Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил Газын зурвасын эмнэлэгт цохилт өгсний улмаас 20 хүн амь үрэгджээ

Даваа гарагт /2025.08.25/ Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах Нассер эмнэлэгт агаарын цохилт өгсний улмаас 20 хүн амь үрэгдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн тав нь “Reuters”, “Associated Press”, “Al Jazeera” гэх мэт агентлагийн сэтгүүлч байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Эмнэлгийн албан тушаалтнууд мэдээлснээр Израилын арми хоёр удаа цохилт өгсөн байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн алба мэдэгдэл хийхдээ ийм эмгэнэлт явдал болсонд Израил гүнээ харамсаж байна гэжээ. Сэтгүүлчид болон эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг тус улс хүндэлдэг, Израил зөвхөн Хамастай дайтаж байгаа гэж нэмж мэдэгдсэн байна.

Израилын зэвсэгт хүчин Нассер эмнэлэгт цохилт өгснөө хүлээн зөвшөөрч, Ерөнхий штабын дарга уг явдлыг мөрдөн байцаах тушаал гаргасан гэсэн юм. Тус мэдэгдэлд “Дайнд оролцоогүй хүмүүст хохирол учруулсандаа харамсаж байна. Бид сэтгүүлчдийг онилдоггүй. Израилын зэвсэгт хүчин нь цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ дайнд холбоогүй хүмүүст аль болох бага хохирол учруулахын төлөө ажилладаг” хэмээжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болсон явдалд дургүйцэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Энэ хэзээ болсон бэ? Би болсныг нь мэдээгүй юм байна. Дургүйцэж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
маанаг
маанаг
8 сар 26, 2025 12:45

маш сайн Л�##�рын �##�ан хядагчид эмнэлэг нуугддаг Тэнд энгийн иргэн гэж байхгүй бүгд эр эм хүүхэд хөгшид �##�ан хядагчид Бүгдийг нь устга

Холбоотой мэдээ

Back to top button