УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 2-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Засгийн газраас дэвшүүлсэн төрийн өмчит компаниудын бүтцийг оновчтой тогтоож засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбарын тасралтгүй, аюулгүй, найдвартай ажиллагааг хангуулах, салбарын төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах замаар үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Тус тогтоолоор "Баруун бүсийн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компани, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" төрийн өмчит хувьцаат компанийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанид нэгтгэн өөрчлөн зохион байгууллаа.

“Увс цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Дөргөний усан цахилгаан станц” ХХК, Мянгадын нарны цахилгаан станцыг нэгтгэн “Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Алтай-Улиастайн эрчим хүчний систем"-ийн түгээх сүлжээний салбаруудыг нэгтгэн “Алтай-Улиастайн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Тайшир-Гуулингийн усан цахилгаан станц” ХХК, “Богдын голын усан цахилгаан станц” ХХК, “Тосонцэнгэлийн усан цахилгаан станц” ХХК, Сэрвэний нарны цахилгаан станц, Мөрөнгийн нарны цахилгаан станц, Борхын нарны цахилгаан станц, Хүнгүй-Галуутайн усан цахилгаан станцыг нэгтгэн “Тайшир ногоон эрчим” ТӨХК-ийг тус тус байгууллаа. Ингэснээр бие даасан есөн компани, тэдний найман салбарыг нэгтгэн дөрвөн компани болж байна. 

Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог цөөлнө

Төрийн байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хүнд суртлыг багасгаж, шат дамжлагыг цөөлөх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох зорилгоор Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүтэц, орон тоог оновчтой тогтоохчиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа. Үүнд:

Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн үзүүлж буй үйлчилгээний үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг нарийвчлан судалж, үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах, шат дамжлагыг бууруулах, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, бүтэц, орон тоог бууруулах, оновчтой тогтоох, 

Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахад зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь яам, агентлаг, харьяа төв, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгж болон гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газар, компани, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын хариуцсан чиг үүрэг, ажилтай давхардахгүй байх чиглэл баримтлах;

Засгийн газрын агентлагуудын бүтцийн нэгжийн оноосон нэр нь яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэртэй давхардахгүй байх, хуульд өөрөөр заагаагүй бол дэд, орлогч даргагүй, агентлагийн нэгж нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг, албагүй, орон тоог нь бууруулах чиглэл баримтлах;

Засгийн газрын агентлагуудын орон тооны дээд хязгаарыг төсвийн  хэмнэлтэд нийцүүлэн тогтоолгохыг даалгалаа.

Товч мэдээ

Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухайхуульд заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр хүсэлт хүргүүлэхээр тогтлоо. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2025 21:43

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Алтанцоож
Алтанцоож
7 сар 3, 2025 08:14

Засгийн газрын агентлагуудын орон тоо гээд Намын цунх баригч нар ирдэг шүү дээ

Зочинүнэнхүү
Зочинүнэнхүү
7 сар 3, 2025 13:41

Дандаа ирээдүй цаг дээр ярьж дээ..одоо цаг дээр юуч �##�га даа...

зочин
зочин
7 сар 3, 2025 17:58

бүх агентлагуудыг татан буулга. тэдний ажил яамтайгаа давхарддаг. яам нь бодлогоо гаргаад, гаргасан бодлого нь амьдр�##�д хэрэгжиж бга эсэхээ өөрсдөө хийж гүйцэтгэн ш�##�гах нь зохимжтой. түүнээс биш бодлого боловсруулдаг гээд 100 гаруй м�##�нууд хоол хороогоод, түүнийг нь хэрэгжүүлнэ гээд 50 гаруй хүмүүс гүйлдээд төсөвт дарамт өгч байгааг зогсоо

Холбоотой мэдээ

Back to top button