НИЙГЭМНийгэм ярилцлага

14 жил түмэн олноо баясгаж, отгон наадамдаа оролцсон Сүлд бор морь

Олон жил төрийн наадамд түмэн олноо баясгасан Сүлд бор морь энэ жил 23 нас хүрч буй. Тиймд зодог тайлахаар болж, төрийн отгон наадамдаа оролцож байгаа юм.

Энэ бор морийг монголчууд “ёсолдог бор морь” гэдгээр нь андахгүй. Иймд сонгодог тусгай сургалттай Сүлд бор морины түүхийг түүний эзэн Ш.Цогтхүүтэй хуучиллаа.

Тэрбээр, Монголын морьт харваачдын холбооны тэргүүн, “Хан Монгол” клубийг үүсгэн байгуулагч юм.


-Хуртай өдөр хүсэлтийг минь хүлээн авч, бидэнтэй ярилцахаар ирсэн танд баярлалаа. Бор морь та хоёрын танилцуулгаар яриагаа эхэлье. Манай уншигчдад өөрсдийгөө танилцуулаач?

-Намайг Ш.Цогтхүү гэдэг. Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул хүн. Морин цирк, морьтой амьдралаа холбоод 50 гаруй жил болж байна. Хар нялхаасаа морины нуруун дээр өссөн. Хэдийгээр манайх хөдөө гэргүй ч би их морин дуртай хүүхэд байлаа. Том болоод циркийн урлагтай амьдралаа холбосон. Одоо 42 жил болж байна. Энэ хугацаанд морин циркийн жүжигчин гэдэг мэргэжил эзэмшээд, мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байна. Надад үүнээс өөр сурсан эрдэм байхгүй. Мэргэжилдээ үнэн байж морь малтай ажиллаад өдийг хүрлээ.

Энэ наслах хугацаанд Сүлд бор морь маань миний сайн хань, түшиг болж ирсэн. Хүмүүс Цогоо гэж миний нэрийг сонсмогц “нөгөө цагаан морь чинь байгаа юу" гэж асуудаг. Цагаан морьтой гарахаар “өө Цогоо явж байна” гэж шууд таньдаг. Төрийнхөө наадамд оролцож түмэн олноо цэнгүүлж ирсэн миний бор морь одоо 23 нас хүрч байна.

Анх 2011 онд надад ирснээс хойш бид 15 жил хамт давхисан. Одоо зодог тайлах цаг нь ирсэн тул энэ мориныхоо залгамж халааг бэлдэж байгаа. Бор морь маань энэ жил сүүлийн наадамдаа оролцохоор ирээд байна. Олон жил төрийн наадамд оролцсон бэлгэдлийг нь бодоод талбайн голд үзүүлбэр үзүүлэхгүй ч номин ногоон дэвжээнд алхуулахаар авч ирсэн.

Яг энэ үеэр танай хамт олон бор морины маань тухай хууч сонсъё гэж байгаа нь маш сайхан санагдаж байна. Сүлдээ маань одоо гавьяаны амралтдаа гарчихсан. Одоо тэжээлээ идээд байрандаа жаргаж байгаа. Хүмүүс “сайн адуугаар тогоо тосолдог чи хүнд зараач” гэдэг. Надад тийм зан байдаггүй юм аа. Өөрөө тааваараа байж байгаад ядраад явах нуу мэдэхгүй. Байгалийн жам болсон хойно шүд нь унаад эхэлсэн нас нэлээн өндөр гарч байна араггүй л байх. Ингэж явсаар нэгийгээ үзнэ байх.

-Бор морио үзээд таалагдаж, мөнгө зээлж байгаад авч байсан. Миний морь жилийн дотор бүжиглэж, ёсолж, цоройж сурч байлаа-

-Борь морио хаанаас зүсэлж авсан бэ?

