-Ер нь тийм. Ямар нэгэн мэдээллийг хүлээж авахдаа эх сурвалжийг нь шалгаж, нягталдаггүй хүмүүсийг тэгж нэрлэх хандлага бий. Ул суурьтай бодож, цаадах наадахыг нь ялгалгүй шууд итгэж үнэмшдэг. Тэднийг өмөөрөх эсвэл буруутгах утгагүй учраас надад ирж байгаа сөрөг хандлагуудад ач холбогдол өгөхгүй байна.

-Жилийн өмнө “Comedy Lab”-ийнхан нүцгэлж зургаа даруулахад хүмүүс их шүүмжилсэн шүү дээ. “Одоо бүр дасчихсан” гэж та ярьсан. Анх яаж хүлээж авч байв?

-Анхны удаад бол мэдээж хэцүү байсан. Ална тална гэж заналхийлэхээс эхлээд төвөгтэй зүйл их тохиолдсон. Гэхдээ хүмүүс яг цагаа тулахаар сонирхолтой байдаг юм билээ. Гар утасны цаанаас, “Таарсан газар нь ална” гэж бичиж байсан хүн нүүр нүүрээ хараад, “Гоё байсан шүү хөгшөөн” гээд гар барьдаг. Хашааны цаанаас хуцаж байснаа, хашааг нь нээхэд дуугүй болчихдог нохойны үлгэр байдаг шүү дээ.

Нөгөө талаар сошиал дуулиан дундуур өөрийнхөө нэрийг хавчуулж, маркетинг хийе гэж боддог хүмүүс ч байдаг байх.

ГАНГА АА, ДАХИАД ГАНЦ ДЭГЭЭДЭЖ УНАГААД ҮЗЬЕ ДЭЭ ГЭХЧЛЭН ЯРИА ӨРНӨЖ, ЗУРАГ АВАЛТ ХИЙГДСЭН

-Та өөрөө дижитал маркетер мэргэжилтэй учир үүнийг илүү сайн олж хардаг байх. Энэ тухай ярихын өмнө нэвтрүүлэгтэй холбоотой дахиад нэг зүйл асууя. Та өөрөө нэвтрүүлгээ үзээд юу гэж бодсон бэ?

-Mongol HD намайг од болгоно гээд төмс болгочихлоо гэж бодсон /инээв. Сурв/. Монтажууд үнэхээр сайн хийгдсэн байна лээ. Продюсер, найруулагч нарын бодлого, мэдрэмж гэж байна. Өөр өөр өнцгүүдээс олон кадр авч эвлүүлсэн байсан. Жишээ нь, Маралааг дэгээдэн унагааж байгаа хэсгийг гурван газраас авсан. Үүнийг мэргэжлийн хүмүүс бол хараад, зориуд хийж гэдгийг мэднэ. Нэвтрүүлгийн хувьд мэдээж ярих зүйл байхгүй. Тэрхэн хэсгийг тасалж аваад цахим ертөнцөөр сэвж байгаа хүмүүс л намайг од болоход их тус боллоо. Түүнээс хойш миний дагагчид хүртэл огцом нэмэгдэж байна.

-Нэвтрүүлэг угтаа зохиолын дагуу хийгдсэн байдаг. Гэтэл таныг амьдрал дээрээ ч “Мэдрэмжгүй, бүдүүлэг” гэж дүгнэсэн хүн цөөнгүй бий.

-Хүмүүс мэдээж өөр, өөрөөр л ойлгоно. Би бол эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй хүн шүү дээ. Энийг Маралаа ч сайн мэдэж байгаа. “Гангаа, дахиад ганц дэгээдэж унагаагаад үзье дээ” гэхчлэн яриа тэнд өрнөж, зураг авалт хийгдсэн.

-Хүмүүст төрсөн буруу ойлголтыг залруулах бодол танд бий юү?

-Би үүнд нэг их санаа зовохгүй л байна. Би ямар доллар биш. Доллар ч гэсэн бүх хүнд таалагддаггүй шүү дээ. Харин ч эергээр хүлээж авах талдаа хичээж байна.

-Лифтэнд хамт суусан хүмүүс түсхийтэл инээд алддаг гэж та ярьсан. Хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар сонирхуулбал?

-Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд хүртэл чатаар орж ирээд сүрдүүлж байгаа. Би хариуд нь, “Багшид чинь хэлнэ шүү” гэж хэлж анхааруулчхаад л орхисон /инээв. Сурв/. Зарим хүмүүс таараад зургаа авхуулж, зарим нь “Нөгөө Ганга байна” гээд л ярих юм. Лифтэнд хамт суусан хүмүүс гэнэтхэн писхийтэл инээд алдах. Тэр бүрд би уурлаад байх нь утгагүй хэрэг.

ХЭН САЙН СЭТГЭНЭ, ТЭР ХҮН СОШИАЛ МАРКЕТИНГААР САЙН АШИГ ОЛНО

-Саяхан Төмс Зоригоо-ийн лайв нэлээдгүй хандалт авсан, цаанаа мөн л онлайн дэлгүүрийн маркетинг байж таарсан. Ер нь сошиал дуулиан үүсгэж маркетинг, пи-ар хийдэг үзэгдэл огцом түгээмэл болчихлоо.

