УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” номтой холбоотой маргааныг няцаав

Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас Засгийн газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан няцаалт гаргасан байна.
Тус няцаалтад, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн онд “Цэгцрэх хөдөлгөөн” ном хэвлүүлсэн. Уг номдоо МУИС-ийн багш нарын 2009 онд хамтарч бичсэн “Шинэ институцийн эдийн засаг” номоос эшлэл оруулахдаа зохиогчдоос зөвшөөрөл аваагүй хэмээсэн ташаа мэдээллийг нэр бүхий сайтын цахим хуудсаар олон нийтэд түгээжээ. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор няцааж байна.
“Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно. Хувь хүний болон албаны нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд түгээх мэдээллээ албан эх сурвалжаас тодруулж байхыг хүсэж байна гэжээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.