Гадаад мэдээ

Сөүлд хотод усан автобус үйлчилгээнд гарч эхэллээ

БНСУ-ын Сөүл хотод анхны усан автобус Hangang Bus өнгөрсөн пүрэв гарагаас /2025.09.17/ албан ёсоор үйлчилгээнд гарч эхэлжээ.

Тус усан автобус нь Магокоос Жамсил хүртэлх 28.9 км зайд иргэдэд үйлчилнэ. Дундаа долоон удаа зогсоолд зогсох юм байна. Ийм байдлаар өдөрт 14–48 удаа, ажлын өдрүүдэд 07:00–22:30 цаг хүртэл явах аж. Үнэ нь нэг хүний 3000 мянган вонн бөгөөд тээврийн Climate Card гэх картыг ашиглана.

Харин онгоцон дотор,

  • Снэк бар
  • Дугуйн тавиур
  • Үнэгүй Wi-Fi
  • Тэргэнцэр, жирэмсэн эмэгтэй, өндөр настанд зориулсан суудал зэргийг багтаажээ.

Мөн нэмэлт үйлчилгээгээр

  • Усны автобусны буудлууд дээр Seoul Bike дугуйн тавиур
  • Магок, Апгүжон, Жамсил дээрээс метро хүрэх үнэгүй автобус
  • Naver Map, Kakao Map дээрх бодит цагийн мэдээлэл зэргийг өгдөг байна.

Энэхүү усны автобус Сөүл ,хотын түгжрэлийг бууруулж, шинэ аяллын сонирхолтой сонголт болох төлөвтэй байна гэж newsis сайт мэдээллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манай СОчууд ийм айхтар

Холбоотой мэдээ

Back to top button