-Тийм, энэ бүхэн бол нөгөө л сошиал маркетинг юм л даа. Хэн сайн сэтгэж чадна, тэр хүн сошиал орчныг ашиглан ашиг олж, нэр хүндээ өсгөх боломж бий болсон. Нийгэмд хамгийн трэнд болж буй сэдэв дээр дөрөөлж, тоглолтоо хийдэг. Худалдан авах чадвар хаана байна, тэнд ажилладаг. Гэхдээ энэ нь бусдыг буруу зүйлд уриалан дуудсан, муу үлгэр дууриал үзүүлсэн агуулгатай байж мэдээж болохгүй. Эсрэгээрээ инээд хөөр, гэрэл гэгээ бэлэглэж байх хэрэгтэй.

-Та өөрөө хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Нүүр хуудсаараа ч юм уу дамжуулж, тайлбар хийсэн үү?

-Үгүй ээ. Зохиолын дагуу хийгдсэн болохоос би өөрөө хувь амьдрал дээрээ тийм үйлдэл гаргаагүй шүү дээ. Нөгөө талаар тэр байтугай реклам, кино зөндөө гардаг. Тэдэнтэй адилхан гэж хүлээн авахад л болох байх. Дэгээдүүлж унасан Маралаа элдэв юм бичээгүй байхад би хэрэггүй шүү дээ /инээв. Сурв/. Нэгдүгээр сарын эхээр бид ээлжит комеди шоугаа хийсэн. Энэ үеэр Маралааг урьж, хамтдаа болсон үйл явдлыг үнэнээр нь комеди болгож ярьсан. Цаашид шаардлагатай бол комеди шоуныхаа үеэр яриад явах бодолтой байна. Түүнээс “Ийм зүйл болсонд уучлалт гуйж байна” гээд л пост бичих утгагүй. Тэгээд ч илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг дээ.

-Комеди хийгээд таван жил болж байгаа гэсэн. Та ер нь хэр наргианч, хөгжилтэй хүн бэ?

-Би ерөнхийдөө тийм ч хөгжилтэй хүн биш шүү дээ. Багаасаа олон хүний өмнө юм ярих, харилцах чадвар сайнгүй байсан тул үүнийгээ сайжруулах, өөрийгөө задлах зорилгоор анх комеди хийж эхэлсэн. Тав буюу түүнээс олон хүний өмнө ямар нэг зүйлийн талаар ярьж ойлгуулах, тэр бүү хэл инээлгэх гэдэг амар биш. Өнөөдрийг хүртэл хувь хүнийхээ хувьд нэг шат илүү гишгэхийн тулд энэ тал дээрээ их хичээл зүтгэл гаргасаар явна. Түүнээс Хану, Төөгөө нар шиг төрөлхийн хөгжилтэй зан чанартай биш ээ.

-Амьдрал дээрх болзоо, үерхлийн тань сэдвийг хальтхан хөндмөөр байна?

-Яахав ээ, болзож байсан удаа бий бий. Үерхэж ч байсан. Бүтэлтэй болсон нь ч байх, болзоод дахиж уулзаагүй нь ч бий. Залуу байхад л болздог байж дээ. Одоо бол нас 30 дөхөж байна. Одоогоор ганц бие. Нэг, хоёр жилийн дараагаас гэр бүл зохиох бодол бий. Гол нь, би өмнө нь нэг удаа алдчихсан болохоор дахиж айлын охиныг гомдоохоос болгоомжилдог.

-Та дижитал маркетерийн мэргэжилтэй шүү дээ. Одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?

-“Oriflame Mongolia”-ийн сошиал маркетингийн албыг хариуцаж ажилладаг. Давхар хэд гурван хувийн бизнес ажиллуулахаар хичээж явна.

-Аав, ээжийн зүгээс комеди хийдгийг тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Ер нь ойлгохгүй, дургүй талдаа илүү. Сүүлийн үед жаахан ойлгодог болох гэж байна. Саяны үйл явдал дээр л гэхэд ээж маань нэлээд эмзэглэсэн.

-Намайг сонгооч нэвтрүүлэгтэй холбоотой сошиал дээрх дуулианыг ерөнхийлөн дүгнэвэл?