-Одоогоос 15 жилийн өмнө Гачууртын сангийн аж ахуйд нэг сайхан бор морь зарна гэж сонссон. Очоод үзсэн их сайхан адуу байлаа. Эзэн нь Өлзий гээд залуу байсан санагдаж байна. Өлзий маань бас мөнгөний хэрэгтэй болчхоод уяж байгаа морио зарах гэж байгаа юм гэж учирлаж багагүй үнэ хэлсэн. Тухайн үед мөнгөний боломж тааруу хармаанд байдаг бэл хүрэхгүй хүнээс мөнгө зээлж бор морио авч байлаа. Тэндээс ачуулаад гэртээ ирэхэд ачааны машины хөлсөнд өгөх мөнгө байхгүй. Тухайн үед аав маань амьд сэрүүн байсан болохоор ааваасаа ачааны мөнгө авч өгч байж энэ бор морь надад ирсэн түүхтэй.

-Та хоёр бэлтгэл сургуулилтаа тэр жилээс эхэлсэн үү. Ямар ямар эрдэм сургав.

-Бор морио авсан даруйдаа уйгагүй сургуулилт хийж бэлтгээд дараа жил нь гэхэд цоройдог, ёсолдог, бүжиглэдэг хөл гараа өргөдөг эрдэм сураад төрийн баяр наадамдаа оролцож эхэлсэн. Түүнээс хойш морь сурч болох төрөл бүрийн эрдэм суралцаж 10 гаруй жил наадамчин олноо баясгаж ирлээ. Энэ жилүүдэд ганц төрийн наадам гэлтгүй аймаг, сумдын ойн баярт уригдаж их ажилласан.

Сайн морь эзнийхээ нэрийг дуурьсгадаг гэдэг. Бор морь маань миний нэрийг зөндөө дуурьсгадаг. “Нөгөө ёсолдог цагаан морины эзэн Цогоо” гэж олон түмэн их ярьдаг. Би түүгээрээ их бахархдаг.

Бор морь маань бас бүжиглэхээс гадна бас морьт харвааны морь болж байсан. Тэр үед миний том охин харваж эхэлж байсан юм. Тэгээд бор морь охины маань харвааны морь болж тэр жилдээ Морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийлсэн 40 гаруй харваачид харвахад 16 настай охин маань бор морио унаж, харваад түрүүлж байлаа. Үргэлжлүүлээд бор мориндоо унааширч циркийн чадвар суугаад АНУ-д морин дээр хийдэг үзүүлбэрээ тэмээн дээр хийдэг болоод тэр улсын алдартай циркт тоглодог болсон. Одоо ч тэндээ амьдардаг. Миний охины хүү зээ маань бас энэ бор морины нуруун дээр морь унаж сурч байна. Бор морь маань ингэж бидний гурван үеийг унуулж, эдлүүлж байгаа буянтай адуу.

-10 гаруй жил наадам болоод маш олон арга хэмжээнд оролцсон. Сүлдээ шиг сонгодог сургалттай морь Монголд байхгүй-

-Бор мориндоо яагаад Сүлд гэдэг нэрийг хайрлах болсон бэ?

-Миний энэ Сүлд бор морины өмнө надад бас нэг бор морь байсан юм. Тэрийг бас Сүлд гэдэг байсан. Монголчууд төрийн сүлдэндээ морио тахисан учраас төрийн сүлд хөрсөн дээр амьдаараа явж байгаа шүү гэх бэлгэдлийг бодож ийм нэр хайрласан. Дараагийн үе болгон бэлдэж байгаа бор морио бас бага Сүлд гээд нэрлэчихсэн.

Яг үнэндээ миний морь шиг нарийг сургалттай морь гаднын улс оронд зөндөө бий. Гэхдээ Монголд байхгүй. Манайд энэ чиглэлийн школ төлөвшөөгүй. Энэ нарийн сургалтыг заадаг, хийдэг хүмүүс нь миний багш болох хүмүүс болон үеийнх нь ахмад уран бүтээлчид байсан. Одоо тэд нар маань зарим нь тэнгэрийн оронд очоод, зарим нь нас өндөр болсон. Тиймд одоо яг энэ морь сургах нарийн эрдэм над дээр л бий.

