УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ: Наадмаар ардчилсан хувьсгалын ойг хамт тэмдэглэж байх хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Үүгээр УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар эцэслэн баталсан байна.

Одоогийн хуулийн 5.10-т, "Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ" гэж заасан байдаг.

Харин энэ нэмэлт өөрчлөлтөөр "Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ" болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмаар нэмээд Ардчилсан хувьсгалын ойг ч тэмдэглэдэг болж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:12

Зссс

Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:12

Энэ хэдэн юм ч ёстой нэг өөр хийх ажил сэтгэх зүйлгүй хийцгүйрч байх юм даа

Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:25

Uur ym setgej chadamjgui y####n

Иргэн
Иргэн
7 сар 3, 2025 17:30

БИЕ БИЕНДЭЭ ӨНГӨТ ТӨМӨР ОЛГОЖ ДҮНХҮРТЛЭЭ АРХИДАЖ ШААЛЦАХЫГАА ИЙНХҮҮ ХУУЛЬЧИЛЛАА ХИЧНЭЭН ЛИТР ТОЧИК УРСАН ГАРАХЫГ ХЭН Ч ҮЛ МЭДМОЙ

Холбоотой мэдээ

Back to top button