НИЙГЭМНийгэм мэдээ

Монголбанк Швейцарын алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллахаар боллоо

Монголбанк, Швейцарын “Хариуцлагатай алтны холбоо" болон “Аргор Хераиус” алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхайчдын олборлосон алтыг Олон улсын үнэт эдлэлийн компанид түүхий эдээр нийлүүлэх юм. Энэ нь манай улсын алтны олборлолт, нийлүүлэлтийн сүлжээ нь ил тод, найдвартай гэдгийг илэрхийлнэ. Мөн алт олборлогч бичил уурхайчдад тушаасан алтных нь кг тутамд урамшуулал олгох аж. 

Эхний ээлжид Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд алт олборлогчид болон бичил уурхай эрхлэгчдийг хамруулсан төслийн эхний шатны ажлуудыг гүйцэтгэнэ. Ингэхдээ тус аймаг дахь Монголбанкны хэлтэс, Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын үнэт металлын сорьц тогтоох лаборатори зэрэг байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button