УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: АН-аас жагсаалтаар орж ирсэн 16 гишүүний хөрөнгө

2024 оны сонгуульд АН-аас жагсаалтаар нэр дэвшиж, гишүүн болсон 16 УИХ-ын гишүүний ХОМ-ийг 2024 онд шинэчилсэн байдлаар хүргэж байна.
АН-ын дарга Л.Гантөмөр
- Өөрийн орлого: 24 сая 525 мянга 570төгрөг,
- Гэр бүлийн орлого: 49 сая 002 мянга 230 төгрөг,
- Нийт 705 сая төгрөг бүхий нэг амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууцтай.
- 319 сая төгрөгийн үнэ бүхий Nissan, Patrol- 1 маркийн жийптэй.
- Нийт 175 сая төгрөгийн үнэ бүхий 160 адуу, 10 үхэртэй.
- Дотоодын банканд 91 сая 693 мянга 580 төгрөгийн хадгаламжтай. 47 сая 134 мянга 620 төгрөгийн зээлтэй.
- Астрарүүт ХХК, Эрдэнэс таван толгой ХК-нд 17.15 хувийн хувьцаа эзэмшдэг.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- Өөрийн орлого: 70 сая 277 мянга 330 төгрөг. Гэр бүлийн орлогогүй.
- Амины орон сууцгүй. Нийт 798 сая төгрөгийн үнэ бүхий Гурван нийтийн орон сууцтай. Үйлдвэрлэлийн зориулалтын нэг барилгатай. Нэг гражтай.
- Камаз, КАМАЗ-4310-1 маркийн нэг том оврын ачааны машинтай.
- Дотоодын банканд 9 сая 836 мянга 510 төгрөгийн хадгаламжтай.
- Сентоза фоод корт ХХК-нд 50 сая төгрөгийн буюу 10 хувийн хувьцаа эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
- Өөрийн орлого: 78 сая 367 мянга 380 төгрөг,
- Гэр бүлийн орлого 30 сая, хөрөнгө борлуулсан орлого 30 сая төгрөг.
- Нийт 2 тэрбум 600 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг хашаа, байшин, нэг үйлчилгээний зориулалттай барилга, нэг авто зогсоол, нэг гражтай.
- Нийт 380 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн жийп, нэг суудлын жижиг машинтай.
- Нийт 140 сая төгрөгийн үнэ бүхий 130 адуутай.
- 13 сая 200 мянган төгрөгийн газартай.
- Дотоодын банканд 140 сая төгрөгийн хадгаламжтай.
- Датуком ХХК-д 49 хувийн хувьцаа эзэмшдэг.
- Нэг тусгай зөвшөөрөлтэй.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн
- Өөрийн орлого: 35 сая төгрөг,
- Гэр бүлийн гишүүдийн орлого: 570 тэрбум 382 мянга 880 төгрөг,
- Нийт 440 сая төгрөгийн 2 нийтийн орон сууц, нэг хашаа байшинтай.
- 30 сая төгрөгийн үнэ бүхий Toyota, Prius- 1 маркийн автомашинтай.
- 29 сая төгрөгийн үнэ бүхий Үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй.
- Дотоодын банканд 31 сая 450 мянган төгрөгийн хадгаламжтай.
- Спирит майнд логистик ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.
- 21 сая төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай.
УИХ-ын гишүүн Ө.Шижир
- Өөрийн орлого: 98 сая 010 мянга 280 төгрөг,
- Нийт 2 тэрбум 800 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.
- Нийт 300 сая төгрөгийн үнэ бүхий Lexus, 570- 1 маркийн хоёр автомашинтай.
- 50 сая төгрөгийн үнэ бүхий 5 адуутай.
- 191 сая төгрөгийн газартай.
- Дотоодын банкнд 4 сая 047 мянга 170 төгрөгийн хадгаламжтай.
- Хэлц үг ХХК, Баялагын хувь ХК, Эм Ди Си Ресорс ХХК, Эм Ди Си рэйл эстате ХХК, Монголиан девелопмент корпораци ХХК, Фүүдкорп ХХК, Пастри корп ХХК зэрэг компаниудын дөрвийг нь 100 хувь, нэгийг нь 50 хувь эзэмшиж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа
- Өөрийн орлого: 46 сая 692 мянга 940 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 102 сая 084 мянга 650 төгрөг,
- Нийт 2 тэрбум 550 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, нэг оффис зориулалттай барилга, нэг авто зогсоол, нэг баригдаж дуусаагүй барилгатай.
