УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Арвинтариа: 2017 оноос хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас 132 хүн амиа алдаж, 8000 гаруй хүн бэртсэн

Ерөнхий сайд Г.Занданшатар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байна.

Ерөнхий сайдын дэргэд "Хүчирхийллийн эсрэг Үндэсний хороо" байгуулж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ.

Энэхүү уулзалтын үеэр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа дараах мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал маш хүнд байна. 2004 онд хууль батлагдаад хэрэгжиж байх үеийнхээсээ илүү дордсон. 2012 онд манай анхны үйлчлүүлэгчдийн нэг шүүх рүү явж байх замдаа гудамжинд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Эвлэрүүлэх хугацаа шүүхээс өгчихсөн байсан. Сая худалдааны төвд амиа алдсан бүсгүй, мөн л манай үйлчлүүлэгч. 2014 онд манайд ирээд гурав хоног байрлачхаад "Өөрийнхөө аюулгүй байдлыг өөрөө хангана" гээд гарсан байдаг. Амиа алдсан нь харамсалтай байна.

2017 онд хууль батлагдсанаас хойш 132 хүн амь насаа алдсан тоо бий. Энэ бүрэн тоо биш. 8000 гаруй хүн бэртэж, гэмтсэн. Олон улсад дайны улмаас бэртэж гэмтдэг байхад манай улсад гэр бүл дотроо гэмтэж байна.

Энэ асуудлыг би найм дахь удаагаа УИХ болон ЗГ-ын гишүүдэд танилцуулж байна. Ач холбогдол өгсөнгүй, үр дүнтэй арга хэмжээ авсангүй.

Хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого, төлөвлөлт манай улсад байхгүй байна. Аргацаасан байдлаар хийж ирсэн. Хуулийн байгууллагуудын мэдээлэл нэгдмэл биш. Санхүүжилт хангалтгүй, дутмаг" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 4, 2025 22:09

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button