УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлахаар болов

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа. Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдсэн байна.

Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч ажиллан тодорхой шийдэлд хүрч ажиллахыг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
7 сар 3, 2025 15:31

ЭНЭ МУУ ЛХАГВАСҮРЭН ГЭЖ НЭГ МУУ ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ЛАЛАР ЧИ БЯД НАР ШИГ ХӨГШИН ДУХНУУДЫН ХАРААЛЫГ ХАНАТЛАА ЦУСЛАВ УУ? МУУ НОВШОО ЗЭЭЛИЙН ХҮҮГ 1.5 БОЛГООРОЙ ЭСВЭЛ ХАЛУУНД ХАРВАЖ ҮХ МУУ ЛАЛАРАА ЭСВЭЛ ТЭРГЭНЦЭР ДЭЭР СУУГААД ПАМПАРС ХИЙЛГЭЭД АМИДААРАА ҮМХИЙР МУУ АЦ МИНЬ МУУ ҮГ ДУУСЧЛАА АЛНЫ АРЧДАСАА

зочин
зочин
7 сар 3, 2025 16:08

ЗАСГИЙН ГАЗАР НААНАА БОЛОХООР БАНК БОЛ БИЕ ДААСАН БАЙГУУЛЛАГА ӨӨРСДӨӨ АСУУДЛАА ШИЙДНЭ ГЭЭД НЭГ МУУ ИРГЭДЭЭ ХУУРААД Л. ЦААНАА БОЛОХООР БҮГДИЙГ ЗАСГИЙН ГАЗАР МЭДДЭГ. ТУХАЙЛБАЛ, ОДООГООС 3-ХАН ЖИЛИЙН ӨМНӨ ОЮН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР 10 ИХ НАЯДЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ГЭЭД БАЙСАН. ТЭР ИХ МӨНГИЙГ МОНГОЛ БАНК ЯАСАН БЭ? ЛХАГВАСҮРЭН ГЭХ НӨХӨР ЕРӨНХИЙ САЙД ХЭДИЙГ Л ГАРГА ГЭНЭ ТҮҮНИЙГ НЬ ҮГ ДУУГҮЙ ХЭВЛЭЭД ИРДЭГ ЮМ БИЛЭЭ ДЭЭ.

Иргэн
Иргэн
7 сар 4, 2025 07:47

Зээлийн хүүг сарын 1%болгоорой

Холбоотой мэдээ

Back to top button