Улс төрийн мэдээ

₮6.3 тэрбумаар "Сэлбэ дэд төв"-ийн орон сууцны цахилгаан холбоо, дохиолол, гэрэлтүүлгийг хийлгэнэ

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвд нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах юм.

Мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван блок сургууль, таван блок цэцэрлэгтэй байна. 100 ортой эмнэлэг барьж, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийднэ хэмээн багц тендерүүд зарлагдаад буй.

Тэгвэл уг бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэмэлтээр 6.3 тэрбумын өртөгтэй Сэлбэ дэд төвийн орон сууцны их бүрэн цогцолбор хороолол Багц-1 Гадна цахилгаан холбоо дохиолол, гэрэлтүүлэг, дэд өртөө, РП-ний барилга угсралтын ажил (10.3га) хийлгэх тухай тендер зарлагдсан байна.

Уг тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ба нийт төсөвт өртөг болох 6.3 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас санхүүжүүлнэ хэмээн тусгажээ. Уг тендерт холбогдох үнийн саналыг /2025-08-01/-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Тендерийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.


"Сэлбэ дэд төв" орон сууцны хороололтой холбоотой өмнөх нийтлэлийг дараах холбоос дээр дарж унших боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 4, 2025 10:33

Тендертэйгээ зуур�##�дсаар бгаад бүтэн жилийг �##�дах уу нямбаа ажлыг чинь �##�ь болох хойш нь татагчид олон бна гэсэнч дайраад гараа

Холбоотой мэдээ

Back to top button