Нийгэм мэдээ

АИ-92 шатахууны хомсдол үүсээгүй гэв

Өчигдөр цахим сүлжээнд иргэдийн зүгээс шатахуун түгээх станцуудын гадна “шатахуун дууссан” гэсэн бичиг наасан байна хэмээн бичсэн билээ.

Тухайлбал, АИ-92 шатахуун олдохгүй АИ-95 бензинээс өөр шатахууныг борлуулахгүй байна хэмээн шүүмжилсэн юм.

ОХУ-д 8-р сараас эхлэн шатахууны экспортын хориг тавьсан бөгөөд энэ нь манай улсад үйлчлэхгүй гэж албаныхан мэдэгдсэн. Гэвч манай улсын шатахууны нийлүүлэлтийг хийдэг Ангарскийн үйлдвэр энэ жил мөн л засварт орох нөхцөл үүссэн учир шатахууны таталтыг өөр бүс нутгаас хийж магадгүй нөхцөл үүсээд буй.

Харин шатахуун тасалдсан асуудлаар АМГТГ-аас “Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсээгүй. ОХУ болон БНХАУ-аас нийт 63 мянган тонн АИ-92 бензин захиалсан гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button