НИЙГЭМНийгэм мэдээ

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл эхэллээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зодголох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэллээ.

Энэ жилийн наадамд улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглоно. Бөхчүүд долоодугаар сарын 9-ний 18.00 цаг хүртэл бүртгэл хийлгэж баталгаажуулах ёстойг зохион байгуулах хорооноос анхааруулсан байна.

Мөн Үндэсний их баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл маргааш Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. Бүртгэлийг хоёр өдөр зохион байгуулна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button