Миний хүүхдүүд бас тодорхой хэмжээгээр сурсан. Шавь нар маань бас маш сайн суралцаж байна. Шавь нартаа морь малтай харьцах, сургах аргыг нэлээд сайн хэлж өгдөг. Олон сайхан шавь маань энэ нарийн сургалтад суралцаж байгаа.

Гэхдээ залуу байхад хүн гоё морь унаж, давхиад л дээр нь үзүүлбэр үзүүлж, эрч хүчийг харуулах бодолтой байдаг. Харин миний насан дээр ирэхээр морины нарийн сургалт, сонгодог сургалт чиглэл рүү илүү татагддаг. Би ч энэ чиглэлдээ сонирхолтой. Энэ зүйлийн амтыг үзэж, морь маань заасан бүхнийг гүйцэтгэж байгааг харах хүүхэд их сургуулиа төгсөж байгаатай адил гоё мэдрэмж байдаг.

-Өнөөдрийг хүртэл Сүлд та хоёр хэдэн наадам, арга хэмжээнд оролцож түмэн олноо баясгав. Ер нь тоолж барагдах уу?

-Баяр наадам болон гадаадын төрийн тэргүүнүүдийн айлчлал болоход Монгол Улс өнгөтэй, өөдтэй болгоноо урдаа барьдаг. Тэр дунд улсын гэдэг тодотголгүй болохоор манийг л залдаг. Би ч хэдэн морио аваад очдог байсан. Ийм арга хэмжээнүүдэд маш олон удаа оролцсон. Тэр болгоныг тоолж, тоочих араггүй. Сүүлийн 20 жил арга хэмжээ ер тасраагүй.

Ялангуяа Хүй долоон худагт болдог Соёлын наадмын тоглолт, шоунд манайх 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл оролцож байна. Төрийн наадамдаа оролцоод цэнгэлдэхээс морьдоо ачаад Хүй долоон худаг явдаг. 11-ний өдрийн үдээс хойших тоглолт, 12-нд бүтэн өдөржин тоглоно. Мөн 13-нд уяачдын наадам дээр тоглолт зохион байгуулаад миний наадам дуусдаг даа. Наадмын өмнө болохоор бэлтгэл гээд цэнгэлдэхэд бужигнаад өнгөрдөг.

Манай эхнэр сайхан гэртэй суугаад халуун бүлээрэй наадаж үзэх юм сан гэж ярьдаг. Яах вэ тэгээд хүний үйлийн үр гэж бий. Би гэдэг хүн түмэн олноо баясгах үйлтэй болоод үйлээ эдэлж яваа хүн гэж боддог. Би ялархаж үйлийн үр гэж байгаа юм биш шүү. Би л хийх ёстой ажил тэрийгээ хийж яваа хүн гэх утгаар хэлж байгаа юм. Өмнөх жилүүдэд бас ганц нэг жил наадмаас өнжиж үзсэн. Хийдэг зүйлээ хийхгүй болохоор олон жил уясан морь өөрийгөө сойгоод байдаг гэдэг шиг дэмий гэгэлзээд байдаг юм байна лээ.

Ер нь наадам дөхөхөөр уулзсан хүн болгон “за наадмын бэлтгэлдээ гарсан уу. Наадмын нээлт ямар төрлөөр хийх гэж байна” гээд би найруулж, би зохион байгуулж байгаа юм шиг надаас асуудаг. Тэр байтугай “наадмын тасалбар олоод өгөөч” гэж надаас нэхдэг дээ. /инээв/

Жил бүр ямар ч найруулагч ирж, ямар ч үзүүлбэрийн даалгавар өгсөн. Миний баримталдаг нэг л зүйл бий. Миний морьдыг ямар ч дуучин унаж гарсан. Морьд юу ч үзүүлсэн унаач болоод үзэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангах нь чухал. Тиймд би сайн бэлтгэсэн сургалттай морьдоо л наадамд оруулдаг. Чанга дуутай олон хүний бужигнаан дотор үргэх аюулгүй номхон. Явах гэсэн газарт явж, зогсох ёстой газарт зогсдог нарийн сургасан адууг л бэлтгэдэг. Бас унаач морь хоёрыг сайтар эвцэлдүүлж бэлддэг. Ямар ч сайн морь унадаг хүн байлаа гээд миний бүжиглэдэг морийг унаад бүжиглүүлж чадахгүй шүү дээ.

