Улс төрийн мэдээ

“Тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг эргээд 70/30 болгохоор ярилцлаа”

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аубакир нартай тэтгэврийн зээлийн асуудлаар уулзсан байна.

Тэд зарчмын хувьд тэтгэврийн зээлд тавигдах өр орлогын харьцааг буцаан 70/30 болгох дээр нэгджээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “1111 төвд 1207 өргөдөл гомдол тэтгэврийн зээлд холбогдуулан ирсэн байна.

Иймд өнөөдөр бид уулзаад өр орлогын 50/50 гэсэн хязгаарыг болиулахаар зарчмын хувьд нэгдлээ.

Цаашид уг асуудлыг Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлөөр хэлэлцэнэ.

Өмнөх Гэр бүл, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналаар хязгаарлалт тогтоосон юм байна.

Бусад оронд тэтгэврийн зээл гэж байхгүй тул туршлага судлахад хэцүү.

Иймд өр орлогын харьцааг 70/30 болгоё гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчтэй ярилцлаа.

Мөн цаашид тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах хэрэгтэй” гэлээ.

Тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл гэдэг ангилалд багтаж явдаг, өөрийн гэсэн тусгай зохицуулалтгүй. Иймд инфляцыг бууруулж, мөнгөний нийлүүлэлтийг багасгахын тулд нийт хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50/50 болгосон. Үүнд тэтгэврийн зээл багтчихаад байгаа юм.

Монголбанк хараат бус бодлого хэрэгжүүлэгчийн хувьд уг асуудлыг Мөнгөний бодлогын зөвлөлөөрөө оруулж, өөрсдийн шийдвэрийг гаргах хуультай.

Ямартай ч Төв банкны ерөнхийлөгч Ерөнхий сайд Г.Занданшатартай дээрх агуулгаар санал нэгдсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэтгэвэр авагчЗочин
Тэтгэвэр авагчЗочин

Юу 70/30 вэ? Хэдэн % -ийн зээл, хэр хугацаатай авахыг өөрсдөд чөлөөтэй үлдээе, Засгийн газраас төлж байгаа баталгаатай зээл гэж ярьчихаад одоо юу гэж гуйвуулаад байгаа юм бэ?
Хэрвээ тэтгэврийн зээлийг өөрчилж, элдэв хязгаар тавьж, сенсааци үүсгээгүй бол зөв зүгээр хэвийн байдгаараа байх байлаа. Өдөр шөнөгүй мэдээлэлийн хэрэгслээр тэтгэврийн зээл гэдэг үгийг хүмүүсийн тархинд өгөөд байвал ямар нэгэн санхүүгийн давалгаа үүсээд инфляци нэмэгдэнэ ш дээ!
Байгалийн баялагаараа дэлхийд эхний 10-т бичигддэг орны хөгшчүүлийн талаас илүү % нь сард 160$-190$-ийн тэтгэвэр авдаг гэхээр үнэхээр өрөвдөлтэй юм, ийм тэтгэвэр өгдөг төр засаг нь ч ичиж үхмээр юм…
2 жилийн хугацаатай зээл нь 6 870 000 төгрөг, үүнээс банк хүүгээ аваад гар дээр 5 495 000 төгрөг, энэ нь доллараар 1570$, ёстой инээдтэй, 2 жилийн хугацаатай зээл гэхэд…
УИХ-ын гишүүдийн 1 сарын цалин 5-н сая биз дээ… Та нарын 1 сарын цалинтай тэнцэх мөнгийг 2 жилийн зээл нэртэйгээр өгч хөгшчүүлийг доромжилж байна…
Энэ ялгааг арилгаж тэтгэвэр тэтгэмжээ нэм!

зочин
зочин

УЛСАД НАСААРАА АЖИЛЛААД УДАХГҮЙ ХАДАН ГЭРТЭЭ ОЧИК ПУТЁВКА АВЧИХСАН ХЭДЭН АХМАДЫГ ӨНДӨР ХҮҮТЭЙ ТЭТГЭВРИЙЙН ЗЭЭЛЭЭР ДАРАМТАЛДАГ ЭРХ БАРИГЧИД БОЛОН БАНКИРУУДТАЙ УЛС МАНАЙХААС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ. ДАРГА НАР НЬ ИРГЭДДЭЭ АСАР ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ӨГЧ ИРГЭДЭЭ ЯС АРЬС БОЛТОЛ НЬ ШУЛААД ДАРГА НАР НЬ ӨӨРСДӨӨ БОЛОХООР ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЯМАРЧ ХҮҮГҮЙ АВААД ГАХАЙ МЭТ ӨӨРСДИЙГЭЭ БОРДДОГ УЛС МАНАЙХХАС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ. ИЙМ ӨМХИЙРСӨН, ЯЛЗАРСАН БУЗАР ГАХАЙНУУДЫГ АМЬДААР НЬ ТАМЫН ТОГООНД ХИЙГЭЭД БУЦАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

уншигч
уншигч

Энэ зөв шүү. Тэгэхгүй бол улам ядууралд орно. Хязгаартай байлгаж төр засаг ахмадуудаа хамгаалж байх ёстой шүү.

нар
нар

1 ӨӨРЧЛӨӨД БУЦАЖ БОЛИОД, ТЭР ХООРОНД ИРГЭД НЬ НЕРВТЭЭД, ТӨР ЗАСАГ НЬ ИХ АЖИЛ ХИЙЖ БАЙГАА МЭТ ААШЛААД.

Иргэн
Иргэн

Нонж дорой бүхэл бүтэн гуйлагчин хөгшчүүлийн армитай боллоо шүү яаана!!

Холбоотой мэдээ

Back to top button