Улс төрийн мэдээ

Т.Аубакир сайд хууль ба процессыг уландаа умартаж, популист мэдэгдэл хийн нийтийг төөрөгдүүлэв

Тэтгэврийн зээлийн асуудлаар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ГБНХХ-ийн сайд Т.Аубакир нар уулзсан.

Ингээд мэдээж эерэг шийдвэрт хүрсэн. Тэр нь тэтгэврийн зээл дээрх 50, 50 гэсэн өр орлогын харьцааг буцааж 70, 30 болгох тухай. Энэ нь зөв гэдэг дээр талууд санал нэгдлээ гэсэн утгаар мэдээлэгдсэн, тэр нь ч зөв юм. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаагүй, зөвхөн санал нэгдсэнээ олон нийтэд илэрхийлсэн.

Харин Т.Аубакир сайд гарч ирээд сэтгүүлчдэд тайлбарлахдаа "Монголбанканд ийм чиглэл өглөө. Тэтгэврийн зээлийг 100 хувь олгохоор боллоо" хэмээсэн юм.

Шинэхэн сайд гэж хүлцэж болох ч туршлагатай улстөрч хүний амнаас процессын алдааг давж популист үг ийн унажээ.

Одоогийн байдлаар ч тэтгэврийн зээл 50, 50 харьцаагаар олгогдож байгаа. Учир нь үүнийг Монголбанк Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлж шийднэ. Тийм хуультай.

Харин Мөнгөний бодлогын хороо даваа гарагт хуралдахаар товлосон байгаа. Мэдээж санал нэгдлээ гэдэг мэдээгээ цацчихсан учир тэд ингэж л шийдэх байх.

Нөгөө талаас Монголбанк бол УИХ-д ажлаа тайлагнадаг болохоос хараат бус үйл ажиллагаа явуулах учиртай байгууллага. Хэн ч, Сангийн сайд ч энд чиглэл өгөх ёсгүй.

Гэтэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бол чиглэл өгдөг гэж өөрийгөө боджээ. Бас Мөнгөний бодлогын хороо нь хуралдаагүй байхад, даргатай нь гурвуулаа сууж байгаад шийдчихдэг асуудал гэж ойлгожээ. Ийм хариуцлагагүй, хууль болон процессыг үл тоосон мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлж, өөртөө оноо авахаа эхнээсээ хязгаарласан нь дээр дээ, Т.Аубакир сайд аа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо

За битгий шантааж хийх гээд бай ард түмэн юу хүснэ тэрийг л дуугүй хий

Баярлалаа
Баярлалаа
Reply to  Доржоо

Ард түмэн л гэнэ. Бүх юм эдийн засгийн хуулиар явна

Ундармаа
Ундармаа

Г.Сансармаа гуай та харин санаатай мушиган гуйвуулаж бичээд байгаа юм биш үү тэр монгол банк чинэ ёстой ажилаа хийж мэдэхгүй хөгийн тураалууд шүү тэгэж ярих юм бол өдийг хүртэл шийдээгүй одоо бас шийдэхгүй байгаа бид 100хувь авдаг байсан хэрэглээний зээ биш байдаг байгаа шүү Сасармаа гуай бид 100хувь 36сар хүртэл авах эохтэй бид төлж хураасан мөнгөөл өчүүхэн хэсэгийг банкны хүүтэйгээр авах гэж бна чиний мөнгийг авах гээгүй уучилаарай

Зочин
Зочин

Юм хийж бүтээж байгаа хүмүүсээ дэмжиж харуулахгүй баймаарсан даа Монгол хүн амны бэлгээр гэдэгсэндээ Ухаантай ул суурьтай бодож сэтгэж байя Монголчууд минь

Зочин
Зочин

ер нь монгол улсын сан хөмрөг ялангуяа батлан хамгаалахтай холбоотой албан ажил дээр томилох хүнээ харж байх нь зөв боловуу.Батлан хамгаалахын сайд генераал хүн өөр улсад урвасан гашуун туршлага бийшүү...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдлэгтэй байж бураарай. Хилийн цэргийн генерал Казахстан руу гарсан түүхтэй. Тэр хүн сайд байгаагүй. УИХ-ыг гишүүнээс буунгуут улс төрийн замаар ХЦУГ-т дэд дарга болгож тавиад генерал цол өгсөн байх шүү

Гбжо
Гбжо

Eguur butgii guiwuulaad Bai. Aubakert buruu ogohgui. Ajlaa l hiij yawaa. Бүү шантаажил. Ахмадын тэтгэвэрий өг.

Зочин ахмад настан
Зочин ахмад настан

Салбараа мэддэггүй иймэрхүү улны сайдууд олон болжээ. Төр улс маань толгойноосоо үнэр орчихсон юм биш биз дээ

Зочид
Зочид

Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн хүмүүсийн өргөдлийг үзэж Б.Лхагвасүрэн, Т.Аубакир хоёрыг дуудаж,Б.Лхагвасүрэнтэй ярилцаж Г ЗАНДАНШАТАР ийм шийдвэр гаргасан тул тэр Т.Аубакирт огт хамаагүй зүйл тул түрүүлж дуугарахгүй хэрэггүй Мөнгөний бодлогын хороо хуралдаагүй байхад сайд гэж байгаа мөртлөө худал ярьж болохгүйг мэдэх хэрэгтэй юм. Өөрийнхөө ажлаа гүйцэт, хариуцлагатай хийхийг хүсэж байна.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

irgen
irgen

Казахыг яах гэж сайдаар томилоо вэ.

Сэлэм
Сэлэм

Монгол банк аятайхан л байгаарай даа ....

Зочин
Зочин

Хүн ам зүйн асуудлаа казакаар удирдуулж энтр энэ муу Хүүк их тэнэгтэж байнаа

Уншигч
Уншигч

Казакууд их айхтар улсууд шүү, Нийгмийн хамгааллын сайдаар өөрийн хүнээ тавьж байгаад Казакстан гарсан казак ууд болон Баян өлгийд ажилгүй казакуудийнхаа тэтгэвэр тэтгэмжийг нийгмийн асуудлыг шийдэх байлгүй дээ. ЗГ шинээр бүрдэх гэж байхад нөгөө казакых нь нүд эргэлдээд тал зассан асуултууд асуугаад байсан, нэгийгээ сайдад зүтгүүлэх гээл байж гэлээ гээд буруу юу байхав. Аа харин батлан хамгаалахтай холбоотой ажлаас л хол байлгасан зөв байх, эхнээсээ урваад явсан байдаг шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Уншигч

Казахууд сайд томилдоггүй юмаа МУ-ын ерөнхий сайд нь томилсон

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Үндэсний цөөнийг аливаа газарт даргаар тавьж болохгүй шүү. Түүхээс улбаатай туршлага...

Холбоотой мэдээ

Back to top button