-Гурав дахь үеийн бор морио сургаж байгаа. Дараагийн морио Бага Сүлд гэж нэрлэсэн-

-Танай сургалттай морьд дандаа цайвар зүсмийн байгааг анзаарлаа. Зүс ер нь чухал уу?

-Сүлд бор мориныхоо ардаас гурав дахь үеийн хоёр бор морь бэлдэж байгаа. Миний мөрөөдөл илүү төгс сонгодог сургалттай морь бэлтгэж, хэзээд бэлэн байх. Би өөрөө зөөлөн хүн болохоор тэр үү бор, бүгээн, шарга, цайвар зүсмийн адуунд дуртай. Цагаан адууны арьс болоод туурай нь зөөлөн. Арьс нь сунамтгай байдаг учраас бүгээн адууны ааш арай зөөлөн байдаг. Хал даахдаа арай муу, эмзэг байдаг ч нарийн сургалтад илүү мэдрэмжтэй гэж би дүгнэдэг болохоор цайвар зүсмийн адуу сонгодог.

-Морио хэрхэн сургадаг вэ?

-Сонгодог сургалт гэдэг маань өөрөө их нарийн сургалт байдаг. Хөндлөнгөөс хүн харахад эзэн морь хоёр яриад байгаа юм шиг үзэгдэнэ. Энэ нь яг ярилцах биш нэг үг буюу командыг олон удаа хэлж хоногшуулж хөдөлгөх явц юм. Ингэж адууны сэтгэхүйтэй харилцан сургах нь хамгийн зөв. Мөн ганц команд гэж байдаггүй. Морь болгоны аашинд тааруулж сургалт зохион байгуулдаг. Их сэргэлэн цовоо адуу байвал хөнгөхөн өөрийнх нь хөдөлгөөнд тааруулж сургадаг бол жаахан хүнд сэтгэлтэй адуунд механик арга хэрэглэдэг. Ташуураар жаахан товшиж мэдрүүлж, тодорхой хэмжээнд өвтгөж байж хөлөө татах юм байна гэдгийг сургадаг. Гэхдээ дандаа өвтгөөд байхгүй. Сүүлд өвтгөдөг газар нь шилбүүр хүргэхэд морь өөрөө “энэ өвдөнө гээд хөлөө татдаг болцон байх жишээний” энэ бүхнийг морь сургагч хүн өөрөө мэдэрч малынхаа сэтгэлзүйтэй ажиллах ёстой.

Ер нь эрдмийг нь төгс эзэмшсэн морь сургагч гэж байдаггүй. Олон жил болсны хувьд дадлага байна тэрнээс биш морь болгон өөр өөр ааштай тул тэр болгонд тааруулж, морины аясаар суралцаж, сургаж байдаг.

-Мянга мянган морьтнууд төрж байгаа ч онол номыг нь суралгүй цээжээ дэлддэгт мэргэжлийн бид эмзэглэдэг-

-Таны үүсгэн байгуулсан “Хан Монгол” клуб гаднын орнуудад монгол морин циркийг таниулж, сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр суралцах залуус ч нэмэгдэх болж. Гэхдээ энд нэг мэргэжлийн болон сонирхогч гэдэг юм уу. Тийм ялгаа, тэмцэл яваад байгаа юм шиг харагддаг. Гол нь ингэж олон зүйл холилдоод байхаар жинхэнэ хөдөлмөр, ур чадвар гэдэг зүйлийг хүмүүс олж харж чадахгүй байна л даа.

