Нийгмийн

“2020 оны сонгуулийг хүлээж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг шийдэхгүй байна”

Өнөөдөр /2020.01.15/ С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж Улсын дээд шүүхийн гадна талбайд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар мэдээлэл хийлээ.Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж буй юм.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар хэлэхдээ “С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг байцаах явцдаа эрүүдэн шүүсэн гэдгийг нэн яаралтай тогтоож өгмөөр байна. Дээд шүүхийн шүүгч н.Батсүрэнтэй уулзах хүсэлтийг төрийн бус байгууллагууд тавьсан. Гэвч өдийг хүртэл бидэнтэй огт уулзаагүй. Өнөөдөр бид 24 цагийн дотор яаралтай уулзах хүсэлтийг хүргүүлж байна. Хүсэлтийг хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор  хагас жил ажлаа хийсэнгүй. Шүүхийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулж байх ёстой. Гэтэл Монгол Улсын дээд шүүхийн гурван танхимын бүрэлдэхүүн бүрдээгүй байгаагаас үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байна.

Нийгэмд хүлээгдэж буй 23 хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө гэсэн. Гэвч өдийг хүртэл ямарч шийдэгдсэн шийдвэрлэсэн юм алга. Эдгээр хэргийг өдий хүртэл шийдэхгүй байгаа нь 2020 оны сонгуулийг хүлээж буй хэмээн бид хардаж байгаа. Энэ хэлмэгдүүлэлтийн хэргийг нэн яаралтай шийдэж өгмөөр байна. Ардчилсан Монгол Улсын ямар ч иргэн ийм эрүү шүүлтийн хэлмэгдүүлэлт дахин өртөх ёсгүй” гэв.

Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын биеийн байдал муу байгаа. Энэ хүмүүсийг суллуулахын тулд эцсээ хүртэл тэмцэх болно. Цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Б.ҮРЖИГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэт
Эрдэнэт
2020-01-15 19:03

Төлбөртэй жаг�####�г аймаар авгай нар бас Зоригийн �##�лага захи�##�агч т�##�аас мөнгө авчихаж.

Зочин
Зочин
2020-01-15 19:37

Энэ хүмүүс л ард түмнээ төлөөлж, хүйтэнд хөрч, х�##�уунд х�##�ж шударга ёсны төлөө тэмцэж явна. Тэдэнд урам өгөх хэрэгтэй. Дэмжиж байна...

Эрик
Эрик
2020-01-16 09:18
Reply to  Зочин

Гуцоо та нар ийм ажил хийж мөнгө олдог биздээ шударгаар хөдөлмөрлө та нар хэргийг шийддэг болциймуу хэн хэлмэгдсэн гэж тогтоогоод байгаан

Холбоотой мэдээ

Back to top button