- Нийт 101 сая төгрөгийн үнэ бүхий хоёр суудлыг жижиг тэрэг, хоёр жийптэй.
- 500 сая төгрөгийн газартай.
- 60 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй.
- Дотоодын банканд 17 сая 293 мянга 800 төгрөгийн хадгаламжтай.
- Бусдаас 682 сая төгрөгийн авлагатай.
- Шинэ зуун энержи ХХК-ыг 100 хувь, ММС Трейд ХХК 50 хувь, Ганга Илд ХХК 40 хувь эзэмшдэг.
- 500 сая төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан
- Өөрийн орлого: 64 сая 706 мянга 380 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 27 сая 477 мянга 900 төгрөг,
- Хөрөнгө борлуулсны орлого: 2 тэрбум 340 сая,
- Нийт 1 тэрбум 100 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, хоёр авто граж, хоёр баригдаж дуусаагүй барилгатай.
- Нийт 760 сая төгрөгийн үнэ бүхий хоёр жийп, нэг суудлын автомашинтай.
- Нийт 1 тэрбум 564 сая төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 50 адуу, энгийн 150 адуу, 207 үхэртэй.
- 320 сая төгрөгийн газартай.
- 300 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй.
- Дотоодын банканд 947 сая 075 мянга 960 төгрөгийн хадгаламжтай.
- Би Жэй Ди Жи ХХК, Үүрт гоулд энержи ХХК, Бугант мандал ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудыг 100 хувь эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа
- Өөрийн орлого: 46 сая 119 мянга 590 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 6 сая 298 мянга 70 төгрөг,
- Нийт 250 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай.
- 80 сая төгрөгийн үнэ бүхий нэг жийптэй.
- Нийт 22 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий 15 адуутай.
- Нэг тэрбум төгрөгийн газартай.
- 295 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй.
- Дотоодын банканд сая төгрөгийн хадгаламжтай.
- 22 сая 500 мянган төгрөгийн бэлэг, хандив, өв залгамжлалтай.
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
- Өөрийн орлого: 54 сая 243 мянга 260 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 10 сая 500 мянган төгрөг,
- Нийт 200 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууцтай.
- 158 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий нэг жийп, нэг суудлын автомашин, нэг мотоциклтой.
- 30 сая төгрөгийн газартай.
- Ханан Ар ХХК, Ханан Ар ХХК зэрэг компаниудад 25, 25 хувийн хувьцаа эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа
- Өөрийн орлого: 91 сая 559 мянга 430 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 77 сая 520 мянган төгрөг,
- Нийт 4 тэрбум 678 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууц, дөрвөн нийтийн орон сууц, хоёр хашаа байшин, хоёр авто гражтай.
- 400 сая төгрөгийн газартай.
- 485 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
- Дотоодын банканд 467 сая 475 мянга 770 төгрөгийн хадгаламжтай.
- М Ойл групп ХХК, Монгол Ойл групп ХХК-ийг 100 хувь эзэмшидэг. Эм эм продактс ХХК, Их монгол товер ХХК, Инвестос ББСБ ХХК, Рандонехорс ХХК, Сиркл Чейн ХХК, Смарт ворк ХХК, монгол артист пикчерс ХХК, Нью Стан ХХК, Монос хүнс Бусад, лэндмн Бусад, эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудад 20-50 хувийн хувьцаатай.
УИХ-ын гишүүн Э.Одбаяр
- Өөрийн орлого: 24 сая 444 мянга 870 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 211 сая 650 мянга 650 төгрөг,
- Нийт 1 тэрбум 795 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой.
- Нийт 360 сая төгрөгийн үнэ бүхий нэг жийп, нэг суудлын жижиг тэрэгтэй.
- Нийт 117 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий хурдан удмын 50 адуу, 40 үхэр, 100 хонь, 50 ямаатай.
- 65 сая төгрөгийн газартай.
- 40 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй.
- Дотоодын банканд 159 сая 077 мянга 360 төгрөгийн хадгаламжтай.
- 27 сая 079 мянга 910 төгрөгийн зээлтэй.
- Ардчилал таймс сонин ХХК, Би Өү говь майнинг ХХК, Эрдэнэс таван толгой 14-33 хувийн хувьцаа эзэмшдэг.
