Өөрийгөө энхтайвныг дэмжигч гэдэг Трамп Израил Иранд цохилт өгч буйг хүлээн зөвшөөрч байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийгөө энхтайвныг дэмжигч гэж олон жил ярьсаар ирсэн. Трамп Ойрх дорнодын асуудлаарх тусгай элч Стив Уиткоффыг тус бүс нутаг руу хэд хэдэн удаа илгээж, дипломат тохиролцоонд хүрэхийг оролдсон. Гэвч нөгөө талдаа Израил Ираны цөмийн байгууламжид цохилт өгөх үед нь дэмжлэг үзүүл гэж улс төрийн холбоотнууд нь Трампыг шахаж байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Ираны эсрэг хатуу байр суурьтай Америк албан тушаалтнууд Трампыг ятгаж, цохилт өгөх зөвшөөрөл бүрэн авч чадсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ довтолгооноос өмнөх өдрүүдэд Трамп цохилтыг эсэргүүцэхгүй болсон нь ойлгомжтой байсан гэж Америк болон Израилын эх сурвалж хэлжээ.
АНУ-ын хоёр эх сурвалж хэлснээр Израил ганцаараа ч хамаагүй цохилт өгөхөөр төлөвлөсөн байсныг Америк тагнуулууд илрүүлсэн аж. Трамп цохилтыг хойшлуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн илэрхийлээгүй Израил цохилтоо өгөхөөр төлөвлөж байсан гэж эх сурвалжууд хэлжээ.
Израил-Ираны мөргөлдөөн эхлээд долоо гаруй хоног өнгөрөхөд Трампт томоохон сонголт тулгараад байна гэж Ойрх Дорнодын бодлогын чиглэлээр зургаан өөр төрийн нарийн бичгийн даргад зөвлөж байсан Аарон Дэвид Миллер хэлсэн байна.
Түүний хэлснээр бол:
- Ирантай дахин дипломат хэлэлцээ хийхийг оролдох
- Израил, Иран өөрсдөө учраа олог хэмээн орхих
- АНУ мөргөлдөөнд оролцож, Ираны газар доорх Фордов байгууламж руу агаарын цохилт өгөх гэсэн гурван шийдвэр байгаа юм.
АНУ мөргөлдөөнд оролцох нь ихээхэн эрсдэлтэй алхам. Гэхдээ Израил Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд АНУ-ын нисэх хүчний B2 нэртэй бөмбөгдөгч онгоц зайлшгүй хэрэгтэй. Тус онгоцгүйгээр Иран газрын гүнд барьсан лабораториудад Израил цохилт өгч чадахгүй юм.

Карнегигийн энхтайвны Сангийн бодлогын ахлах судлаачаар одоо ажиллаж буй Миллер "Трамп довтолгоог зүгээр хараад л өнгөрсөн. Одоо тэр барын нуруун дээр суусан, буух аргагүй болсон" гэж хэлжээ.
Цагаан ордон пүрэв гарагт /2025.06.20/ мэдэгдэл хийхдээ, АНУ энэ мөргөлдөөнд оролцох эсэх талаар Трамп хоёр долоо хоногийн дотор шийдвэр гаргана хэмээсэн юм.
Израил Иранд цохилт өгсөн шалтгаан нь цөмийн хөтөлбөрийг нь зогсоох билээ. Цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэж Техран хэд хэдэн удаа мэдэгдсэн ч Вашингтон үүнийг нь үгүйсгэж буй. Мөн Олон улсын цөмийн энергийн агентлаг Техран ураныг цөмийн зэвсэгт ашиглах түвшинд ойртуулж баяжуулж байгаа гэж мэдэгдсэн.
Трамп Израилын цохилтыг дэмжиж магадгүй гэсэн анхны дохио дөрөвдүгээр сард үзэгдсэн. Дөрөвдүгээр сарын 17-нд болсон хаалттай уулзалтын үеэр Саудын Арабын Батлан хамгаалахын сайд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианд хэлэхдээ “Трампын хэлэлцээр хийх саналыг нухацтай авч үз. Энэ бол Израилтай дайтахаас зайлсхийх боломж” гэж хэлжээ.
