Улс төрийн мэдээ

ХСҮТ-ийн барилга их засвар хийх тул М.Билэгтийн эмнэлэгт ТҮРЭЭСГҮЙ үйл ажиллагаа явуулахаар, шилжин оржээ

Хавдар судлалын үндэсний төв 1982 онд ашиглалтад оржээ. Үүнээс хойш өргөтгөлийн барилга нэмснээс биш их засвар огтхон ч хийгээгүй аж. Иймд энэ зун их засварын ажил эхлүүлээд байгаа юм байна.

Харин засвар үргэлжлэх хугацаанд ХСҮТ-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд "Дөрөвдүгээр эмнэлэг"-ийн барилгад хандсан байна.

Энэ барилгыг "Дөрөвдүгээр эмнэлэг" гэж компани дөрвөн жилийн турш түрээслэн, үйл ажиллагаа явуулсан. Гэхдээ нэг ч удаа түрээсийн төлбөр төлөөгүй байна. Иймд барилгын өмчлөгч, УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хувьд "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-д шаардлага тавьж, талбайг чөлөөлүүлж, улмаар ХСҮТ-ийн эмч, ажилчдыг оруулжээ.

Ингэхдээ, энэ хугацаанд огт түрээсийн төлбөр авахгүй байхаар гэрээлсэн нь анхаарал татав.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн асан М.Билэгтээс товч тодруулга авлаа.

-ХСҮТ хэзээ хүртэл танай барилгыг түрээсгүй ашиглах юм бэ?

-Их засварын ажил нь энэ оны 11-12-р сар хүртэл үргэлжлэх юм билээ. Энэ хугацаанд, ойролцоогоор зургаан сарын турш манай дээр үйл ажиллагаа явуулна.

-Яг хэзээ нүүж оров, яагаад түрээс авахгүй гэж?

-Саналыг эрт тавьсан ч "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийг чөлөөлөх процесс удсан. Ингээд зургадугаар сарын 11-нээс хэсэгчлэн нүүсээр, дөрөв хоногийн өмнө бүхэлдээ шилжиж ирээд байна. Мэдээж санхүүгийн алдагдал хүлээх ч гэлээ ХСҮТ-өөс түрээс нэхэх зохимжгүй байна шүү дээ. Энэ бол үйл ажиллагаа нь нэг өдөр битгий хэл нэг цаг ч тасалдаж болохгүй эмнэлэг. Монголдоо ганцхан. Тийм учраас их засварын ажил нь дуустал зөвхөн ашиглалтын зардлаа төлөөд үйл ажиллагаагаа явуулъя гэж байгаа.

-Хэдэн төгрөгийн түрээс гэсэн үг вэ?

-Манай сарын түрээс 360 сая төгрөг гэхээр 2 тэрбум төгрөг болох байх.

-Өмнөх "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК талбай чөлөөлөхөд асуудал үүссэн үү?

-Үнэн хэрэгтээ "Дөрөвдүгээр эмнэлэг" ХХК-ийн залуусаас би өнгөрсөн 4.5 жилийн хугацаанд нэг ч төгрөгийн түрээс авч байгаагүй. "Хөрөнгө оруулалт удахгүй орж ирнэ", "Удахгүй боломжтой болно" гэж хэлсээр өдийг хүрсэн. Ийм учир энэ удаа ХСҮТ-ийг бодож, тэдэнд албан шаардлага тавихаас аргагүй болсон. Процесс мэдээж удлаа. Надад мэдэгдэлгүй, өөр 1-2 эмнэлгийн компанитай 2 жилийн түрээсийн гэрээ хийчихсэн байсныг мэдлээ. Тэдгээрийг чөлөөлөх гэх мэтээр ажил их байлаа.

-Танай барилга ХСҮТ үйл ажиллаагааг бүрэн дүүрэн явуулахад тохиромжтой юу?

-Нийт талбайн хувьд ижил, тоног төхөөрөмж болон бусад чиглэлдээ Япон стандартыг хангасан. Олон улсын стандарттай эмнэлгийн барилга шүү дээ. Өдөрт амбулаториор 500, сард 150 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай учир ХСҮТ-ийн үйл ажиллагаа манай барилга дээр тасралтгүй явах боломжтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 5, 2025 09:40

Билэгт ямар гайхамшигтай ховорхон хүн бэ Агуу хүн гэж байдаг бхнээ. Байраа ямарч хөлсгүы түрээслэж ийм сэтгэл хэр бараг хүнээс гарахгүй байх танд хамгийн сайханыг хүсье

