УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын Бага хурлын тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн бариагүй байна

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурал өчигдөр /2025.06.10/ хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан.
Өглөөн нь МАН-ын УЗ хуралдаж, намын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосноор Г.Занданшатарыг, харин заалнаас Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж санал хураалт явагдсан. Ингээд гишүүдийн 67.54 хувийн саналаар Г.Занданшатарыг МАН-ын Бага хурал Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон юм.
Мөн Бага хурлаас гарсан уг тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр хүргүүлнэ гэж тус намын генсек Я.Согтбаатар мэдэгдсэн.
Тэгвэл уг тогтоол одоогоор Ерөнхийлөгчид ирээгүй байна. Тов, цаг тодорхойгүй ч үдээс өмнө өргөн барих хүлээлттэй байгаа аж.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэнээ хийгээд удаад байгаан хурдлаад эргүүнүүдээ
Содбаатар ажил хийхгүй ээ. С�##�бадай новш