Төсвийн тодотголыг далимдуулж, ААНОАТ-ын хуулийг хувийн сургуульд ээлтэйгээр өөрчлөх төсөл оруулж иржээ

УИХ-ын чуулганы хуралдаанд Х.Баасанжаргал гишүүний хэлсэн үг анхаарал ч татав, төсвийн тодотгол дагуулж "шургуулсан" зарим хуулийн төслийг ч илчлэв.
Юу гэхээр, энэ удаагийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд дотор ААОНАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл багтжээ.
Энэ нь ААНОАТ-аас 1 хувийн хөнгөлөлт эдлэх салбаруудын жагсаасан 22.9 дэх заалт дээр:
-Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг баривал гэсэн агуулгыг нэмэх төсөл байгаа юм.
22.9 дэх заалт дээр соёлын салбарт ААНОАТ-ын хөнгөлөлт эдлэх агуулга нэмсэн нь Ч.Номин сайдын ажил байв. Энэ заалт 2025 онд хэрэгжиж эхэлсэн. Харин одоо төсвийн тодотгол хэлэлцэх үед хувийн хэвшил сургууль, цэцэрлэг баривал бас хөнгөлнө гээд нэмээд оруулж иржээ.
Мэдээж сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу, төр нь мөнгөгүй нөхцөлд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь зүй. Гэхдээ тэр сургууль, цэцэрлэгийг барьж дуусаад төрд хүлээлгэж өгөх үү, эсвэл хувийн бизнес болгоод ашиглах уу гэдэг л асуулт юм.
Хэрэв төрд хүлээлгэж өгөх бол энэ хамтын ажиллагааны шийдэл. Үүнийг бол татварын бодлогоор дэмжиж болно.
Харин хувийн бизнес болгох бол энэ хэтийдсэн дэмжлэг болно. Учир нь хувийн сургууль, цэцэрлэгүүд огтхон ч татвар төлдөггүй. Монголд татварын дарамтаас ангид оршиж чадаж байгаа бизнес бол тэд. Нөгөө талаас боловсролын чанарын ялгааг гааруулж буйгаараа өргөн агуулгаар их төвөгтэй асуудлыг араасаа дагуулж байдаг.
Нэгэнт хувийн сургуульд өгдөг урсгал зардлын татаасыг болиулъя гэж тогтоолын төсөл өргөн барьсан ч татагдчихсан. Харин эргээд ийм дэмжлэгийг ААНОАТ-ын хуульд нэмэхээр бүр л тэдэнд үйлчилсэн хэрэг болно. Жишээлбэл, "Шинэ Монгол" сургууль бол гурав дахь барилгаа өдгөө ид барьж байгаа. Хамгийн түрүүнд энэ хөнгөлөлтийг тэд эдлэх юм байна.
Ийм учраас Х.Баасанжаргал, О.Номинчимэг нарын гишүүд тус заалтыг эсэргүүцэж дуугарсан нь мушгигдаж, жаал мэдээлэгджээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shalaar neg baigaa bolowsroliin salbariig chin huwiin hewshil l ner hundtei awch yawj baina, ulsiin surguuliudaa chanarjuulah tal deer ajillahaa l bod
Жилдээ 30 саяаас дээш төлбөр авдаг ерөнхий боловсролын суршуульд хувьсах зард�##� өгөөд бдг
Сургуулийг нь эргэж харах. Харин хувийн цэцэрлэгүүд олноороо байгуулагдв�##� хүүхдэд хэрэгтэй.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!