Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх болсныг Израил шүүмжиллээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт /2025.07.24/ мэдэгдэл хийхдээ есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөтэй байгаа гэжээ. Энэ алхам нь Ойрх дорнодод энх тайван тогтооход дөхөм болгож өгнө гэж найдаж буйгаа Макрон илэрхийлсэн юм.

Ингэснээр Европын хамгийн том еврей болон лалын шашинтнуудын нутаг болох Франц Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн барууны анхны томоохон улс болно. Макрон “Ойрх дорнодод шударга, урт хугацааны энх тайван тогтооно гэх урт хугацааны амлалтдаа үнэнчээр үлдэж, Франц Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн” гэжээ.

Энэхүү мэдэгдлийг Израил шууд шүүмжилсэн бол Вашингтон хатуу хариу арга хэмжээ авах магадлалтай байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ энэхүү шийдвэр нь терроризмыг шагнаж, Иран өөр нэг төлөөний террорист бүлэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлж байна гэжээ. Израилын Батлан хамгаалахын сайд Израил Кац үүнийг терроризмд бууж өгч буй гутамшигт үйлдэл хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ZOCHIN
ZOCHIN
7 сар 25, 2025 21:25

ENE MAKRONIIG EHNER N DAHIAD ALGADAASAI...TENEG L HUN YM CHINI ...ALGADUULSAN AA CH OILGOHGUIDEE...

Холбоотой мэдээ

Back to top button