-Арванхоёрдугаар сарын 30-нд гарсан “Намайг сонгооч”, 31-нд гарсан “Ардын буйдан” нэвтрүүлэгт оролцсоноор сошиал дээр олон хүний ярианы сэдэв боллоо. Энэ бол цаг хугацааны туршид мартагдах зүйл. Нэгэнт олон хүнд нэгэн ижил сэтгэгдэл төрүүлнэ гэдэг боломжгүйгээс хойш хүмүүс янз бүрийн л хандлагаар хүлээж авлаа. Миний хувьд сошиал ертөнц ямар хүчтэй байна, муухайгаар хэлэхэд хүмүүсийн тархийг угаах ямар хялбар байна гэдгийг л олж харлаа. Энэ онд сонгууль болно, сонгуулийн үеэр энэ сошиал ертөнцөөр явах тархи угаалтаас болгоомжтой байгаарай, аливааг шүүж тунгаадаг байгаарай гэж хэлмээр байна.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Нээрэн, хоёрдугаар сарын 29-нд Ханугийн маань тоглолт болно. “Comedy Lab”-ийн Фэйсбүүк хуудсаар дамжуулж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Удахгүй уулзацгаая.

-Ярилцсанд баярлалаа.

М.ТЭНГИС

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-09 10:06

Ёстой үнэн. Мэдээллийг ямар нэгэн байдлаар нягт�##�даггүй, бусдыг дагаж сэвдэг энэ их хар массыг я�##�тай билээ. Тархийг нь угаах амархан болж.

Зочин
Зочин
2020-01-09 11:15
Reply to  Зочин

тийм байна чиний тархийг сайхан угаачихлаа.

Зочин
Зочин
2020-01-09 10:27

30 duhuj yavna ch geh shig, hen itgeh ve dee comedy yumaa lol

Зочин
Зочин
2020-01-09 11:27

Гэхдээ з�##�уус энэ бичлэгийг тавилттай гж гадарлаж бсн.Учир нь comedy хийдэг гдгийг нь мэдэх блхр.мааз хошин байдлаар хүлээж авч харагдсан

зочин
зочин
2020-01-09 11:46

энэ нэг мангар юмныхаар бол өөрөө лаг хүн өрөөл бусад мэдрэмжгүй тэнэг хүмүүс юм байна л да баярлацан баас вэ иймэрхүү �##�иа с�##�бадай нар их

Zochin
Zochin
2020-01-09 12:43
Reply to  зочин

Chamshig ataarhuu orkuudad gar utas bariualaar l niigem suireed bhashd ORKOO

зочин
зочин
2020-01-09 11:47

гоё ярьж чаддаг шүү чам мэтийн мангарыг жинхэнэ оюунлаг з�##�уусаас ялгаад харчих шүүлтүүр бас байнаа байна оддын өвчнөөр өвдчихсөн с�##�бадай

Guest
Guest
2020-01-09 12:44
Reply to  зочин

Засс завтай яшка вэ чи хаха

Зочин
Зочин
2020-01-09 12:42

Худлаа шаагаад бай

Зочин
Зочин
2020-01-09 16:13

Olon hund ined beleglesn huurhun nevtruleg bolsoon. Bayrin nevtrulgig hugjiltei bolgoh gj tgsnig n mass why oilgohgui bgag oilgohgui bna

Зочин
Зочин
2020-01-09 16:31

mongoliin gants uhaalag zaluu, hha nohoin baas

Зочин
Зочин
2020-01-09 17:07

Унасан бөхөд ш�##�таг мундахгүй гэж

Зочин
Зочин
2020-01-09 17:56

Хогжилтэй болгох гээд хучирхийлэлтэй нэвтруулэг хийсэн гээд байгаа юм уу.

ДАЛД ОР
ДАЛД ОР
2020-01-09 19:31

ЮУН АЙМААР ЭРЛИЙЗ, ХУРЬЛИЙЗ ЦАРАЙТАЙ НОВШ ВЭЭ...ЗҮҮДЭНД ОРМООР СҮГ ВЭЭ

Зочин
Зочин
2020-01-09 23:16

Удам муутай хүн шдээ чи мэдэхгүй биш

Ккк
Ккк
2020-01-10 00:29

Нуухыг нь авах гд нүдийг нь сохолждээ ккк

Зочин
Зочин
2020-01-10 04:57

bantsan hun balairna gehcheer yum boloh shiv hahah

Зочин
Зочин
2020-01-10 21:51

Гангыг комеди хийх болон маазр�##�уудыг нь бишгүй үзэж байсан болохоор хэргээр тийм нэвтрүүлэг хийж гэж бодсон нь зөв байж ккк

Зочин
Зочин
2020-01-10 21:53

Шууд �##�баар хийсэн нэвтрүүлэг гээд хэлчихвэл утгагүйштэ
Нэвтрүүлгийн зорилго үгүй болно

Uher
Uher
2020-09-08 20:20

Un shog p i z d a a ve

zochinn
zochinn
2020-09-09 17:32

unuudur mongolchuud udlaa yarina xulgai xiine luivar xiine itgexed xetsuu uxej dald orson bizda nar

Чибид
Чибид
2020-09-14 20:31

Иймэрхүү мангар бацаануудыг хөөргөж дэвэргэж байдагаа болимоор юм даа.өөрийгөө хуураад бусдыг уруу татаад хэнд ч хэрэггүй юм хийсэн болж амьдр�##�ынхаа хайран цаг хугацааг өнгөрөөхөөс хэтрэхгүй амьтад.

Холбоотой мэдээ

Back to top button