Зочин
Зочин
7 сар 5, 2025 10:10

Энэ Билэгт УИХд байсан ганц хүн шиг хүн байсандаа.Өөрөө ч сайн хүн байх.Чинбүрэн будлиан хутгаад хаячихсан болохоос биш хүн ардад хэрэгтэй юм хийсэн,зөв бодол чадвартай хүн байсан их хур�##�д байхдаа.Одоо ч тэр хэвээрээ байна

Зочин
Зочин
7 сар 5, 2025 13:49

Түрээс төлбөл өвчтөнгүүдээс төлбөр нэмээд бүр хэцүүднэ

Иргэн
Иргэн
7 сар 5, 2025 21:50
Reply to  Зочин

Ашигл�##�тын зард�##�аа ХСҮТ ТӨЛӨӨД АШИГЛАХ БОЛСОНД ард түмний төлөө хийсэн иргэн БИЛЭГТ танд сайн сайханыг хүсэё

Зочин
Зочин
7 сар 5, 2025 15:22

уул нь их хур�##�д байх л ёстой хүндээ

Уншигч
Уншигч
7 сар 5, 2025 17:03

Соц нийгмийн үeд Оросуудын барьсан Эх нялхас ,Гэмтлийн эмнэлэг ,Х�##�двартын эмнэлэг , 3 р нэгдсэн эмнэлэг,2 р эмнэлэг гээд хэдэн сайхан эмнэлэгүүд олон жил ард иргэдэд үйлчилсээр байнадаа.1 р эмнэлэгийг Чeхословак улс барьж өгсөн хамгийн их ача�##��##�тай эмнэлэгүүдийн нэг.

Иргэн
Иргэн
7 сар 5, 2025 17:07

2- эмнэлэг гэж Оросуудын барьсан эмнэлэг яг тэр хэвээр хөгц үнэртсэн эмнэлэг бн!!! Хэвтсэн биш улам бие мууддаг!!!

Зочини
Зочини
7 сар 5, 2025 17:30

ЯМАР БУЯНТАЙ ХҮН БЭ. ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЧ ЯВАГ. БАЯРЛАЛАА.

Зочин
Зочин
7 сар 5, 2025 17:55

Хүний чанар гэдэг чинь гаднаас нь харахад хүртэл сайхан гэрэлтэж байдаг юм бнаа Билэгт гуайд сайн сайхныг хүсе

Зочин
Зочин
7 сар 5, 2025 19:06

shaaj baixgvi yu tvreesgvi bailaa yu tsaaguura gudarchil taaraa

Зочин
Зочин
7 сар 5, 2025 22:12

Наадмыг чинь үнэмших хүн олдохгүй уу даа?!

Зочин
Зочин
7 сар 6, 2025 01:52
Reply to  Зочин

Бүгдийг хараар бодохын нүүж ороод үйл ажиллагаа явуулж бна хөөё

Зочин
Зочин
7 сар 5, 2025 22:37
Reply to  Зочин

Энэ хүн ковидын үёд түрээслэгчдээсээ нэгч төгрөгиин түрээс аваагүй гэж сонссон доо мундаг юмаа хүмүүсд буян болбол буян нь будаа шиг аривжиабхаа

Зочин
Зочин
7 сар 5, 2025 23:50

Нүнжигтэй байна шүү, танд амжилт хүсье.

Ззочинзэт очин зочин
Ззочинзэт очин зочин
7 сар 6, 2025 08:33

Хүний хуучин нь
Дээлтэй шинэ гэж энэ дээ
Сэтгэл үнэртэж байна
Амжилт хүсье ээ

Зочин
Зочин
7 сар 6, 2025 09:09

Билэгт мундаг хүн юмаа

Зочин
Зочин
7 сар 6, 2025 11:32

bayarlalaa

Зочин
Зочин
7 сар 6, 2025 12:47

Энэ эмнэлэг �##�ь эрт хэдэн жилийн өмнөөс хавдар судл�##�ын эмнэлэг болж өвчтөнүүдээ эмчлээд явчих баысан. Харамс�##�тай нь Чинбүрэн гэгч шун�##�ын тулам гацааж худлаа попрон ха�##�т хийж ард түмэнд их гай болж нүгэл үйлдсэн . Шүлсээ үсэргэж өмнөхөө муулж өш зангидаж хор хутгаж яваад сайд болох шиг боллоо. Одоо ямар гай тарих бол доо

Зочмонголин
Зочмонголин
7 сар 6, 2025 13:40

Юу гэсэн үг вэ энэ эмнэлэгийг хөгжлийн банкны өрөнд улс хурааж авсан гэсэн биздээ юун түрээсээс чөлөөлөх болоод явчив яОюук унасан гээд цайрч байгаа юм байхдаа

Зочин
Зочин
7 сар 6, 2025 19:08

Билэгт захир�##� үнэхээр шаргуу шударга хөдөлмөрч бизнесмэн эмэгтэй. Манайх олон жил түрээслэгч байлаа.