-Миний 2008 онд БНСУ-д анх хийж байсан "Чингис хааны догшин хар сүлд" гэж бүрэн хэмжээний морин цирк, тулааны жүжигчилсэн тоглолт байдаг. Энэ маань морин шоу, монголын циркийн урлагт маш том эргэлт авч ирсэн бүтээл болсон юм. Одоо ч маш олон хамтлаг, группүүд яг тэр тоглолтыг дагаж хийгээд БНХАУ, БНСУ-д аялан тоглолт хийж байна. Үүнээс улбаалж олон залуус бие даан групп байгуулж шавь нар бэлдэж миний хар сүлдний тулаан жүжигчилсэн тоглолтыг ижилдүү хэлбэрээр хийснээрээ олон залуус морин шоуны амтыг мэдэрч, амьдрал ахуйдаа нэмэр болгосон. Мөн зах зээл, эдийн засагт ч баггүй хэмжээний урсгал оруулж ирсэн.

Манай Ариука гэдэг шавь гэхэд доороо 3000 шавтай болсон байна. Хэдэн мянга болтлоо манай морьтнуудын эгнээ өргөжсөн. Юм өргөн болохыг хэрээр өрөөсгөл тал бас бий. Тэр хүүхдүүд өөрсдийгөө жаахан зүйл хийгээд би циркийн морин жүжигчин болчихлоо гэж боддог. Энэ дээр би эмзэглэж явдаг.

Мань шиг мэргэжлийн хүмүүс сургууль байгуулаад сургалтаар энэ хүмүүст зөвхөн биеийн биш онол болон бусад төрийн хичээлийг зааж, давхар боловсруулж өгвөл энэ хүүхдүүд ирээдүйд жинхэнэ монголын нэрийг гаргана. Тэрнээс биш богино хугацаанд шавь сургалтаар цирк хийчхээд “би циркчин” гээд толгойгоо өргөчихөөр энэ урлаг хүний сэтгэлд төлөвшиж суухгүй.

Жишээ нь би 40 жил яагаад энэ мэргэжлээ хаяагүй гэхээр сургуульд нь сураад, номыг нь үзээд, ногоотой шөлийг нь ууж сайн багшаас сурсан болохоор энэ зүйл хобби гэхээс илүү миний амьдралын нэг хэсэг болчихсон. Өвлүүлэх ёстой үнэт зүйл болсон. Тийм болохоор эцсийн хүртэл сайн, муугаар хэлүүлээд явна. Над шиг ийм сэтгэлтэй хүн мянга мянгаараа байвал морин урлаг, цирк гэдэг зүйл дэлхийд гарч, хөгжиж болох дээд цэгтэй хүрэх боломжтой гэж хардаг.

Үүнээс гадна бас манай салбар хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь төр засгаас дэмжлэггүй дандаа хувийн хэвшил. Тэр дундаа адуу, малтай бидний ахуй, аж ахуйн зардал өндөр байдаг. Та бүхэн анзаардаг биз. Хурдан морь уях мөнгөтэй хүний бизнес болсон. Энгийн нэг малчин морь уяхаар идэш тэжээл, витамин тариа зэргээ барахгүй болно.

Түүнтэй л адил миний хэдэн морь ч эм, тариа хэрэглэж, ая тухтай байр орчинд амьдарна. Отор нүүдэлд явж хэдэн морио хал үзүүлдэггүй. Цөөхөн хэдэн морьдоо нүднээсээ салгахыг хүсдэггүй учир өвөлд нь тэжээгээд, зундаа хараад сууж байдаг. Нэг их баян юм шиг 10-20 иор нь тэжээж олж байгаа таван цаасаа мориндоо их зарцуулдаг. Үүнээс болж хайрт эхнэртэйгээ их муудалцана. “Чи хүүхдэдээ нэг амттай хоол авч ирэхгүй байж, мориндоо хоол, өвс гээд байдаг” гэж маргалддаг. Энэ бол бидний хэдэн нөхдийн бодит байдал.

Гэхдээ адуу тэжээлээ гээд би хоосроогүй харин ч түмэн олонд нэрлэгдэх “Цагаан морины эзэн Цогоо” гэдэг нэртэй байгаадаа сэтгэл баян байдаг. Түүнээс биш морин циркээр ашиг олох гэдгийг би хийж явсангүй. Би тийм бизнесийн хүн биш юм шиг байгаа юм.

-Үндэсний их баяр наадам болж байна. Та түмэн олондоо мэндчилгээ дэвшүүлээч?

