УЛС ТӨР
Есөн нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг есөн нам өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ.
Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.
Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардуулдаг бөгөөд энэ хугацаа нь тавдугаар сарын 5-ны өдөр дуусгавар болно.
Харин нэр дэвшигчийг тавдугаар сарын 28-ны өдөр тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.