УИХ-ын гишүүн П.Батчимэг
- Өөрийн орлого: 3 тэрбум 168 сая 695 мянга 620 төгрөгийн орлоготой.
- Гэр бүлийн орлого: 220 сая 588 мянга 440 төгрөгийн орлоготой.
- Нийт 2 тэрбум 100 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, дөрвөн авто зогсоолтой.
- Нийт 110 сая төгрөгийн үнэ бүхий гурван суудлын автомашин, нэг том оврын ачааны машинтай.
- Дотоодын банканд 1 тэрбум 188 сая 453 мянга 610 төгрөгийн хадгаламжтай.
- 802 сая 075 мянга 880 төгрөгийн зээлтэй.
- Гофро ХХК, АПУ ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК зэрэг компаниудад 3 тэрбум 472 сая төгрөгийн хувьцаа эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Г.Очирбат
- Өөрийн орлого: 3 тэрбум 049 сая 082 мянга 160 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 900 сая төгрөг,
- Нийт 2 тэрбум 746 сая төгрөгийн нэг нийтийн орон сууц, гурван үйлдвэрлэлийн зориулалтын барилгатай.
- Нийт 1 тэрбум 047 сая төгрөгийн үнэ бүхий таван жийп, нэг суудлын автомашин, нэг микро автобустай.
- 20 сая төгрөгийн нэг адуутай.
- 3 тэрбум төгрөгийн газартай.
- 700 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
- Дотоодын банканд 7 тэрбум 460 сая 355 мянга 380 төгрөгийн хадгаламжтай.
- 5 тэрбум 104 сая 143 мянган төгрөгийн зээлтэй.
- Тнгри инвест ХХК, Тнгри трейдинг ХХК, Сүлдшонхор ХХК, Цахирцагаан гол ХХК, Аврора тауэр ХХК, Ай Пи Эм инвест ХХК, Адексмайн ХХК ХХК, Бат Хүнс ХХК ХХК, Триллон рөүд транс ХХК ХХК, Сүлд Окто Ойл ХХК ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК зэрэг компаниудад 50-100 хувийн хувьцаа эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан
- Өөрийн орлого: 255 сая 042 мянга 990 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 36 сая 721 мянга 500 төгрөг,
- Нийт 1 тэрбум 438 сая төгрөгийн үнэ бүхий нэг амины орон сууцтай.
- 57 сая 260 мянган төгрөгийн газартай.
- 750 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
- Дотоодын банканд 26 сая 630 мянга 640 төгрөг
- 37 сая төгрөгийн авлагатай.
- 50 сая төгрөгийн зээлтэй.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар
- Өөрийн орлого: 409 сая 739 мянга 390 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 48 сая 132 мянга 550 төгрөг,
- Хөрөнгө борлуулсны орлого: 50 сая төгрөг,
- Нийт 3 тэрбум 177 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг дуусаагүй барилгатай.
- 325 сая төгрөгийн үнэ бүхий хоёр жийптэй.
- Нийт 21 сая 950 мянган төгрөгийн үнэ бүхий таван адуу, дөрвөн үхэр, 75 хоньтой.
- 194 сая 420 мянган төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүх, соёлын үнэт зүйлтэй.
- Дотоодын банканд 98 сая 374 мянга 520 төгрөгийн хадгаламжтай.
- 505 тэрбум 461 мянга 760 төгрөгийн зээлтэй.
- Арвисконсалтинг ХХК, Апекс гэйминг ХХК, Амарын гудамж ХХК, Хотын хүүхдүүд ХХК зэрэг компаниудад 20-100 хувийн хувь эзэмшдэг.
УИХ-ын гишүүн Ц.Мөнтуяа
- Өөрийн орлого: 55 сая 260 мянга 600 төгрөг,
- Гэр бүлийн орлого: 25 сая төгрөг,
- 25 сая төгрөгийн нэг жийп, нэг суудлын машинтай.
- Нийт 38 сая төгрөг бүхий 4 үхэр, 250 хонь, 70 ямаатай.
- 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй.
- Дотоодын банканд 5 сая 557 мянга 540 төгрөгийн хадгаламжтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Ийм юмнуудыг толгой дээрээ з�##�чихаад "Төрийн сүлд өошөө" гэж цайны дээж өргөж ч байх гэж!! Одоо зүгээр уул ус ижий аавдаа л өргөж байх минь!!