-Наадам, цагаан сар гэдэг чинь монгол түмний дархлаа. Наадам болохоор хүн дээлтэй байсан ч дээлээ сольж өмсөөд баярлахыг бэлгэшээдэг. Энэ бол монголчуудын маш том өв соёл юм. Энэ том өв соёл дотор би гэдэг хүн морьтойгоо багтаж байгаа нь миний сайных биш морины сайных.

Сайхан морьтой нөхөрлөж наадмын нэг хэсэг болоод хүнд яригддаг ярианы сэдэв болж байгаадаа би их баяртай байдаг. Би үрэгдээд тэнгэрт явахад яриа гэдэг явсаар үлдэнэ. Миний дуурьсагдах нэр Сүлд бор мориор минь овоглох нь сайхан санагддаг.

Наадамчин олон миний сайхан наадаарай. Ган тайлагдаж, хур орсон сайхан өдөр байна. Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр энэ сайхан хуртай өдөр Сүлд бид хоёртой яриа хийж байгаад маш их баярлалаа. Түмэн олон минь сайхан наадаарай.

-Баярлалаа. Та бас сайхан наадаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Пооний
Пооний
7 сар 11, 2025 11:47

Яасан давжаа адуу вэ

Зочин
Зочин
7 сар 16, 2025 09:29
Reply to  Пооний

Монгол адуу ер нь л ийм давжаа шүү дээ !
Төрийн ёслолын шарга морьд ч дэндүү давжаа харагд даг, тэднийг эрлийзжүүлж том сайхан болгох хэрэгтэй!
Тэрэнд бол үндэсэрхээд солиороод байх шаардлагагүй

Би Бат
Би Бат
7 сар 16, 2025 16:45
Reply to  Зочин

Битгий тэнэгт.Монгол мориороо гайхуулж.баярладаг болохоос.Одоо байтлаа төрийнхөө наадамд эзэн Чингисийн үеэс уршигтай монгол адуугаа давжаа гээд оролцуулахгүй гэсэн үг үү! Дутуу л бодож байна даа.

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя
7 сар 12, 2025 12:54
Reply to  Пооний

Өө хайх гэж ядчих юмаа. Чи ядмаг сэтгэлгээтэй манкурт болохоор нүд чинь тэр хэмжүүрээр харна л даа

Зочин
Зочин
7 сар 11, 2025 12:09

Монгол эр, монгол морь хоёр учирч, нийлж, гаршихаараа дэлхийг 1000 жилийн өмнө ч тоосоороо гайхуулж явсан юм, өнөө цагт ч ухаан, ур чадлаараа циркийн �##�гын чинээхэн т�##�барт ч тоглон үзүүлсээр яваа. Сүлднээ тахигдсан монгол морио мөнгөөр арилждаг нь дийлэнх энэ цагт өвөртөө байгаа хэдэн цаасаа мориноос өгчихдөг энэ Цогтой хүү - д мэхийн т�##�архъя. Үйлс чинь үргэлж арвижиж явахын ерөөл тавья даа.

Зочин
Зочин
7 сар 12, 2025 14:14

Агуу сэтгэлтэй хүн юмаа . Төр засгаас морьдод нь идэш тэжээлийн мөнгө , эзэнд нь ц�##�ин мөнгө өгч баймаар юм бна даа гэж бодлоо

Зул
Зул
7 сар 12, 2025 14:39

Мундаг авьяаслаг хөдөлмөрч жүжигчин дээ. Гавьяат авах цаг нь өнгөрөөд байх юм. Хийсэн бүтээсэн хөдөлмөрч хүнд өгдөг шагн�##� бол өгчихөөсэй дөө.

монгол
монгол
7 сар 16, 2025 18:46

Монгол адууныхаа генийг сайн хадг�##�ах шаардлагатай. Мөнгөнөөс өөрийг харах нүдгүй хүмүүст эрлийз болгоод дуусгах боломж бүү олго.

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
7 сар 16, 2025 20:30

Морь ухаантай шүү?
Монгол хүн мориндоо элэгтэй!

Холбоотой мэдээ

Back to top button