Цохилтоос өмнө Израилын Батлан хамгаалах хүчнийхэн болон АНУ-ын Төв командлалын дарга, генерал Эрик Курилла нар Ирантай холбоотой тагнуулын мэдээлэл хэлэлцэж байсан аж. Тэд Ираны пуужингийн нөөц, цөмийн хөтөлбөр, мөн дайны үед АНУ-ын цэргүүд болон Израилыг хамгаалахад шаардагдах алхмуудын талаар ярилцсан гэж Америк, Израилын эх сурвалж “Reuters” агентлагт хэлсэн юм.
Үүний зэрэгцээ Израил Ирантай агаарын дайн хийхэд хэрэг болох зэвсгийг АНУ нийлүүлж байжээ. Тухайлбал АНУ тавдугаар сарын эхээр Украинд хүргэх байсан пуужингаас хамгаалах зэвсгийг Израил руу илгээсэн гэж барууны болон Украины эх сурвалжууд мэдээлсэн. Энэ явдал нь дайнд шаардлагатай зэвсгүүд өөр тал руу илгээгдэж магадгүй гэсэн айдсыг Киевт үүсгэжээ.
Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Израил Иранд цохилт өгч болох хэд хэдэн төлөвлөгөөг АНУ-д санал болгож байсан. Тухайн үед Трамп энэхүү саналуудыг хүлээн аваагүй, дипломат аргаар асуудлыг шийдэхийг илүүд үзсэн. Гэхдээ эх сурвалжуудын хэлснээр, Трамп Иранд цэргийн хүч хэрэглэхийг бүрэн эсэргүүцээгүй, зүгээр л тухайн үед цохилт өгөх нь тохиромгүй гэж үзсэн аж.
Эхний удаа ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Трамп гадаад бодлогын хувьд харьцангуй болгоомжтой алхмууд хийж байсан. Гэхдээ тэр 2020 онд Ираны Хувьсгалт гвардын удирдагч, хошууч генерал Касем Сулейманийг дроноор хөнөөх тушаалыг гаргасан. Хариуд нь Ираны Засгийн газар Трампыг хөнөөх төлөвлөгөө боловсруулсан гэж АНУ-ын прокурорууд үздэг боловч Техран үүнийг үгүйсгэдэг.
Трампын хувьд Ираны асуудал дээр ерөнхийлөгч болохоосоо ч өмнө хоёр талын дарамтад орж байв. “Америкийг дахин агуу болгоё” гэх уриа дор нэгдсэн хэсэг дэмжигчид нь АНУ-ын гадаадад хийсэн дайныг олон мянган америк иргэний амийг авч одсон хэр нь улсын ашиг сонирхлыг гүйцэтгээгүй гэж үздэг. Харин нөгөө хэсэг дэмжигчид нь Ираны цөмийн зэвсгийг Америкийн оршин тогтнолд заналхийлэх, ямар ч үнээр хамаагүй устгах ёстой гэж шахалт үзүүлсээр ирсэн юм.
Нэгдүгээр сард Трамп ажлаа хүлээн авахдаа энх тайвныг дэлгэрүүлэгч, нэгтгэгч гэдгээрээ хүмүүст дурсагдах зорилготой гэсэн. Гэвч тэр Израил, Ираны мөргөлдөөн дээр хийсэн алхам хэлсэн үгээс нь зөрөв.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бузрын жүүдүүд
Хорлон сүйтгэгч Иран болоод �##�ан хядагчид л жинхэнэ бузрууддаа тэнэг ээ!!
Трампаас урьдчилж зөвөөрөл авч байж гэнтийн дайр�##�таа Израйл эхэлсэн гэж ярьж байна.
Трамп нь Украйн Оросын дайныг би байсан бол эхлүүлэхгүй байх байсан гэж сагсуурч байсансан.
Мөнгний эзэд болох еврейчүүд Трампад юу хүссэнээ зөвшөөрүүлдэг,мөн чанартаа Америкийн эзэд еврейчүүд гэдэг нь яг таг батлагдаад байна.
Хэн ч ойлгохүй нохойн баас шиг юм бичих юм. Орчуулаад тавицан юмуу хаашаа юм . Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл