ЭДИЙН ЗАСАГ

Европын болон АНУ-ын бизнесүүд ховор металлын хомсдолд орохыг анхааруулж байна

Хятад улс газрын ховор элементийн хяналтаа чангаруулснаар зарим компанид олон сая еврогийн хохирол учрав.

Хятадад үйл ажиллагаа явуулдаг Европын Худалдааны танхимын мэдээлснээр, Бээжингийн ховор металлын экспортыг хязгаарласан бодлогын улмаас нэг гишүүн компани нь сая сая еврогийн алдагдал хүлээсэн гэжээ.

Хятад улс дэлхийн ховор металлын  нийлүүлэлтийн дийлэнх хувийг атгаж буй нь Бээжинд худалдааны хэлэлцээрт хүчтэй давуу тал олгож байгаа. Мөн Хятад улсад  тавдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулахын өмнө бизнесүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг танхимын зүгээс уриалав.

Европын  Худалдааны танхимын мэдэгдсэнээр Бээжин гадаадын компаниудад стратегийн ач холбогдол бүхий ховор металд нэвтрэх боломж олгохгүй хэвээр байна. Одоогийн байдлаар олон сая еврогийн алдагдал хүлээсэн компанийг зарлаагүй ч бусад гишүүн компаниуд ч мөн адил эрдэс бүтээгдэхүүнд тогтвортой хандах тодорхой журам хараахан бий болоогүйг онцолжээ.

Гэвч Европын Худалдааны танхимын мэдээлснээр зургаа, долдугаар сард зөвшөөрөл олголт нэмэгдсэн хэдий ч сүүлийн саруудад гишүүд экспортын зөвшөөрөл авахад хүндрэл улам нэмэгдэж байгаа аж. Түүнчлэн зөвшөөрөл авсан ч тогтвортой нийлүүлэлт баталгааждаггүй нь бизнесийн тодорхой бус байдлыг улам гааруулж байна. Европын Холбооны ховор металлын импортын бараг тал нь өнгөрсөн онд Хятадаас, удаах нь Орос, Малайзаас орж иржээ.

Ховор металлын хүртээмжийн хязгаарлалт бол Хятадтай холбоотой худалдааны хурцадмал байдлын дунд олон улсын бизнесүүдэд тулгарч буй сүүлийн сорилт юм. Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлалтаас эхтэй нийлүүлэлтийн доголдлын дараа Хятадад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл суларсан хэвээр байгаа бөгөөд үл хөдлөхийн хямрал, үйлдвэрийн салбарын хэт тэлэлт эдийн засгийг сулруулсаар байна.

Шанхай дахь  Америкийн Худалдааны танхимын саяхан хийсэн судалгаагаар, тавдугаар сараас зургадугаар сарын хооронд гишүүн компаниудын таван жилийн хүлээлт түүхэн доод түвшинд хүрчээ. Судалгаанд оролцогчдын бараг тал нь Хятадад төлөвлөж байсан хөрөнгө оруулалтаа Зүүн Өмнөд Азийн орнуудад шилжүүлсэн нь мөн дээд амжилт тогтоосон байна.

Европын болон АНУ-ын бизнесүүд ховор металлын хомсдол энэ оны гуравдугаар улиралд илүү тод мэдрэгдэнэ гэж анхааруулж байгаа бөгөөд жилийн эхээр ч үйлдвэрлэлд доголдол гарсан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button