Дэн
Дэн
7 сар 6, 2025 22:53

Сайн байна.

Зочин
Зочин
7 сар 7, 2025 07:09

Билэгт өвөл болоход хүйтэн болдог гэж яг үнэн хэлсэн шүү! Тэгэхээр түрээс авахгүй гэдэг ч яг үнэн байж мэднэ шүү!

Зочин
Зочин
7 сар 7, 2025 09:22

Шодрого ёс жинхэнэ юм бн

Парчин.С
Парчин.С
7 сар 7, 2025 11:13

Билигт гишүүн асан ч буянтай хүн юмаа буян нь дэлгэрч яваг... Ийм хүнийг аз түшиж сайн сайхан явуулдаг юм...

Зочин
Зочин
7 сар 7, 2025 14:27

Энэ том барилгын зураг хийсэн инженерт байр өгнө гэж зургаа үнэгүй хийлгээд, өнгөрөнгүүт нь гэр бүлийг нь хулхидаад, ядуу хоосноо шогшироод сууж бга бэрд дэ. Угаасаа өөдлөхгүй, уруудах ёстой чавганц

Зочин
Зочин
7 сар 7, 2025 16:26

Мундаг сэтгэлтэй эмэгтэй гишүүн даанч хулгайч нар нь дараад бсан болхоос шудрага төрд бх ёстой улстөрч бизнесч хүн хувь хүн т�##�даа их цайлган зөөлөн шудрага хүн гж хардаг

Зочинях
Зочинях
7 сар 7, 2025 16:52

Хулгаичууд бүгд л иймэрхүү хөрөнгөтөи болох гэж гишүүн болох гэж зүтгэж бгүи юу

Зочин
Зочин
7 сар 7, 2025 18:23

Манай баянхонгорын билэгт гайх�##�тай хүн шүү хаана хэзээч зовлон олгож ажилдаа хүнтэй

Зочин
Зочин
7 сар 7, 2025 19:45

ИХ ын гишүүн болсоны ашиг энэ авгайд Завхан энэ барилга биш байхаа. Хөгжлийн банкны луйвар гэх мэт д�##�ай д�##�ай

Зочин
Зочин
7 сар 7, 2025 21:18

Энэ хүний компанийн барьсан орон сууцыг худ�##�даж аваад хохирсон хүний хувьд луйварчин гэдгийг яс махандаа тулт�##� ойлгосон ийм насны ман намтай хамаар�##�тай бизнес хийгч нар бол зүгээр луйварчид шүү үр хүүхдүүд нь ч бас их заваан хувиа хичээсэн нөхдүүд байдаг тус байрны сөх ийн хариуцаж байсан бүх хүмүүс мэднэ дээ

Баярлалаа
Баярлалаа
7 сар 7, 2025 23:02

6 сарын ашигл�##�тын зард�##� нь 2 тэрбум төгрөг гэж байхад юун үнэгүй түрээс вэ? Толгой эргүүлсэн мэдээлэл байна.

Зочин
Зочин
7 сар 8, 2025 00:03

Хэзээч унэгуй Юм бхгуй.шун�##�ын дэв

Зочин
Зочин
7 сар 8, 2025 16:24

Маш зөв энэ эмнэлэгийг авах хэрэгьэй
ОДОО Л ЗӨВ ТИЙШЭЭ ЯВЖ ӨН...
ШИНЭ САЙДАД БАЧР ХҮРГЭЁ
ӨВЧТЭЙ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ САНААНД Ч
САЙН ГАРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ...УЛС АВ...

Зочин
Зочин
7 сар 10, 2025 11:08

Энэ хүмүүс чинь ямар эргүү төлөг шиг улс вэ. Билэгт бас л нэг луйварчин шүү дээ газрын хувийн эмнэлэг ээ улсын мөнгөөр бариулсан одоо нүгэлээ нимгэлэх санаатай юм байгаа биз

Даваа
Даваа
7 сар 10, 2025 20:58

Маш сайхан эмнэлэг шүү. Билэгт сайхан сэтгэл гаргажээ. Ер нь ч чадварлаг эмэгтэй шүү.

Холбоотой мэдээ

Back to top button