Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхөө мэдэгдлээ

Канадын Ерөнхий сайд Майк Карни лхагва гарагт /2025.07.30/ мэдэгдэл хийхдээ есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдах үед улс нь Палестиныг тусгаар орон гэж хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэжээ. Энэ нь Израил, Палестины хоёр улс зэрэг оршин байх шийдлийг хадгалах зорилготой гэж Карни хэлсэн байна.

Карни сэтгүүлчдэд хэлэхдээ төлөвлөсөн энэхүү алхам нь Палестины засаг захиргаа шинэчлэл хийхээ өгсөн амлалт, тэр дундаа засгаа үндсээр нь шинэчилж, 2026 онд Хамас ямар ч оролцох боломжгүй бүх нийтийн сонгууль явуулах амлалт дээр тулгуурласан гэжээ.

Хамас Израилтай хэлэлцээ хийж дууссаны эцэст л Канад Палестиныг тусгаар орон гэж хүлээн зөвшөөрнө  гэх байр суурийг илэрхийлж ирсэн. Гэхдээ газар дээрх бодит байдал, Газын зурвасын иргэд өлсгөлөнд нэрвэгдэж байгаа нь Палестин улсыг байгуулах боломж нүдний өмнө шууд ширгэж байгаа учир ийм шийдвэр гаргасан гэж Карин хэлсэн байна.

Канадаас гадна Франц улс есдүгээр сарын Ерөнхий ассамблейн хуралдаан дээр Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэсэн. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер мэдэгдэхдээ Израил гал зогсоохгүй бол Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрнө хэмээсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button