Гадаад мэдээДЭЛХИЙ

Бангладешийн зэвсэгт хүчний онгоц коллежийн байр дээр унасны улмаас 19 хүн амь үрэгджээ

Даваа гарагт /2025.07.21/ Бангладешийн нийслэл Дакад нисэх хүчний онгоц коллежийн байр дээр унасан осол гарчээ. Чэнду F-7 BGI загварын сөнөөгч онгоц хөөрснөөс хойш удалгүй техникийн гэмтэл гарсан тул осолдож, 19 хүн амь үрэгдэн 164 хүн бэртэж гэмтсэн байна.

Хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Сами Уд Довла Чоудхури хэлэхдээ F-7 BGI онгоц Дакагийн Курмитола дахь агаарын цэргийн хүчний баазаас ердийн сургалт хийх зорилготой ниссэн гэжээ. Тэрбээр нэмж “Нисгэгч онгоцыг хүн ам их суурьшсан газраас холдуулах гэж зоригтой оролдлого хийсэн ч түүний хүчин чармайлтыг үл харгалзан Милстоун коллежийн хоёр давхар барилгыг мөргөсөн” хэмээсэн юм.

“Jane Information Group” мэдээлснээр F-7 BGI загварын онгоц нь БНХАУ-ын Чэнду J-7 болон F-7 төрлийн онгоцнуудын хамгийн дэвшилтэт загвар аж. Бангладеш тус загварын онгоцноос 16 ширхгийг авах гэрээ 2011 онд хийж, 2013 онд хүлээн авч байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button